PLAY PODCASTS
SBS Mongolian - SBS Монгол хэлээр

SBS Mongolian - SBS Монгол хэлээр

330 episodes — Page 6 of 7

Австрали тамирчдад Монгол бөхийн уран мэхийг зааж, наадмын талбайд барилдуулав

FULL

Канберра хотод болсон анхны Монгол наадамд Австралийн бөхчүүд зодогложээ. Тэдэнд Монгол бөхийг танилцуулах сургалт зохион байгуулсан П.Ганбаяртай ярилцлаа.

Jul 21, 202514 min

What is a Justice of the Peace? When do you need one? - Хууль сахиулагч гэж хэн бэ? Танд хэзээ хэрэг болдог вэ?

FULL

At some stage you will probably need help from a Justice of the Peace. It may be to prove your identity, to make an insurance claim or to certify copies of your legal documents in your language. JPs are trained volunteers who play a crucial role in the community by helping maintain the integrity of our legal system. So what exactly does a JP do and where can we find one when we need their services? - Та үнэмлэхээ нотлох, даатгалын нэхэмжлэл гаргах, эсвэл хууль ёсны бичиг баримтынхаа хуулбарыг эх хэл дээрээ баталгаажуулахад JP буюу Хууль сахиулагчид танд туслах болно. Тэд бол Австралийн хууль эрх зүйн тогтолцооны шударга, үнэн зөв байхад хувь нэмэр оруулж буй сайн дурын ажилчид юм. Тэгвэл JP яг юу хийдэг, мөн тэдний үйлчилгээ хэрэгтэй үед хаанаас олж болох вэ?

Jul 21, 202510 min

Bonus Practice: #89 Describing your home (Med) - Bonus Practice: #89 Гэрээ дүрслэн ярих нь (Med)

FULL

Practise speaking the dialogue from episode #89 Describing your home (Med) - #89 Гэрээ дүрслэн ярих нь (Med) хичээлийн дадлага хэсэг

Jul 17, 20253 min

#89 Describing your home (Med) - SBS Learn English #89 Гэрээ дүрслэн ярих нь (Med)

FULL

Learn how to describe your home and talk about house layouts, renovations, and space. - Өөрийн гэрийг дүрслэн ярих, мөн байшингийн зохион байгуулалт, засвар болон орон зайн тухай хэрхэн ярихыг сураарай.

Jul 17, 202514 min

Causes and consequences: Do we all have the capacity for hatred? - SBS Examines: Шалтгаан ба үр дагавар |Үзэн ядах мэдрэмж хүн бүрт байдаг уу?

In this new series, Understanding Hate, we unpack the forces driving division, and ask what it takes to protect social cohesion. - “Үзэн ядалтыг ойлгох нь” шинэ цувралаар нийгэмд хагарал үүсгэж буй хүчин зүйлсийг задлан шинжилж, эв нэгдлийг хэрхэн хамгаалах талаар эрэлхийлэх болно.

Jul 17, 20257 min

Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн цэцэрлэгийн ажилтны хэргийн мөрөөр | Дахин дөрвөн цэцэглэг жагсаалтад нэмэгджээ

FULL

Виктория мужийн Эрүүл мэндийн газар гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлж, халдварт өвчний шинжилгээ өгөхийг зөвлөж байна.

Jul 17, 20256 min

Зөвхөн саятнууд биш: Австралийн татвараас бултагчид таны таамаглахааргүй хүмүүс байж мэднэ

FULL

Австраличуудын дийлэнх нь татвараа төлөхөөс өөр аргагүй байдаг ч, хамгийн өндөр орлоготой зарим хүн татвар төлөхөөс амжилттайгаар зайлсхийж чаддаг.

Jul 17, 202512 min

How to start your home business in Australia - Австралид яаж гэрээсээ бизнес эрхлэх вэ?

FULL

Did you know that people offering taxi services from home need to register for Goods and Services Tax (GST)—regardless of how much they earn? Or that a fitness instructor needs local council approval to see clients at home? In this episode, we unpack the basic rules you need to know when setting up a home-based business in Australia. - Гэртээ олон төрлийн бизнес эрхлэх боломжийг Австралид олгодог. Гэхдээ татвар, даатгал, бүртгэлийн ижил зарчим үйлчилдэг. Жишээ нь гэрээсээ такси үйлчилгээ үзүүлдэг бол орлогоосоо үл хамааран заавал Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (GST) бүртгүүлэх ёстой. Эсвэл фитнессийн багш гэртээ үйлчлүүлэгч хүлээн авахын тулд орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ дугаарт бид Австралид гэрээсээ бизнес эхлүүлэхэд мэдэх ёстой үндсэн дүрэм журмуудыг тайлбарлалаа.

