PLAY PODCASTS
Zurhee Sons

Zurhee Sons

69 episodes — Page 1 of 2

Зүрхээ Сонс 69: Салалтын тухай

E

Хосын харилцааны салалтын дараах сэтгэл хөдлөлийн үйл явц, нийгмийн ташаа ойлголтууд, хэрхэн даван туулах талаар энэ дугаараас сонсоорой. #Салалт #Харилцаа ##HealingAfterBreakup #CopingWithBreakup #SeparationSupport #LoveAndLoss ##Wellbeing #greenballoon #psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Nov 12, 202527 min

Зүрхээ Сонс 68: Өсвөр насныханыг ойлгох нь

E

Өсвөр насыг тойроогүй, туулж байгаа болон туулсан хүн бүр сонсохыг хүсэж байна. Энэ дугаараар өсвөр насныханы хөгжил, онслог, сэтгэл зүй болон харилцааны талаар ярицлаа. Зөвхөн эцэг эхчүүд гэлтгүй бусад насанд хүрэгсэд өөрсдөдөө дүн шинжилгээ хийж өсвөр насандаа та ямар хүн байсан бол, таны өссөн орчин танд хэр хувь нэмэр оруулсан бол гэдгийг эргэцүүлэн бодож сонсоорой. Бид бүгд өсвөр насыг туулаад гарсан ч хэрхэн эцэг эх байх ёстойг эсвэл өөрсдийгөө хэрхэн ойлгохоо төдийлөн мэддэггүй. Бид доорх сэдвүүдийг хөндлөө: - Үнэт зүйлийг хэрхэн бүрэлдүүлэх - Хил хязгаарыг хэрхэн тогтоох - Бие даасан байдлыг хэрхэн дэмжих - Хүндлэл гэж юу болох - Харилцаа – эрүүл, чанартай дотно харилцаануудв Бидний зорилго бол эцэг эхчүүдэд өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ талаар илүү сайн ойлгоход туслах явдал юм. #Өсвөрнас #ХүүхдийнОнцлог #ХүүхдийнХөгжил #ХүнийХөгжил #ХүүхдээОйлгох #ӨөрийгөөОйлгох #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #Adolescence #Teens #TeensDevlopment #TeensRelationships #TeensEmpathy #Teens #Psychoeducation #ZurheeSons

Mar 18, 202545 min

Зүрхээ Сонс 67: Ногоон Бөмбөлөгийн үнэт зүйл

E

Энэ дугаарт бид "Ногоон Бөмбөлөг" сэтгэл зүйн төвийн эрхэм зорилго, үнэт зүйлс, итгэл үнэмшлийн талаар гүнзгий ярилцлаа. Бид хувь хүн болон байгууллагуудын сэтгэлзүйн сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэнд ямар хүчин зүйлсээс хамааралтай болох, мөн нийгмийн тогтолцоонууд хэрхэн нөлөөлдөг тухай ойлголтыг хуваалцаж байна. #НогоонБөмбөлөг #ҮнэтЗүйл #ИтгэлҮнэмшил #Буруутгахгүй #ҮзэлБаримтлал #НийгмийнХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #psychoeducation

Feb 14, 202530 min

Зүрхээ Сонс 66: Өөрийгөө энэрэхүй

E

Соёлын хэм хэмжээ бидний өөрийгөө нээж, хүлээн зөвшөөрөхөд нөлөөлдөг үү? Өөрийгөө энэрэх нь хувиа хичээж байгаа гэсэн үг юм болов уу? Бусдын төлөө зүтгэсээр байгаад та өөрийгөө энэрэн хайрлаж байна уу? Өөрийгөө энэрэн хайрлана гэдэг сурч болох ур чадвар бөгөөд хэзээ ч оройтохгүй шүү. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөЭнэрэхүй #НинжинСэтгэл #Энэрэхүй #SelfCompassion #CompassionateBeing #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол #Psychoeducation

Jan 29, 202540 min

Зүрхээ Сонс 65: Бидний сэтгэл санаа улиралтай холбоотой юу?

E

Улирал солигдохтой зэрэг бидний сэтгэл санаа өөрчлөгддөг үү? Та өөрийгөө болон эргэн тойрноо анзаараад үзээрэй. Бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн харилцаануудад гарч болохуйц шинж тэмдэгүүд болон эдгээрээс өөрийгөө хэрхэн тордох талаар ярилцлаа. #УлиралБаСэтгэлзүй #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #SeasonalSyndrome #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс

Dec 26, 202420 min

Зүрхээ Сонс 64: Бусдыг мэдэрч ойлгох тухай (Эмпати)

E

Бид бусдад болон өөртөө энэрэнгүй нинжин сэтгэлээр хандаж чаддаг уу? Бусдыг ойлгож мэдрэх бидний амьдралд хэр чухал вэ? Бусдыг ойлгож мэдрэх тухай энэ дугаараас сонсоорой. #Энэрэнгүй #Нинжин #БусдыгОйлгожМэдрэх #Эмпати #СэтгэлзүйнБоловсрол #Empathy #Psychoeducation #ZurheeSons #GreenBalloon

Dec 10, 202444 min

Зүрхээ Сонс 63: Хүчирхийлэлд хохирогч буруутай юу?

