Show overview
Zurhee Sons has been publishing since 2019, and across the 6 years since has built a catalogue of 69 episodes. That works out to roughly 35 hours of audio in total. Releases follow a monthly cadence.
Episodes typically run twenty to thirty-five minutes — most land between 23 min and 33 min — though episode length varies meaningfully from one episode to the next. The publisher flags most episodes as explicit, so expect adult themes or strong language throughout. It is catalogued as a EN-language Education show.
There hasn’t been a new episode in the last ninety days; the most recent episode landed 7 months ago. The busiest year was 2020, with 23 episodes published. Published by Green Balloon.
From the publisher
Psychoeducation in Mongolia
Latest Episodes
View all 69 episodes
Зүрхээ Сонс 69: Салалтын тухай
EХосын харилцааны салалтын дараах сэтгэл хөдлөлийн үйл явц, нийгмийн ташаа ойлголтууд, хэрхэн даван туулах талаар энэ дугаараас сонсоорой. #Салалт #Харилцаа ##HealingAfterBreakup #CopingWithBreakup #SeparationSupport #LoveAndLoss ##Wellbeing #greenballoon #psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 68: Өсвөр насныханыг ойлгох нь
EӨсвөр насыг тойроогүй, туулж байгаа болон туулсан хүн бүр сонсохыг хүсэж байна. Энэ дугаараар өсвөр насныханы хөгжил, онслог, сэтгэл зүй болон харилцааны талаар ярицлаа. Зөвхөн эцэг эхчүүд гэлтгүй бусад насанд хүрэгсэд өөрсдөдөө дүн шинжилгээ хийж өсвөр насандаа та ямар хүн байсан бол, таны өссөн орчин танд хэр хувь нэмэр оруулсан бол гэдгийг эргэцүүлэн бодож сонсоорой. Бид бүгд өсвөр насыг туулаад гарсан ч хэрхэн эцэг эх байх ёстойг эсвэл өөрсдийгөө хэрхэн ойлгохоо төдийлөн мэддэггүй. Бид доорх сэдвүүдийг хөндлөө: - Үнэт зүйлийг хэрхэн бүрэлдүүлэх - Хил хязгаарыг хэрхэн тогтоох - Бие даасан байдлыг хэрхэн дэмжих - Хүндлэл гэж юу болох - Харилцаа – эрүүл, чанартай дотно харилцаануудв Бидний зорилго бол эцэг эхчүүдэд өөрсдийнхөө болон хүүхдүүдийнхээ талаар илүү сайн ойлгоход туслах явдал юм. #Өсвөрнас #ХүүхдийнОнцлог #ХүүхдийнХөгжил #ХүнийХөгжил #ХүүхдээОйлгох #ӨөрийгөөОйлгох #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #Adolescence #Teens #TeensDevlopment #TeensRelationships #TeensEmpathy #Teens #Psychoeducation #ZurheeSons

Зүрхээ Сонс 67: Ногоон Бөмбөлөгийн үнэт зүйл
EЭнэ дугаарт бид "Ногоон Бөмбөлөг" сэтгэл зүйн төвийн эрхэм зорилго, үнэт зүйлс, итгэл үнэмшлийн талаар гүнзгий ярилцлаа. Бид хувь хүн болон байгууллагуудын сэтгэлзүйн сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэнд ямар хүчин зүйлсээс хамааралтай болох, мөн нийгмийн тогтолцоонууд хэрхэн нөлөөлдөг тухай ойлголтыг хуваалцаж байна. #НогоонБөмбөлөг #ҮнэтЗүйл #ИтгэлҮнэмшил #Буруутгахгүй #ҮзэлБаримтлал #НийгмийнХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #psychoeducation

Зүрхээ Сонс 66: Өөрийгөө энэрэхүй
EСоёлын хэм хэмжээ бидний өөрийгөө нээж, хүлээн зөвшөөрөхөд нөлөөлдөг үү? Өөрийгөө энэрэх нь хувиа хичээж байгаа гэсэн үг юм болов уу? Бусдын төлөө зүтгэсээр байгаад та өөрийгөө энэрэн хайрлаж байна уу? Өөрийгөө энэрэн хайрлана гэдэг сурч болох ур чадвар бөгөөд хэзээ ч оройтохгүй шүү. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөЭнэрэхүй #НинжинСэтгэл #Энэрэхүй #SelfCompassion #CompassionateBeing #ЗүрхээСонс #СэтгэлзүйнБоловсрол #Psychoeducation

Зүрхээ Сонс 65: Бидний сэтгэл санаа улиралтай холбоотой юу?
EУлирал солигдохтой зэрэг бидний сэтгэл санаа өөрчлөгддөг үү? Та өөрийгөө болон эргэн тойрноо анзаараад үзээрэй. Бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн харилцаануудад гарч болохуйц шинж тэмдэгүүд болон эдгээрээс өөрийгөө хэрхэн тордох талаар ярилцлаа. #УлиралБаСэтгэлзүй #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #SeasonalSyndrome #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс

Зүрхээ Сонс 64: Бусдыг мэдэрч ойлгох тухай (Эмпати)
EБид бусдад болон өөртөө энэрэнгүй нинжин сэтгэлээр хандаж чаддаг уу? Бусдыг ойлгож мэдрэх бидний амьдралд хэр чухал вэ? Бусдыг ойлгож мэдрэх тухай энэ дугаараас сонсоорой. #Энэрэнгүй #Нинжин #БусдыгОйлгожМэдрэх #Эмпати #СэтгэлзүйнБоловсрол #Empathy #Psychoeducation #ZurheeSons #GreenBalloon

Зүрхээ Сонс 63: Хүчирхийлэлд хохирогч буруутай юу?
EГэр бүлийн хүчирхийлэлд хэн буруутай вэ? Энэ дугаараас дэлгэрэнгүйг сонсоорой. #ХохирогчийгБуруутгах #СэтгэлзүйнБоловсрол #ГэрБүлийнХүчирхийлэл #ХосынХүчирхийлэл #VictimBlaming #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons

Зүрхээ Сонс 62: Хоосрох мэдрэмж
EТа хаа нэгтээ хоосон мэдрэмжийг мэдэрч байсан уу? Хоосон мэдрэмж хаанаас ирдэг вэ? Зугтмаар тааламжгүй мэдрэмж мөн үү? Бидний оршихуйд нөлөөлдөг болов уу? Ямар хүчин зүйлс хоосон мэдрэмж рүү хөтөлдөг бол? Бидэнд яагаад энэ мэдрэмж төрдөг юм бол? Хааш нь чиглүүлдэг дохио вэ? Энэ дугаараас сонсоорой. Хүн төрөлхтөн үүсэл хөгжлийнхөө явцад хэзээ нэгэн цагт мэдрэгддэг тул маш хэвийн бөгөөд та ганцаараа биш тул өөрийгөө та буруутгаж болохгүй шүү. Мэдээж энэ том сэдвийн хүрээнд богино хэмжээний дугаарт бүрэн ярих боломжгүй бөгөөд сонсогчид өөрсдийн боломжоороо судалгаа хийж бусад эх сурвалжаас уншиж тунгаагаарай. #ХоосонМэдрэмж #Оршихуй #ЗүрхээСонс #Existential #Psychoeducation #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #GreenBalloon

Зүрхээ Сонс 61: Сэтгэл түгшилтийг давах нь (шалгалт, ажлын ярилцлага)
EБид амьдралдаа шалтгаантай ба шалтгаангүйгээр сэтгэл түгших нь хэвийн бөгөөд өөрийгөө тайвшруулж, мэдрэмжээ эрүүл аргаар зохицуулж удирдаж сурсанаар олон төрлийн даваануудыг давж чадах билээ. Сэтгэл түгшилт хэрхэн бидний бие махбод хийгээд оюун санаа, сэтгэл зүйд нөлөөлдөг болон тайвшруулах дасгалуудыг энэ дугаарт ярилцлаа. Тухайлбал, ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутануудын шалгалт, мөн ажлын ярилцлагын өмнө гэрийн нөхцөлд хэрхэн өөрийгөө тайвшруулж шалгалтандаа тайван бэлдэх тухай хэрэгжүүлж болохуйц дасгалуудыг энэ дугаараас сонсоорой. Зөвлөмж: Насанд хүрэгсэд хүүхдүүддээ эдгээр дасгалыг зааж өгөөрэй. Хамтдаа сонсож цуг хийгээд үзээрэй. #ТайвшруулахДасгал #СэтгэлТүгшилт #ШалгалтандБэлдэх #СэтгэлзүйнБоловсрол #ЗүрхээСонс #Grounding #EmotionalRegulations #Psychoeducation #GreenBalloon #ZurheeSons