Jul 16, 20258 min

Канберра хотын Монголчууд анхны наадмаа хийх гэж байна

FULL

Энэ бол зөвхөн Монголчууд цуглан баярлахаас гадна өв соёлоо танилцуулах өдөрлөг болно хэмээн Г.Марал-Од хэллээ.

Jul 15, 202512 min

Австралийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг уушигны хавдрыг илрүүлэх үзлэг үнэгүй боллоо

FULL

Уушгины хорт хавдар бол Австралид хамгийн нийтлэг тохиолддог хорт хавдрын тавд ордог ч нас баралтын тоогоор тэргүүлдэг. Энэ нь ихэвчлэн хэтэрхий хожуу үед оношлогддогтой холбоотой. Харин энэ долоо хоногт уушгины хавдрыг эрт илрүүлэх шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Jul 8, 20254 min

Эрин Паттерсоныг гэм буруутайд тооцжээ

FULL

Эрин Паттерсон хуучин нөхрийнхөө дөрвөн хамаатныг өдрийн хоолонд урьж, үхлийн аюултай мөөгтэй хоол өгчээ. Тэдний гурав нь нас барж, нэг нь амьд үлдсэн юм. Олны анхаарал татсан энэ хэргийн шүүх хурал дуусч, түүнийг гэм буруутайд тооцжээ.

Jul 8, 20253 min

Хүүхдээ өмөөрч бусад хүүхэдтэй уулзах, загнахыг Австралийн сургуульд хатуу хориглодог |Эцэх эхчүүдийн мэдэх ёстой зүйлс

FULL

"Hands to yourself" гэдэг дүрэм Австралийн сургуульд үйлчилдэг. Энэ бол бусдын биед гар хүрч болохгүй гэсэн утгатай. Харин Монгол хүүхдүүд бөх барилдаж тоглох дуртай байдаг нь бусад хүүхдэд гар хүрсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ анхааруулж захиж хэлэхийг Н.Ганчимэг багш зөвлөлөө.

Jul 8, 202514 min

Bonus Practice: #88 Celebrating an anniversary (Med) - Bonus Practice: #88 Ой тэмдэглэх тухай ярьж сурцгаая (Med)

FULL

Practise speaking the dialogue from episode #88 Celebrating an anniversary (Med). - Practise speaking the dialogue from episode #88 Celebrating an anniversary (Med).

Jul 3, 20253 min

#88 Celebrating an anniversary (Med) - SBS LEarn English #88 Ой тэмдэглэх тухай ярьж сурцгаая (Med)

FULL

Learn how to congratulate someone on their work or wedding anniversary. - Хэн нэгний ажлын амжилт эсвэл хуримын ойд баяр хүргэж мэндчилэх Англи үг хэллэг сураарай.

Jul 3, 202515 min

How is alcohol regulated and consumed in Australia? - Австралийн согтууруулах ундааны хэрэглээ ба түүнтэй холбоотой дүрэм журмуудыг тайлбарлав

FULL

In Australia, alcohol is often portrayed as part of social life—especially at BBQs, sporting events, and public holidays. Customs like BYO, where you bring your own drinks to gatherings, and 'shouting' rounds at the pub are part of the culture. However, because of the health risks associated with alcohol, there are regulations in place. It’s also important to understand the laws around the legal drinking age, where you can buy or consume alcohol, and how these rules vary across states and territories. - Австралид согтууруулах ундааны хэрэглээ нь нийгмийн амьдралын нэг хэсэг мэт ойлголт байдаг. BBQ хийхэд, спортын тэмцээний үеэр, амралтын өдрүүдэд байх ёстой нэг зүйл мэт үзэх хүмүүс ч бий. Гэхдээ насны хязгаар, хаанаас худалдан авч, хаана хэрэглэж болох талаарх тусгай дүрэм журам үйлчилдэг. Муж, нутаг дэвсгэр бүрд энэ зохицуулалт харилцан адилгүй байдаг. Хууль дүрэм биш ч нийтлэг мөрддөг хэв маяг бас бий. Жишээ нь 'BYO' гэдэг нь уух зүйлсээ өөрсдөө авчрах тухай тэмдэглэл бол, 'shouting' нь бааранд уух зүйлийг ээлжлэн даах гэсэн утгатай хэллэг юм. Энэ мэт Австралийн алкохолны хэрэглээтэй холбоотой зохицуулалт, нийтлэг ойлголтын тухай эндээс сонсоорой.