E

Гэр бүлийн хүчирхийлэлд хэн буруутай вэ? Энэ дугаараас дэлгэрэнгүйг сонсоорой. #ХохирогчийгБуруутгах #СэтгэлзүйнБоловсрол #ГэрБүлийнХүчирхийлэл #ХосынХүчирхийлэл #VictimBlaming #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons

Sep 20, 202445 min

Зүрхээ Сонс 62: Хоосрох мэдрэмж

E

Та хаа нэгтээ хоосон мэдрэмжийг мэдэрч байсан уу? Хоосон мэдрэмж хаанаас ирдэг вэ? Зугтмаар тааламжгүй мэдрэмж мөн үү? Бидний оршихуйд нөлөөлдөг болов уу? Ямар хүчин зүйлс хоосон мэдрэмж рүү хөтөлдөг бол? Бидэнд яагаад энэ мэдрэмж төрдөг юм бол? Хааш нь чиглүүлдэг дохио вэ? Энэ дугаараас сонсоорой. Хүн төрөлхтөн үүсэл хөгжлийнхөө явцад хэзээ нэгэн цагт мэдрэгддэг тул маш хэвийн бөгөөд та ганцаараа биш тул өөрийгөө та буруутгаж болохгүй шүү. Мэдээж энэ том сэдвийн хүрээнд богино хэмжээний дугаарт бүрэн ярих боломжгүй бөгөөд сонсогчид өөрсдийн боломжоороо судалгаа хийж бусад эх сурвалжаас уншиж тунгаагаарай. #ХоосонМэдрэмж #Оршихуй #ЗүрхээСонс #Existential #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #GreenBalloon

Jul 9, 202437 min

Зүрхээ Сонс 61: Сэтгэл түгшилтийг давах нь (шалгалт, ажлын ярилцлага)

E

Бид амьдралдаа шалтгаантай ба шалтгаангүйгээр сэтгэл түгших нь хэвийн бөгөөд өөрийгөө тайвшруулж, мэдрэмжээ эрүүл аргаар зохицуулж удирдаж сурсанаар олон төрлийн даваануудыг давж чадах билээ. Сэтгэл түгшилт хэрхэн бидний бие махбод хийгээд оюун санаа, сэтгэл зүйд нөлөөлдөг болон тайвшруулах дасгалуудыг энэ дугаарт ярилцлаа. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутануудын шалгалт, мөн ажлын ярилцлагын өмнө гэрийн нөхцөлд хэрхэн өөрийгөө тайвшруулж шалгалтандаа тайван бэлдэх тухай хэрэгжүүлж болохуйц дасгалуудыг энэ дугаараас сонсоорой. Зөвлөмж: Насанд хүрэгсэд хүүхдүүддээ эдгээр дасгалыг зааж өгөөрэй. Хамтдаа сонсож цуг хийгээд үзээрэй. #ТайвшруулахДасгал #СэтгэлТүгшилт #ШалгалтандБэлдэх #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #Grounding #EmotionalRegulations #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons

May 31, 202450 min

Зүрхээ Сонс 60: Эерэг сэтгэлгээ

E

Амьдралд тохиож буй аливаа үйл явдлуудад хэрхэн хандах, шийдлийг хайх, бүх асуудалд шийдэл байдаг уу? Тааламжтай ба тааламжгүй, эерэг ба сөрөг бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдэрхүйг анзаарч таньж мэдэж чаддаг уу? Сэтгэлийн хат гэж юу вэ, хэрхэн эерэг хандлагатай холбоотой вэ? Тухайн улс орны хөгжил, соёлын хэм хэмжээ, боловсролын тогтолцоо гэх мэт нийгэм-эдийн засгийн байдал бидний эерэг сэтгэлгээ, хандлагад нөлөөлдөг үү? Эерэг бодлыг бид төлөвшүүлж чадвал өөрийн зан авирт өөрчлөлтийг бий болгох боломжтой. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ЭерэгБодол #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #Positivethoughts #PositiveAttitude #PleasantThoughts #Unlearning #Psychoeducation #сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Mar 22, 202418 min

Зүрхээ Сонс 59: Талархлын ашиг тус бидний амьдралд - 2

E

Талархал хэрхэн бидэнд нөлөөлдөг, үүний ашиг тус болон яаж илэрхийлэх талаар эндээс дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #ДасанЗохицохЧадвар #СэтгэлзүйнБоловсрол #Appreciation #PositiveAttitude #Resilience #AdaptationSkill #Psychoeducation #Gratitude #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Mar 12, 202421 min

Зүрхээ Сонс 58: Талархлын ашиг тус бидний амьдралд - 1

E

Талархал... эерэг бодлыг бид мартдаг уу. Талархал угтаа хандлага юм бол, аливаа зүйлийг, оршихуйгаа байгаагаар нь хүлээн зөвшөөөрч чаддаг уу. Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Талархал бидний бие махбодь, оюун санаа танин мэдэхүй хийгээд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар энэ дугаараас дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #Тааламжтайбодол #ЭерэгБодол #ЭерэгСэтгэлсудлал #Хандлага #АмьдралдааТалархахнь #GreenBalloon #Psychoeducation #Gratitude #AppreciationOfLife #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг

