Zurhee Sons
69 episodes — Page 2 of 2

Зүрхээ Сонс 19: Хобби бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ
EЭнэ удаагийн дугаарт өөрийн хоббиг хэрхэн хөгжүүлэх, олон талын ач холбогдол, амьдралын чанарт нөлөөлдөг эсэх талаар зочин Х.Насанболдтой маш сонирхолтой яриа өрнүүллээ. Манай оролцогч Х.Насанболд нь олон төрлийн хоббитой бөгөөд түүгээрээ дамжуулан олон нийтийг мэдлэгжүүлэх нөлөөллийн ажил хийх, айдас бэрхшээлийг хэрхэн даван туулах, өөртөө болон өрөөлд хэрхэн хариуцлагатай байх, сэтгэцийн эрүүл мэнд хийгээд бусадтай харилцах харилцаанд нөлөөлж буй талаар өөрийн гайхалтай түүх туршлагаа дэлгэрэнгүй хуваалцаж байна. Бидэнтэй туршлагаа харамгүй хуваалцсан Х.Насанболдод маш их баярлалаа. #Хобби #ХувьХүнийХөгжил #ТэсвэрХатуужил #СэтгэцийнЭрүүлМэнд #ХоббиНөлөөлөл #Харилцаа #GreenBalloon #ЗүрхээСонс #Psychoeducation Music:www.bensound.com

Зүрхээ Сонс 18: Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал
EЭнэ удаагийн дугаарт бид гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бий болгоход анхаарах зүйлс, хэрхэн тогтортой тогтуун байлгах талаар ярилцлаа. #ГэрБүлийнХарилцаа #ЭрүүлХарилцаа #ГэрБүл #PositiveFamilyRelationship #GoodFamilyRelationship #StrongRelationship #HealthyRelationship #BuildingGoodRelationships #GreenBalloon #ZurheeSons #Psychoeducation music:www.bensound.com

Зүрхээ Сонс 17: Шинэ оны зорилтоо тодорхойлох тухай
EТа шинэ оныхоо зорилтыг тодорхойлж амжаагүй бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. Бидний хандлага зорилтоо тодорхойлоход хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа. #ШинэОныЗорилт #ЗорилтТодорхойлох #СэтгэлХанамж #Сэдэл #АзЖаргал #GoalSetting #ЗүрхээСонс #GreenBalloon

Зүрхээ Сонс 16: Өнгөрсөн оноо дүгнэж амжсан уу?
EШинэ он гараад 7 хоног өнгөрчээ. Завгүй хурдтай өнгөрсөн хэд хоногт өнгөрсөн оноо эргэн харж амжсан уу? Та өөрөөсөө асуугаад нэг асуугаад үзээрэй. 2020 оны шинэ дугаартаа өнгөрсөн оноо хэрхэн үнэлэж дүгнэх, түүний ач холбогдолын талаар ярилцлаа. #ХуучинОнБаяртай #ОныДүгнэлт #АзЖаргал #Evaluationofthepastyear #SelfEvaluation #GreenBalloon #Psychoeducation Music:www.bensound.com