Jul 2, 202510 min

Нүүлгэн шилжүүлж, онцгой байдлын сэрэмжлүүлэг зарлав: Шинэ Өмнөд Уэльс мужид аадар бороо, хүчтэй салхи үргэлжилсээр байна

FULL

Австралийн зүүн эрэгт тэр бүр тохиодоггүй хүчтэй шуурга боллоо. Өнөөдөр, маргааш ч аадар бороо үргэлжлэн орж, салхитай байх төлөвтэй байна.

Jul 2, 20253 min

Хүүхдээ Австралийн дунд сургуульд оруулах гэж байгаа бол анхаарах зүйлс

FULL

Австралид ирээд удаагүй гэр бүлүүдэд энэ дугаараа зориулж байна.

Jul 1, 202512 min

First Nations representation in media: What’s changing, why it matters - Анхны үндэстний төлөөлөл медиа салбарт: Юу өөрчлөгдөж байна, энэ нь яагаад чухал вэ?

FULL

The representation of Indigenous Australians in media has historically been shaped by stereotypes and exclusion, but this is gradually changing. Indigenous platforms like National Indigenous Television (NITV) and social media are breaking barriers, empowering First Nations voices, and fostering a more inclusive understanding of Australia’s diverse cultural identity. Learning about these changes offers valuable insight into the country’s true history, its ongoing journey toward equity, and the rich cultures that form the foundation of modern Australia. Understanding Indigenous perspectives is also an important step toward respectful connection and shared belonging. - Австралийн уугуул иргэдийн төлөөллийг хэвлэл мэдээллийн хуудсанд нэг хэвшмэл ойлголтоор эсвэл гадуурхсан байдлаар тусгаж иржээ. Гэхдээ энэ байдал аажмаар өөрчлөгдөж байна. National Indigenous Television (NITV), уугуул иргэдийн сошиал медиа платформууд нь Анхны үндэстнүүдийн дуу хоолойг илүү хүчтэй хүргэж, Австралийн олон соёлын онцлогийг өргөн хүрээнд ойлгоход хувь нэмэр оруулж байна.

Jul 1, 20258 min

Австралид 7-р сарын нэгнээс хэрэгжиж эхлэх өөрчлөлтүүд | Замын хөдөлгөөний дүрэм чангарч, цалинг нэмэв

FULL

Super, Centrelink нэмэгдэж, улс даяар AI суурилсан камераар машин барьж байхдаа утас хэрэглэсэн жолооч нарыг шалгана. Бас зарим визний шалгуур, төлбөр нэмэгдэж, шинэ хүүхэдтэй болсон эцэг эхчүүдэд цалинтай амралтын хугацааг уртасгалаа. Энэ мэт 7-р сарын 1-нээс Австрали даяар хэрэгжиж эхлэх чухал өөрчлөлтүүдийн тайлбарыг эндээс сонсоорой.

Jun 30, 202510 min

Bonus Practice: #87 Managing screen time (Med) - Bonus Practice: #87 Дэлгэцийн хэрэглээг хязгаарлах тухай (Med)

FULL

Practise speaking the dialogue from episode #88 Managing screen time (Med). - #88 дугаар хичээлийн дадлага хичээл.

Jun 25, 20254 min

#87 Managing screen time (Med) - SBS Learn English #87 Дэлгэцийн хэрэглээг зохицуулах тухай (Med)

FULL

Learn how to talk about screen time management. - Дэлгэцийн хэрэглээний талаар хэрхэн ярихыг сурах

Jun 25, 202513 min

Would you consider nominating someone for an Order of Australia? - Та Австралийн одонд хэн нэгнийг нэр дэвшүүлж болно

FULL

Do you know someone who makes an extraordinary impact in the community? It could be a person from any background or field of endeavour. You can help celebrate their achievements by nominating them for an Order of Australia. The more we recognise extraordinary members within our communities, the more Australia’s true diversity is reflected in the Australian honours list. - Таны амьдарч буй нийгэмд онцгой хувь нэмэр оруулдаг хэн нэгнийг та мэдэх үү? Тэр хүн аль ч салбарт ажилладаг, ямар ч гаралтай хүн байж болно. Тэдний ололт амжилтыг үнэлж, “Австралийн одон”-д нэр дэвшүүлснээр бид тэднийг алдаршуулж чадна. Ийнхүү нийгэм дэх онцгой хүмүүсийг илүү олон талаас нь үнэлэх тусам Австралийн хүндэтгэлийн жагсаалт жинхэнэ олон талт байдлыг илүү сайн тусгаж чадна.