Feb 27, 202429 min

Зүрхээ Сонс 57: Нарциссизмын эргэн тойронд 2

E

Энэ оны сүүлийн дугаартаа бид өмнөх сэдвийн үргэлжлэл болгож нарциссист гэр бүлийн гишүүд болон найзууддаа хэрхэн туслах тухай ярилцлаа. #Нарциссист #НарциссистХарилцаа #Сэтгэлзүйнтусламж #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Dec 26, 202330 min

Зүрхээ Сонс 56: Нарциссизмын эргэн тойронд

E

Нарциссизм хаанаас үүдэлтэй, хэрхэн хамт амьдрах талаарх ярилцсан эхний хэсгийг энэ дугаараас сонсоорой. #Нарциссист #НарциссистХарилцаа #НарциссУчирШалтгаан #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Dec 19, 202345 min

Зүрхээ Сонс 55: Сэтгэцийн гэмтэл, шарх ба Хосын харилцаа

E

Өнгөрсөнөө үгүйсгэхгээр харилцан хүндэтгэлтэй ИТГЭЛ дүүрэн хил хязгаараа өөр өөрийнхөөрөө баримтлаж эрүүл энэрэнгүйгээр харилцаагаа хадгалах тухай бид энэ дугаартаа ярилцлаа. Бид туулсан амьдрал өөр ч хосын харилцаандаа өнгөрсөнд мэдэрсэн шарх, шийдээгүй асуудалтайгаа орж ирэх нь мэдээж хэвийн юм. Гэхдээ бид хэвийн гээд бие биенээ хүндлэхгүй, орон зай, хил хязгаараа умартан харилцан гомдоож үл ойшоож харилцаан дахь асуудлаа хүндэрүүлсээр байх уу. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #ХосынХарилцаа #Сэтгэцийнгэмтэл #СэтгэлзүйнШарх #ЭрүүлХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #ШархааОйлгохуй #ЗүрхээСонс #TraumaInformedRelationship #Healing #TraumaInformedPartnership #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon

Nov 4, 202332 min

Зүрхээ Сонс 54: Хосын эрүүл бус харилцаа

E

Хосын эрүүл бус харилцааны шинж тэмдэгүүдийн талаар мэдэх үү? Хэдий та хамтрагчдаа хайртай ч эвгүй тухгүй санагдаж байна уу? Харилцааны асуудлаа хэрхэн шийддэг вэ, гарах гарц хайхгүйгээр нэгнээ буруутган өөлдөг үү? гэх мэт Хосын эрүүл бус харилцаа тухай энэ дугаараас сонсоорой. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #ЭрүүлБусХарилцаа #ТухгүйХарилцаа #ТоксикХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #ToxicRelationship #Psychoeducation #ZurheeSons #GreenBalloon #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Oct 28, 202332 min

Зүрхээ Сонс 53: Илаарших, эдгэрлийн үйл явц 2

E

Хүн амын дийлэнх нь амьдралын аль нэг үедээ сэтгэл зүйн шархийг мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Туулсан сэтгэл зүйн шарх бүрд хэрхэн сэтгэлийн хаттай байж сэтгэл зүйн сайн сайхан байдлаа тордож амьдралын чанараа дээшлүүлэх тухай энэ дугаараас сонсоорой. Энэ дугаартаа нэгэн сонсогчийг зочноор урьж сэтгэл зүйн илаарьших, эдгэрлийн үйл явцыг хэрхэн туршиж байгаа тухай ярилцлаа. Зарим шархыг бид танин мэдэж эрүүлээр даван туулдаг бол ихэнхдээ мэддэггүй өнгөрөх нь бий.Хүн бүрийн туршлага өөр тул таны сонсогч таны ч бодол, мэдрэмж өөр байж болно. Та ганцаараа биш шүү. #СэтгэлзүйнШарх #СэтгэцийнГэмтэл #Илааршил #ЭдгэрэлийнҮйлЯвц #Сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #PsychologicalWound #Trauma #HealingProcess #Psychoeducation #GreenBalloon

Oct 20, 202325 min

Зүрхээ Сонс 52: Илаарших үйл явц

E

Сэтгэл зүйн шарх, өвдөлтийг амьдралын аль нэг хэсэгт бид мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Бид тухайн болсон үйл явдалаас үүдэлтэй мэдрэмж, мэдэрхүйнүүдээс зайлсхийж, хав дарж, нууж, эсвэл зугатааж байна уу? Тэдгээр бодол, мэдрэмж, мэдэрхүйнүүдтэй хэрхэн хамт байх вэ - дэндүү их өвчинтэй байна уу? Илаарших үйл явцыг эхлүүлэхгүй байхын хор уршиг нь хувь хүн болоод харилцаануудад хэрхэн нөлөөлж амьдралын чанарт өөрчлөгддөг, илааршилыг хэрхэн эхлүүлж болох тухай энэ дугаарт ярилцлаа. Илааршил гэдэг нь шулуун дардан замаар явагддаг аялал биш бөгөөд байнга өсөх хэмнэлээр явагддаггүй. Харин хүн бүрийн илааршилийн аялал өөр байх ба аян замын явцад төрөл бүрийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдтэй тааралдаж, танилцаж нөхөрлөж болно. Тэдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээс улбаалан 1 алхам хойшоо ухарч 2 алхам урагшилж бас болно. Үйл явцын ухаралт нь таны илааршилийн нэг хэсэг нь юм шүү. #GreenBalloon #Psychoeducation #HealingProcess #TraumaInformed #SelfAwareness #SelfAcceptance #Mindfulness #HereAndNow #Илаарших #СэтгэлзүйнШарх #АмьдралынТуршлага #Resilience #СэтгэлийнХат #СэтгэлзүйнБоловсрол #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрхүй #ОдооЦагт #ӨөрийгөөМэдрэх #НогоонБөмбөлөг