Зүрхээ Сонс 15: Баярын өдрүүдээр хэн нэгнийг санагалзвал…
EБаярын уур амьсгал орсон энэ өдрүүдээр ойр дотны хүмүүстэйгээ хамтдаа өнгөрүүлсэн мөч бүхэн танд бодогдож мэдрэгдэж байна уу? Үл таних мэдрэмжүүд төрж байна уу? Мэдээж энэ өдрүүдээр хайртай хүмүүсээ хамгийн ихээр санана, бодно, үгүйлэн харамсана. Таны эргэн тойронд байгаа хүн бүр баярын уур амьсгалтай байгааг харах гаднаа “гоё” ч зүрх сэтгэлд зовиуртай…Салалт, хагацал, бурхан болсон гэх мэт төрөл бүрийн хагацалыг бид амьдралынхаа туршид өөр өөрийнхөөрөө даван туулж байдаг шүү дээ. Ногоон Бөмбөлөгийн хамт олон тантай хамт байх үүднээс энэ дугаарыг зориулж байна. #Санах #баярынгуниг #сэтгэлзүйнболовсрол #баярынүеэрххагацал #MissingLovedOnes #ItsOkBeNotOK #ЗүрхээСонс #GreenBalloon #Psychoeducation Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 14: Хардалтын тухай
EЭнэ дугаарт хардалтын мөн чанар, хардалт ба атаархалын ялгаа, "хайртай бол хартай" байж болох эсэх, хосын харилцаанд хардалтаас сэргийлэх боломжтой эсэх, эрүүл харилцааг хэрхэн тордох талаар ярилцлаа. #Хардалт #ХосынХарилцаа #Итгэлцэл #Jealousy #HealthyRelationship #GreenBalloon #Psychoeducation #Couples #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 13: Гэр бүлээс гадуурх харилцаа
EЭнэ дугаарт бид гэр бүлээс гадуурх харилцааны суурь шалтгаан, үр дагавар, хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #ГэрбүлийнХарилцаа #НогоонБөмбөлөг #GreenBalloon #Infidelity #ZurheeSons Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 12: Олон гишүүнтэй ялгаатай бүтэцтэй гэр бүлийн харилцааны тухай
EЭнэ удаагийн дугаарт олон гишүүнтэй ялгаатай бүтэцтэй гэр бүл буюу ганц бие насанд хүрсэн хүн эсвэл гэр бүлээрээ ээж аавтайгаа амьдардаг гэх мэт олон төрлийн гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны зөрчил хийгээд түүнийг хэрхэн эрүүлээр даван туулах талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #Intergeneration #Psychoeducation #FamilyMatters #GreenBalloon #НогоонБөмбөлөг #Psychoeducation Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 11: Эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндийн тухай
E"Зүрхээ Сонс" подкастын энэ удаагийн дугаараар Эмнэлгийн ажилтнуудын сэтгэцийн эрүүл мэндэд тулгардаг нийтлэг асуудал, мөн ажил мэргэжил нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болон эмнэлгийн ажилтнууд хэрхэн өөртөө, хувь хүндээ хэрхэн цаг гаргаж стрессээс ангижрах боломжтой талаар ярилцлаа. Зочноор оролцож мэдлэг, туршлагаа хуваалцсан Хавдар Судлалын Үндэсний Төвийн Элэг шилжүүлэн суулгах албаны дарга Р.Мөнхбат, Сэтгэл зүйч Ч.Аззаяа нарт маш их баярлалаа. #ЗүрхээСонс #Intergeneration #FamilyMatters #GreenBalloon #НогоонБөмбөлөг #Psychoeducation

Зүрхээ Сонс 10: Хавдар ба түүний эргэн тойронд
EЭнэ дугаарт бид хавдарын сэтгэл зүйн онцлог, даван туулах үйл явц, гэр бүлийн дэмжлэгийн талаар Хавдар Судлалын Үндэсний Төвийн сэтгэл зүйч Ч.Аззаяа, хавдарын даван туулагч Н.Мөнхсаруул нартай дэлгэрэнгүй ярилцлаа. #ХавдарынДаванТуулагч #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #ZurheeSons #CancerSurvivor #GreenBalloon #PsychoEducation

Зүрхээ Сонс 9: Өөрийгөө хайрлахуй
EЭнэ удаагийнхаа дугаараар ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХУЙ сэдвийн хүрээнд түүний хор хохирол, ач холбогдол хийгээд аргуудын талаар сэтгэлзүйч Г.Түвшинжаргалтай ярилцлаа. #ӨөрийгөөХайрлахуй #SelfCare #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #ZurheeSons #PsychoEducation

Зүрхээ Сонс 8: Дахин шинээр бүрэлдсэн гэр бүлийн тухай
EЭнэ дугаартаа бид дахин шинээр гэр бүл болон бүрэлдсэн гэр бүлийн онцлог болоод тэдний харилцаанд тулгардаг асуудлуудыг хэрхэн даван туулж болох талаар ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #ZurheeSons