Зүрхээ Сонс 60: Эерэг сэтгэлгээ
EАмьдралд тохиож буй аливаа үйл явдлуудад хэрхэн хандах, шийдлийг хайх, бүх асуудалд шийдэл байдаг уу? Тааламжтай ба тааламжгүй, эерэг ба сөрөг бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмж, мэдэрхүйг анзаарч таньж мэдэж чаддаг уу? Сэтгэлийн хат гэж юу вэ, хэрхэн эерэг хандлагатай холбоотой вэ? Тухайн улс орны хөгжил, соёлын хэм хэмжээ, боловсролын тогтолцоо гэх мэт нийгэм-эдийн засгийн байдал бидний эерэг сэтгэлгээ, хандлагад нөлөөлдөг үү? Эерэг бодлыг бид төлөвшүүлж чадвал өөрийн зан авирт өөрчлөлтийг бий болгох боломжтой. Дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ЭерэгБодол #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #Positivethoughts #PositiveAttitude #PleasantThoughts #Unlearning #Psychoeducation #сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 59: Талархлын ашиг тус бидний амьдралд - 2
EТалархал хэрхэн бидэнд нөлөөлдөг, үүний ашиг тус болон яаж илэрхийлэх талаар эндээс дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #ЭерэгХандлага #СэтгэлийнХат #ДасанЗохицохЧадвар #СэтгэлзүйнБоловсрол #Appreciation #PositiveAttitude #Resilience #AdaptationSkill #Psychoeducation #Gratitude #GreenBalloon #ZurheeSons #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 58: Талархлын ашиг тус бидний амьдралд - 1
EТалархал... эерэг бодлыг бид мартдаг уу. Талархал угтаа хандлага юм бол, аливаа зүйлийг, оршихуйгаа байгаагаар нь хүлээн зөвшөөөрч чаддаг уу. Та өөрөөсөө асуугаад үзээрэй. Талархал бидний бие махбодь, оюун санаа танин мэдэхүй хийгээд сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар энэ дугаараас дэлгэрэнгүй сонсоорой. #Талархал #Тааламжтайбодол #ЭерэгБодол #ЭерэгСэтгэлсудлал #Хандлага #АмьдралдааТалархахнь #GreenBalloon #Psychoeducation #Gratitude #AppreciationOfLife #СэтгэлзүйнБоловсрол #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 57: Нарциссизмын эргэн тойронд 2
EЭнэ оны сүүлийн дугаартаа бид өмнөх сэдвийн үргэлжлэл болгож нарциссист гэр бүлийн гишүүд болон найзууддаа хэрхэн туслах тухай ярилцлаа. #Нарциссист #НарциссистХарилцаа #Сэтгэлзүйнтусламж #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 56: Нарциссизмын эргэн тойронд
EНарциссизм хаанаас үүдэлтэй, хэрхэн хамт амьдрах талаарх ярилцсан эхний хэсгийг энэ дугаараас сонсоорой. #Нарциссист #НарциссистХарилцаа #НарциссУчирШалтгаан #Narcissistic #NarcissistRelationship #Psychoeducation #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 55: Сэтгэцийн гэмтэл, шарх ба Хосын харилцаа
EӨнгөрсөнөө үгүйсгэхгээр харилцан хүндэтгэлтэй ИТГЭЛ дүүрэн хил хязгаараа өөр өөрийнхөөрөө баримтлаж эрүүл энэрэнгүйгээр харилцаагаа хадгалах тухай бид энэ дугаартаа ярилцлаа. Бид туулсан амьдрал өөр ч хосын харилцаандаа өнгөрсөнд мэдэрсэн шарх, шийдээгүй асуудалтайгаа орж ирэх нь мэдээж хэвийн юм. Гэхдээ бид хэвийн гээд бие биенээ хүндлэхгүй, орон зай, хил хязгаараа умартан харилцан гомдоож үл ойшоож харилцаан дахь асуудлаа хүндэрүүлсээр байх уу. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #ХосынХарилцаа #Сэтгэцийнгэмтэл #СэтгэлзүйнШарх #ЭрүүлХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #ШархааОйлгохуй #ЗүрхээСонс #TraumaInformedRelationship #Healing #TraumaInformedPartnership #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon

Зүрхээ Сонс 54: Хосын эрүүл бус харилцаа
EХосын эрүүл бус харилцааны шинж тэмдэгүүдийн талаар мэдэх үү? Хэдий та хамтрагчдаа хайртай ч эвгүй тухгүй санагдаж байна уу? Харилцааны асуудлаа хэрхэн шийддэг вэ, гарах гарц хайхгүйгээр нэгнээ буруутган өөлдөг үү? гэх мэт Хосын эрүүл бус харилцаа тухай энэ дугаараас сонсоорой. Энэхүү дугаарыг "Хөөрхөн Зүрх" ТББ-аас хэрэгжүүлж буй Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой Гинжийг Тасал - 3 төслийн дэмжлэгтэйгээр та бүхэнд хүргэж байна. #ЭрүүлБусХарилцаа #ТухгүйХарилцаа #ТоксикХарилцаа #СэтгэлзүйнБоловсрол #ToxicRelationship #Psychoeducation #ZurheeSons #GreenBalloon #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 53: Илаарших, эдгэрлийн үйл явц 2
EХүн амын дийлэнх нь амьдралын аль нэг үедээ сэтгэл зүйн шархийг мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Туулсан сэтгэл зүйн шарх бүрд хэрхэн сэтгэлийн хаттай байж сэтгэл зүйн сайн сайхан байдлаа тордож амьдралын чанараа дээшлүүлэх тухай энэ дугаараас сонсоорой. Энэ дугаартаа нэгэн сонсогчийг зочноор урьж сэтгэл зүйн илаарьших, эдгэрлийн үйл явцыг хэрхэн туршиж байгаа тухай ярилцлаа. Зарим шархыг бид танин мэдэж эрүүлээр даван туулдаг бол ихэнхдээ мэддэггүй өнгөрөх нь бий.Хүн бүрийн туршлага өөр тул таны сонсогч таны ч бодол, мэдрэмж өөр байж болно. Та ганцаараа биш шүү. #СэтгэлзүйнШарх #СэтгэцийнГэмтэл #Илааршил #ЭдгэрэлийнҮйлЯвц #Сэтгэлзүйнболовсрол #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #PsychologicalWound #Trauma #HealingProcess #Psychoeducation #GreenBalloon