Sep 17, 202337 min

Зүрхээ Сонс 51: Өөрийгөө уучлах нь

E

Бид өнгөрсөн үйл явдал, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч хэрхэн өнгөрсөнтэйгээ урагшилан амьдрах вэ? Өөрийгөө уучлах нь үйл явц бөгөөд тийм ч амархан санасанаар болчихдоггүй билээ. Олон хүчин зүйлс өөрийгөө уучлах үйл явцад нөлөөлнө. Бид яагаад өөрийгөө уучилж чаддаггүй, үүнд нөлөөлөх хүчин зүйлс хийгээд хэрхэн уучилж сурах тухай дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөУучлах #IntrapersonalRelationship #АмьдралынТуршлага #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрөхүй #ӨөрийгөөСонсохуй #SelfForgivness #LivedExperiences #SelfAwareness #SelfAcceptance #Psychoeducation #СэтгэлЗүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #GreenBalloon

Aug 9, 202337 min

Зүрхээ Сонс 50: Дасгал хөдөлгөөн ба бие махбод

E

Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид Унгар улсад ажиллаж буй Биохимич Е.Нямсүрэнг урьж дасгал хөдөлгөөн хүний биед хэрхэн нөлөөлдөг, яагаад хийх хэрэгтэй байдаг, сунгалтын дасгал хийх нь хүний биед ямар тустай болох талаар ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ДасгалХөдөлгөөн #Сэтгэлзүйнболовсрол #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon

Apr 26, 202323 min

Зүрхээ Сонс 49: Үе тэнгийн дээрэлхэлт, дарамтын талаар

E

Зүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид сургуулийн Сэтгэл зүйч Т.Дариймааг урьж өсвөр насны хүүхдүүдийн үе тэнгийн дээрэлхэлт, дарамт гэж юу болох, эцэг, эх, асран хамгаалагчид хэрхэн хүүхдээ дээрэлхэлт, дарамтад өртөж буйг таних, ойлгож, дэмжих талаар анхан шатны сэтгэл зүйн боловсрол олгох зөвлөмжүүдийг багтаан ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ҮеТэнгийнДээрэлхэлт #Сэтгэлзүйнболовсрол #Bullying #PeerPressure #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon

Mar 22, 202327 min

Зүрхээ Сонс 48: Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн тухай

E

Бид ЦЭВЭРШИЛТИЙН талаар зөв мэдээлэлтай байдаг уу? Цэвэршилтийн бэлтгэл үе болон бусад бүхий л үйл явцад манай соёлын онцлог хийгээд амьдралын хэв маяг Монгол эмэгтэйд хэрхэн нөлөөлдөг юм бол? Цэвэршилтийн шинж тэмдэгүүд, оюун санаа, сэтгэл зүй, нийгэмшилд нөлөөлдөг эсэх, амьдралын шинэ үе шатыг хэрхэн эрүүлээр даван туулах талаар Клиникийн профессор, эмэгтэйчүүдийн эмч С.Энхээтэй ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #Цэвэршилт #Менопауз #Сэтгэлзүйнболовсрол #Эмэгтэйчүүд #ГэрБүл #НөхөнҮржихүйнАмьдрал #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon

Jan 25, 202340 min

Зүрхээ Сонс 47: Та дотно харилцаандаа сэтгэл хангалуун байна уу?

E

Хосын харилцаандаа та сэтгэл ханамжтай байж чаддаг уу? Хостойгоо оюун санаа, сэтгэл зүйн хувьд хэрхэн холбогддог вэ? Эргэлзээ, зөрчилтэй бодлуудаас улбаалан сэтгэл зүйн хувьд эцэж ядардаг уу? Дотно харилцаа гэж юуг хэлэх вэ? Хоын харилцаагаа хэрхэн тордох вэ? гэх зэрэг дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ХосынХарилцаа #ДотноХарилцаа #СэтгэлзүйнХэрэгцээ #ХарилцаагааТордох #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #EmotionalExhaustion #NurturingYourRelationship #Psychoeducation #ZurheeSons

Nov 11, 202236 min

Зүрхээ Сонс 46: Ээж байх нь...