Зүрхээ Сонс 7: Өргөмөл хүүхэдтэй гэр бүлийн харилцааны тухай
EӨргөмөл хүүхэдтэй гэр бүлийн онцлог, хүүхдээ хэрхэн ойлгох талаар хүүхдийн сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. #Adoption #ЗүрхээСонс #Хүүхэд #НогоонБөмбөлөг #GreenBalloon

Зүрхээ Сонс 6: Хагацлын тухай
EЭнэ дугаарт уй гашуу хагацал нь бидний бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөлд хэрхэн нөлөөлж ямар үйл явцаар бид даван туулдаг, уг процессыг удаашруулахад юу нөлөөлж болдог, хэрхэн эрүүлээр даван туулах тухай ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #Grief #ZurheeSons Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 5: Ганц бие ээж аав, асран хамгаалагч нар ба хүүхэд
EЭнэ дугаарт ганц бие ээж аав, асран хамгаалагч нар амьдралын давааг хэрхэн даван туулах, хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, хүүхдийн сэтгэл зүйн байдал зэргийг ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #GreenBalloon #SingleParents #ZurheeSons Music: www.bensound.com

Зүрхээ Сонс 4: Гэр бүлийн дотны хүнээ асарч буй хүмүүсийн тухай
EМонголд гэртээ хэн нэгнийг асран халамжилж буй хүмүүсийн тухай тэр бүр яриад байдаггүй шүү дээ. Бид тэдгээр хүмүүсийг заримдаа мартсан ч юм шиг байдаг. Хийх л ёстой зүйлээ хийж байна гэж боддог. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ, ахыгаа, эгчийгээ, эмээ өвөө, аав ээжийгээ цаг наргүй халамжилж буй хүмүүс маань сэтгэл зүй, бие махбодь, оюун санааны хувьд маш их ядарч туйлдаж байдаг гэдгийг та мэдэх үү? Зүрхээ Сонс энэ дугаарт гэртээ хайртай дотны хүнээ асран халамжилж буй хүмүүст зориулан хэрхэн өөрийгөө хайрлах, түүний эргэн тойрны хүмүүс яаж тусламж, дэмжлэг үзүүлж болох тухай ярилцлаа. Таны найз эсвэл гэр бүлийн хүн чинь бүтэн цагаар хэн нэгнийг асран халамжилдаг бол та ч бас энэ дугаарыг заавал сонсоорой. #CaringForCarers #ZurheeSons #GreenBalloon #CommunityCare #НогоонБөмбөлөг #ЗүрхээСонс Music: www.bensound.com

Зүрхээ сонс 3: Ажил амьдралын тэнцвэрт байдал
EЭнэ дугаараар бид ажил амьдралын тэнцвэрт байдалын тухай ярилцлаа. Амьдралдаа сэтгэл ханамжтай байхын тулд тэнцвэрт байдал гэдэг юу болох, хэрхэн хадгалах талаар подкастаа сонсоод өөртөө бодоод үзээрэй.

Зүрхээ Сонс #2: Сэтгэл хөдлөл, мэдрэмжээ танихуй
EЗүрхээ Сонс подкастын ээлжит дугаараар сэтгэл хөдлөл, мэдрэмжинд жендэр байдаг эсэх, мэдрэмжээ илэрхийлэхгүй байхын сул тал, сэтгэл хөдлөлийн чадамж хийгээд хэрхэн таних, эрүүлээр илэрхийлэх тухай ярилцлаа. #ЗүрхээСонс #НогоонБөмбөлөг #ZurheeSons #GreenBalloon #EmotionalLiteracy

Зүрхээ Сонс #1: Сэтгэл зүйн үйлчилгээний талаар
EСэтгэл зүйч гэж хэн бэ? Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ ба түүний ёс зүй, түүн дотор сэтгэл зүйч, сэтгэл засалчийн хил хязгаар, хариуцлага, нууцлалын талаар ярилцлаа. Music: www.bensound.com