Зүрхээ Сонс 52: Илаарших үйл явц
EСэтгэл зүйн шарх, өвдөлтийг амьдралын аль нэг хэсэгт бид мэдэрсэн, туулсан байдаг шүү дээ. Бид тухайн болсон үйл явдалаас үүдэлтэй мэдрэмж, мэдэрхүйнүүдээс зайлсхийж, хав дарж, нууж, эсвэл зугатааж байна уу? Тэдгээр бодол, мэдрэмж, мэдэрхүйнүүдтэй хэрхэн хамт байх вэ - дэндүү их өвчинтэй байна уу? Илаарших үйл явцыг эхлүүлэхгүй байхын хор уршиг нь хувь хүн болоод харилцаануудад хэрхэн нөлөөлж амьдралын чанарт өөрчлөгддөг, илааршилыг хэрхэн эхлүүлж болох тухай энэ дугаарт ярилцлаа. Илааршил гэдэг нь шулуун дардан замаар явагддаг аялал биш бөгөөд байнга өсөх хэмнэлээр явагддаггүй. Харин хүн бүрийн илааршилийн аялал өөр байх ба аян замын явцад төрөл бүрийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдтэй тааралдаж, танилцаж нөхөрлөж болно. Тэдгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдээс улбаалан 1 алхам хойшоо ухарч 2 алхам урагшилж бас болно. Үйл явцын ухаралт нь таны илааршилийн нэг хэсэг нь юм шүү. #GreenBalloon #Psychoeducation #HealingProcess #TraumaInformed #SelfAwareness #SelfAcceptance #Mindfulness #HereAndNow #Илаарших #СэтгэлзүйнШарх #АмьдралынТуршлага #Resilience #СэтгэлийнХат #СэтгэлзүйнБоловсрол #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрхүй #ОдооЦагт #ӨөрийгөөМэдрэх #НогоонБөмбөлөг

Зүрхээ Сонс 51: Өөрийгөө уучлах нь
EБид өнгөрсөн үйл явдал, нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч хэрхэн өнгөрсөнтэйгээ урагшилан амьдрах вэ? Өөрийгөө уучлах нь үйл явц бөгөөд тийм ч амархан санасанаар болчихдоггүй билээ. Олон хүчин зүйлс өөрийгөө уучлах үйл явцад нөлөөлнө. Бид яагаад өөрийгөө уучилж чаддаггүй, үүнд нөлөөлөх хүчин зүйлс хийгээд хэрхэн уучилж сурах тухай дэлгэрэнгүйг энэ дугаараас сонсоорой. #ӨөрийгөөУучлах #IntrapersonalRelationship #АмьдралынТуршлага #ӨөрийгөөХүлээнЗөвшөөрөхүй #ӨөрийгөөСонсохуй #SelfForgivness #LivedExperiences #SelfAwareness #SelfAcceptance #Psychoeducation #СэтгэлЗүйнБоловсрол #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс #GreenBalloon

Зүрхээ Сонс 50: Дасгал хөдөлгөөн ба бие махбод
EЗүрхээ Сонс подкастын энэ удаагийн дугаартаа бид Унгар улсад ажиллаж буй Биохимич Е.Нямсүрэнг урьж дасгал хөдөлгөөн хүний биед хэрхэн нөлөөлдөг, яагаад хийх хэрэгтэй байдаг, сунгалтын дасгал хийх нь хүний биед ямар тустай болох талаар ярилцлаа. Өөрсдийн санал хүсэлтээ коммент хэсэгт үлдээх эсвэл манай Ногоон Бөмбөлөг хуудсанд илгээгээрэй. #ДасгалХөдөлгөөн #Сэтгэлзүйнболовсрол #ZurheeSons #Psychoeducation #GreenBalloon