E

Ээж байх нь... Өөрийн бий болгосон амьдралдаа сэтгэл ханамжтай байна уу? Үр хүүхэддээ би юуг үлдээх гэж байна вэ? Ээж болсоноор бид тэнцвэрээ алдаж буй мэдрэмж төрдөг үү? Өөртөө цаг гаргаж, бусдын тусламж дэмжлэг авах нь зөв үү?Ээж ядардаг уу? Ядрах эрхтэй юу? #ЭэжБайхуй #ЭэжийнАмьдрал #ЗүрхээСонс #BeingMother #Motherhood #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг

Sep 21, 202229 min

Зүрхээ Сонс 45: Амралтаас ажил руу шилжих нь

E

Зуны амралтаараа сайхан амарцгаасан уу? Амралт дуусаж хэвийн хэмнэл рүү орох ч амаргүй шүү. Энэ завсарын үеэ хэрхэн даван туулж байна даа? Энэ талаарх ярилцсан дугаарыг хүлээн авч сонсоно уу. #ЗуныАмралт #Шилжилтийнүе #АжилАмьдрал #VacationtoWork #EasingIntoWork #TransitionAfterVacay #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #GreenBalloon

Aug 22, 202218 min

Зүрхээ Сонс 44: Ялгаатай байдлыг ойлгож, мэдрэх нь

E

Бид ер нь бусдаас ялгаатай юу? Өөрийн болон бусдын ялгаатай байдлыг бид хэрхэн хүлээж авдаг бол? Ялгаатай байдлаа танин мэдэж хүлээн зөвшөөрч чаддаг болов уу? Хүүхдүүддээ бид яаж үлгэрлэдэг бол? Хүүхдүүд эргэн тойрноо яаж анзаардаг бол? Хүүхдүүд ялгаатай байдлын тухай юу гэж ярив? Энэ дугаартаа бид өөрсдийн хувийн туршлагаа хуваалцаж ярилцлаа. Сонсогч та цааш нь түгээж хүнлэг энэрэнгүй нийгмийг хамтдаа бүтээцгээе. Бид өөрсдөөсөө эхэлцгээе. #ЯлгаатайБайдал #ХүүхдүүдӨхөөрдөм #ТаЯлгаатайЮу #ТаӨӨР #СэтгэлзүйнБоловсрол #ӨөрийгөөЗөвшөөрөх #ХүүхдээЗөвшөөрөх #МэдрэхОйлгох #ХүнлэгБайх #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс

Mar 2, 202238 min

Зүрхээ Сонс 43: Ичгүүрийн тухай

E

Та ИЧГҮҮР (Shame) гэх мэдрэмжийг юу гэж боддог вэ? Бусдыг ичгүүрт байдалд оруулж тэдний өөртөө итгэх итгэл, өөрийн үнэлэмжинд нөлөөлж байсан үү? Та хүүхдийг эвгүй байдалд оруулдаг уу, хүүхдийн мөн чанар болох БИ руу нь олон нийтийн өмнө болон гэр бүлийнхний өмнө ичээж дорд үздэг үү? Бусдын зүрх сэтгэлд шарх, айдас, түгшүүр үүсгэдэг үү? Ичгүүр нь хувь хүний мөн чанар болох БИ болон улмаар харилцаанд яаж нөлөөлдөг талаар энэ дугаараас сонсоорой. #Ичгүүр #Траума #ӨөрийнҮнэлэмж #ӨөртөөИТГЭХитгэл #СэтгэлзүйнБоловсрол #Shaming #Identity #SelfWorth #Psychoeducation #GreenBalloon #ЗүрхээСонс

Dec 15, 202134 min

Зүрхээ Cонс 42: Гэрлэлтийн өмнөх харилцаа

E

Харилцаа ямар байх ёстой вэ? Харилцаанд зөрчил байх ёстой юу, үгүй юу? Эрүүл харилцаа гэж ямар байдаг юм бол? Эдгээр асуултуудын хариултыг эндээс сонсоорой. #сэтгэлзүйнболовсрол #ЭрүүлХарилцаа #ХосынХарилцаа #ЗүрхээСонс #GreenBalloon #Psychoeducation

Dec 3, 202124 min

Зүрхээ Cонс 39: Гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэл, цочрол

E

Энэ удаагийн дугаарт бид гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэл, цочролын тухай ярилцлаа. Нэг удаагийн аваар осолын цочрол нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй сэтгэцийн гэмтэлээс ялгаатай байдаг. Сэтгэцийн гэмтэл цочрол хувь хүний бие махбодь (тархи, дархлаа г.м), оюун санаа, сэтгэл зүй болон орон нутаг, улс орны нийгэм -эдийн засгийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар болон мөн гэрийн нөхцөлд тайвшрах аргачлалын талаар дэлгэрэнгүйг сонсоорой. Хэрэв танд энэ дугаар өмнөх амьдралын туршлагыг санагдуулж цочролд оруулж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. Энэхүү дугаарыг Австралийн элчин сайдын яам болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #СэтгэцийнГэмтэл #ГэрБүлийнХүчирхийллийнХорУршиг #НогоонБөмбөлөг #SexualViolenceConsequences #DomesticViolenceConsequences #ComplexTrauma #PsychoEducation #GreenBalloon

Oct 15, 202138 min

Зүрхээ Cонс 41: КОВИД-19 ба Эдгэрэлт

E

Энэ удаагийн дугаарт КОВИД-19-ийн эдгэрэх үйл явцын сэтгэл зүйн байдал болон хэрхэн даван туулах талаар ярилцлаа. #КОВИД19Эдгэрэлт #СэтгэлзүйнБоловсрол #ЗҮРХЭЭСОНС #PsychologicalWellbeing #COVID19Healing #Psychoeducation #GreenBalloon

Sep 20, 202123 min

Зүрхээ Сонс 40: Хоол хүнс ба хүний бие махбодь

E

Бидний идэж буй хоол хүнс бие махбодь, сэтгэл зүйн байдалд нөлөөлдөг эсэх, хоолны дэглэмийн сул ба давуу тал, ухамсартайгаар идэх (mindful eating), дархлаа, хөдөлгөөн дасгалийг хэрхэн хийх зэрэг сэдвээр биохимич Е.Нямсүрэнтэй ярилцлаа. Манай зочин Е.Нямсүрэн Унгар улс дах Будапештийн Технологийн их сургуульд биоинженер мэргэжлээр баклавр, хоол хүнс-био инженер чиглэлээр шинжлэх ухааны магистр (MSc)-т суралцаж төгссөн бөгөөд мэргэжлээрээ ажиллаж байна. Бие хайрлаж байгаарай. #MindfulEating #FoodMindBody #HealthyEating #HealthyLifestyle #MindfulBeing #Care4Body #ХоолСэтгэлзүй #Хоолныдэглэм #Дархлаа #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол #GreenBallon #Psychoeducation

Jun 14, 202131 min

Зүрхээ Сонс 38: Сэтгэл заслын үйлчилгээн дэх харилцаа

E

Та хэрэв сэтгэл засал, сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдахыг хүсэж байвал эсвэл шинэ сэтгэл зүйч бол энэ дугаарыг сонсоорой. Сэтгэл заслын харилцаа ямар байх ёстой, тухайн үйлчилгээнд үйлчлүүлэгч болон сэтгэл зүйч/сэтгэл засалч юуг анхаарах талаар ярилцлаа. #TherapeuticRelationship #ResponsibleTherapy #ResponsibleClient #ResponsibleTherapist #ЗүрхээСонс #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол

Apr 14, 202128 min

Зүрхээ Сонс 37: Та өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг уу?

E

Та өөртөө өндөр шаардлага тавьдаг уу? Өндөр хүлээлт, шаардлага таны амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Өөртөө хатуу хандана гэдэгт ямар хандлага, зан үйл багтдаг вэ? Өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэл болон амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, үүнийг зогсоож болох эсэх талаар энэ дугаар ярилцлаа.

Apr 8, 202131 min

Зүрхээ Сонс 36: COVID-19 ганцаардал

E

Энэ дугаарт COVID19-ийн хүрээнд ганцаардал гэж юу болох, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, бие махбодид нөлөөлдөг эсэх, ямар бүлгийн хүмүүс илүү өртөж байгаа эсэх, эерэг болон сөрөг талуудын талаар ярилцлаа. #Ганцаардал #КОВИД19 #СэтгэлзүйнБоловсрол #Loneliness #COVID19 #Psychoeducation #ЗүрхээСонс #GreenBalloon

Feb 14, 202126 min

Зүрхээ Сонс 35: Одоо цагт төвлөрөх нь

E

Уй гашуу, хагацал, уйтгар гуниг гэх мэт мэдрэмжүүдээс бид зугатааж зайлсхийдэг үү? Энэ дугаарт ОДОО ЦАГТ төвлөрөхийн ач холбогдол, сэтгэл хөдлөл мэдрэмжүүдийнхээ бүрэлдхүүнүүдийг ойлгох болон төвдөрөлийн аргуудын талаар ярилцлаа. #ОдооЦаг #Сэтгэлзүйнболовсрол #Mindfulness #BeingMindful #GreenBalloon #PsychoEducation #ЗүрхээСонс music: www.bensound.com

Feb 1, 202134 min

Зүрхээ Сонс 34: Тодорхойгүй, таамаглашгүй байдлыг даван туулах нь

E

Энэ удаагийн дугаарт ТОДОРХОЙГҮЙ, ТААМАГЛАШГҮЙ БАЙДАЛ гэж юу болох, энэ нөхцөлд ямар сэтгэл хөдлөл, мэдрэмж төрөх вэ, хэрхэн эрүүлээр даван туулах аргууд зэргийг ярилцлаа. #ТодорхойгүйТаамаглашгүй #ХяналтаасГадуур #Uncertainty #Unpredictability #OutofControl #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #greenballoon

Jan 21, 202126 min

Зүрхээ Сонс 33: Хэт эерэг байхын хор уршиг

E

Зүрхээ Сонс шинэ дугаарт бид байгалаас заяасан сэтгэл хөдлөл, мэдрэмж хийгээд бодит амьдралаас зайлсхийж ХЭТ ЭЕРЭГ байхын үр дагаварын талаар ярилцлаа. #ХЭТЭЕРЭГ #toxicpositivity #Сэтгэлзүйнболовсрол #psychoeducation #ЗүрхээСонс #ногоонбөмбөлөг Music: bensound.com

Jan 13, 202125 min

Зүрхээ Сонс 32: COVID 19 ба гэрээсээ ажиллаж буй ээжүүд

E

Энэ дугаараас COVID19 ба хөл хорионы үеэр гэрээсээ ажиллаж буй ээж нарын сэтгэл зүй, ажил амьдрал болон сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарч болохуйц арга замуудын талаар сонсоорой. #ХөлХорио #АжиллажбуйЭэжүүд #ЗүрхээСонс #Сэтгэлзүйнболовсрол #WorkingMothers #Psychoeducation #GreenBalloon Music; benmusic.com

Jan 5, 202126 min

Зүрхээ Сонс 31: Та хэтрүүлэн боддог уу?

E

Та (аливаа асуудлыг) хэтрүүлэн боддог уу? Таны амьдралын аль нэг талбарт нөлөөлж байна уу? Хэтрүүлэн боддог хандлагаа өөрчилж болох уу?Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ХэтрүүлэнБодох #УргууланБодох #OverThinking #PsychoEducation #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon

Oct 27, 202016 min

Зүрхээ Сонс 30: Өсвөр насны хүүхдийн өөртөө итгэх итгэл

E

#ЗүрхээСонс энэ удаагийн дугаартаа өсвөр насны хүүхдийн өөртөө итгэх итгэлийн тухай ярилцлаа. Хүүхдийн өөртөө итгэх итгэлд нөлөөлөх хүчин зүйлс, ямар шинж тэмдэгүүд илэрч болох хийгээд хэрхэн дэмжиж өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж болох тухай энэ дугаараас сонсоорой. Хүүхэдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж байгаарай. #ӨсвөрНас #ӨөртөөИтгэхИтгэл #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол #GreenBalloon #Psychoeducation #SelfEsteem #Teens

Oct 19, 202021 min

Зүрхээ Сонс 29. Харилцааны хил хязгаар

E

Бид хэсэг хугацаанд түр завсарлаад "Харилцааны хил хязгаар" шинэ дугаараа сонсогчиддоо хүргэж байна. Эрүүл харилцаа, хил хязгаар гэж юу вэ, эрүүл хил хязгаар буюу нарийн шугам хаана байх, хэрхэн зураасаа татах, юун дээр анхаарах вэ гэх зэргийг та бүхэн энэ дугаараас сонсоорой. #ХарилцааныХилХязгаар #ЭрүүлХарилцаа #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon

Sep 28, 202031 min

Зүрхээ Сонс 28: Өсвөр насныхан ба залуусын үерхэл нөхөрлөлийн тухай

E

Өсвөр насныхан болон залуусын нөхөрлөл, үерхэл дотно харилцаанд үнэт зүйл, гэр бүлийн орчин нөхцөл байдал нөлөөлдөг эсэх, эдгээр харилцаанд хил хязгаар байдаг эсэх, эрүүл аюулгүй харилцаатай байх гэх мэт асуудлаар Хөөрхөн Зүрх ТББ-ын зохицуулагч, нийгмийн ажилтан Б.Оюундарьтай ярилцлаа. Та өвсөр насны хүүхэдтэй бол энэ дугаарыг сонсоорой. #Үерхэл #ХүүхдээОйлгох #НээлттэйХарилцаа #Нөхөрлөл #ЗүрхээСонс #GreenBalloon #Psychoeducation

Jun 25, 202026 min

Зүрхээ Сонс 27: Өөрийгөө хэрхэн сэргээх вэ

E

Энэ удаагийн дугаарт СЭДЭЛийн эргэн тойронд өөрийгөө хэрхэн сэргээх талаар дэлгэрэнгүй ярилцлаа. СЭДЭЛ бидний бие махбодь, сэтгэл хөдлөл мэдрэмжинд нөлөөлдөг эсэх ба бид энэ тодорхойгүй цаг хугацаанд хэрхэн утга учиртай амьдрах аргуудын тухай сонсоорой. #Сэдэлжүүлэх #Сэргээх #COVID19Motivation #Motivation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

May 26, 202028 min

Зүрхээ Сонс 26: ЛГБТИК оршихуй ба сэтгэцийн эрүүл мэнд

E

Энэ дугаарт бид 5 сарын 17нд тохиох ЛГБТИК хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг бууруулах зорилготой #IDAHOT олон улсын өдөрт зориулж ЛГБТИК хүний эрхийн активист Б. Хулантай ярилцлаа. Нийгмийн тогтсон ойлголт, хандлагаасаа болж бид хэн нэгнийг ялгарвалан гадуурхаж байгаа юм биш биз? Ялгаварлан гадуурхалт нь бидний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол? Таны хайртай дотны хэн нэгэн тантай л адилхан хүн, бид бүгдийн оршихуй эн тэнцүү бөгөөд бид хүлээн зөвшөөрсөнөөр аливаа эрсдэлээс сэргийлэх боломж бий болно. Дэлгэрэнгүйг зүрхээ нээгээд сонсоод үзээрэй. #IDAHOTMongolia #LGBTIQ #Acceptance #SocialAcceptance #MentalHealth #Harmony #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг Music: www.bensound.com

May 13, 202021 min

Зүрхээ Сонс 25: COVID19 ба гэр бүлийн хүчирхийлэл

E

Энэ удаагийн дугаарт COVID19 хөл хориотой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийлэл ихсэж байгаа тул хохирогч, даван туулагчид өөрийгөө болон хүүхдээ хэрхэн хамгаалж болох, хэрэв та хэн нэгнийг мэддэг бол туслаж дэмжиж болох талаар сэтгэлзүйч Г.Түвшинжаргалтай ярилцлаа. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага хүлээн авах утаснууд: Цагдаагийн газрын 107, 102, хүүхдийн утас 108, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн 96490505 болон Монгол Өрх Сэтгэлзүйн хүрээлэнгийн 1900-1100. Хэрэв та өөрөө хохирогч биш байлаа гээд хүчирхийллийн хажуугаар дуугай өнгөрч болохгүй. Хөрш айл, гэр бүл болон найз нөхөд таны мэддэг хэн нэгэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бол таны тусламж хэрэгтэй байгаа шүү. #COVID19DomesticViolence #DomesticViolence #PhysicalDistancing #SocialDistancing #ГэрБүлийнХүчирхийлэл #ХаалганыЦаана #ГинжийгТасал #BreakTheChain #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #PsychoEducation Music: www.bensound.com

Apr 19, 202024 min

Зүрхээ Сонс 24: COVID19-ийн үеэр хүүхэд ба гэр бүлээрээ эрүүлээр даван туулах аргууд

E

Энэ удаагийн дугаарт хүүхдийнхээ айдасыг гадагшлуулах, хамтдаа эерэг, эрүүл, бүтээлчээр даван туулах аргуудыг ярилцлаа. #COVID19 #Хүүхэд #ГэрБүлийнХарилцаа #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол

Mar 24, 202020 min

Зүрхээ Сонс 23: COVID19-ийн хүрээнд стрессээ зохицуулах нь

E

Энэ удаагийн дугаарт COVID19-ийн хүрээнд өөрийн болон хайртай дотны хүмүүсийн стрессийг хэрхэн зохицуулах, эерэгээр даван туулах аргуудыг ярилцлаа. #COVID19 #СтрессМенежмэнт #ГэрБүлийнХарилцаа #ХувьХүн #StressManagement #MentalHealthMatters #ZurheeSons #GreenBalloon

Mar 22, 202023 min

Зүрхээ Сонс 22: Цагдаагийн албан хаагчдийн ажлын ачаалал

E

Энэ удаагийн дугаарт Нийслэлийн цагдаагийн удирдах газрын ахлах сэтгэл зүйч Д.Эрдэнэчимэг цагдаагийн албан хаагчдийн ажлын ачаалал болон тэдний гэр бүлийнхэн, хэрхэн ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах талаар ярилцлаа. Цагдаа ч бас хүн, тиймээс аль аль талдаа харилцан хүндэтгэлтэй хандацгаая. #ЦагдаагийнСэтгэлзүйнБайдал #ЦагдаагийнАжлынАчаалал #PoliceWorkLifeBalance #PoliceMentalHealth #Psychoeducation #ЗүрхээСонс #GreenBalloon #НогоонБөмбөлөг music:www.bensound.com

Mar 22, 202022 min

Зүрхээ Сонс 21: Эрчүүдийн амьдралын хэв маяг ба сэтгэцийн эрүүл мэндийн тухай

E

Энэ удаагийн дугаарт нийгэмд буй хэвшмэл ойлголт эрчүүдийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг, эрчүүдийн сэтгэл зүйн илэрхийлэмж эмэгтэйчүүдийнхээс өөр эсэх талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй ярилцлаа. #ЭрчүүдийнСэтгэлзүй #ЭрчүүдийнСэтгэцийнЭрүүлМэнд #ХэвшмэлОйлголт #MensIssue #GreenBalloon #ZurheeSons #Psychoeducation

Mar 22, 202023 min

Зүрхээ Сонс 20: Өөрийгөө хүлээн зөвшөөрөхүй

E

Таагүй дурсамжуудаа хав дарж зөвхөн баяр баясгалантайгаа урагшилахыг хичээдэг үү? Өөрийнхөө таатай, таагүй дурсамж, мэдрэмжүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрах тухай та өмнө нь бодож байсан уу? Өөрийгөө хүлээн зөвшөөрөх нь бидний сэтгэцийн эрүүл мэнд, өөртэйгөө болон өрөөлтэй орох харилцаанд хэрхэн нөлөөлдөг бол? Өөрөөрөө байна гэдэгт "хуурай дүр" байхыг хэлдэг юм болов уу? Тa өөрийгөө хуурдаг уу? Өөрийнхөө өнгөрсөнийг хүлээн зөвшөөрөх талаар ойлголттой болохыг хүсвэл энэ дугаарыг сонсоорой. Жич: Ганцаараа энэ асуудлаар бодоход хэцүү байвал мэргэжлийн сэтгэл зүйчид хандаарай. #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрөх #ХүлээнЗөвшөөрөл #АмьдралынТуршлага #СэтгэлХанамж #ХилХязгаар #SelfAcceptance #Acceptance #GreenBalloon #Psychoeducation music: bensound.com

Mar 22, 202013 min