Jun 24, 202510 min

Арван түрээслэгч тутмын долоо нь байрны эзнээсээ асуухаас айдаг асуулт

FULL

Австрали даяар мянга гаруй түрээслэгчийг хамарсан судалгаа хийжээ. Орон сууцандаа засвар хийхийг байрны эзнээс хүсэх нь түрээс нэмэгдэх шалтгаан болно гэж олон хүн санаа зовдог болохыг тогтоожээ.

Jun 24, 20253 min

Олон нийтийн сүлжээ ашиглах арга барил удахгүй өөрчлөгдөнө. Гэхдээ яг яаж гэдэг нь тодорхойгүй байна

FULL

16-аас доош насны австраличууд олон нийтийн сүлжээний платформуудад нэвтрэхийг энэ оны эцэс гэхэд хориглох гэж байна. Гэсэн ч энэ арга хэмжээг яг яаж хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.

Jun 23, 20257 min

Австралид эрүүл мэндийн салбарт ажиллах боломж | М.Тунгалаг эмчийн карьерын түүх

FULL

Эрүүл мэндийн ажилтнууд Австралийн эрэлттэй байдаг ч өндөр шалгуур тавьдаг. Монголд ажиллаж байсан туршлагатай бол Австралид мэргэжлээрээ ажиллах ямар боломжууд байгаа тухай эндээс сонсоорой.

Jun 23, 202522 min

MiniPod: Ep 6 Visiting a place for a first time  | Out and About| English on Repeat (Easy) - MiniPod: Ep 6 Анх удаа очсон газарт хэрэг болох үгс | Out and About| English on Repeat (Easy)

FULL

Listen to 'English on Repeat,' a podcast to help us improve our speaking skills: I haven’t been here before. | Do you need to buy a ticket?| Can you help me? | What time are you open ‘til? - "English on Repeat" подкастыг сонсож, ярианы чадвараа сайжруулаарай. Өнөөдрийн дадлага хийх сэдэв: Би энд өмнө нь ирж байгаагүй. | Тасалбар худалдаж авах хэрэгтэй юу? | Та надад тусалж болох уу? | Танайх хэдэн цаг хүртэл ажилладаг вэ?

Jun 22, 20255 min

This slur was used to abuse Concetta's father. For her, it's a proud identity - SBS Examines: Concetta-ийн аавыг энэ үгээр доромжилдог байв. Харин түүний хувьд энэ бол бахархал юм

The term was used as an insult towards Greek and Italian migrants who arrived after the Second World War. But the generations that follow have reclaimed 'wog', redefining their cultural identity. - Энэ нэр томьёог Дэлхийн хоёрдугаар дайны дараа Австралид ирсэн Грек, Итали цагаачдыг доромжлох зорилгоор хэрэглэдэг байсан. Харин тэдний дараагийн үеийнхэн “wog” гэх энэ үгийг дахин хэрэглээнд оруулж, соёлын тодорхойлолт болгожээ.

Jun 19, 20259 min

Эрүүл мэндийн салбарт ажилладаг Монголчууд туршлагаа хуваалцаж, танилын хүрээгээ тэлэх уулзалт боллоо

FULL

Австралид мэргэжлийн ажилд орох хамгийн төд зам бол танилын хүрээлэл /Networking/ байдаг. Эрүүл мэндийн салбарт мөс хагалж, зам тавьсан Монголчууд өөрсдийн туршлагаа хуваалцах албан ёсны уулзалт анх удаа болжээ. Тэнд яригдсан чухал туршлагуудыг сонсоорой.

Jun 17, 202511 min

Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх төлбөр хэт өндөр байгаа судалгаа харуулжээ

FULL

Бараг хоёр сая австраличууд зардал хэт өндөр байгаагаас нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээ хойшлуулах, эсвэл бүр үзүүлэхгүй байх шалтгаан болж байгааг шинэ судалгаа харуулж байна.

Jun 17, 20257 min

Сидней хотод өдрийн цагаар гурван хүнийг бууджээ

FULL

Сидней хотод сүүлийн үед олон нийтийн газарт буудалцаан гарсаар байна. Хамгийн сүүлийн энэ хэргийг Falcon тусгай ажиллагааны баг шалгаж байна.

Jun 17, 20253 min

Your guide to snow trips in Australia - Австралид цастай аялал хийхэд таны мэдэх ёстой зүйлс

FULL

Australia may be known for its beaches, but its snowfields offer unforgettable winter experiences—whether you're skiing, tobogganing, throwing snowballs, or seeing snow for the very first time. In this episode, we’ll guide you through everything you need to know for a snow trip, from what to pack and where to go, to how to stay safe, warm, and ready for fun. - Та сэвсийтэл орсон цав цагаан цасанд дуртай юу, Монголын тачигнасан өвлийн өдрүүдийг, цасаар тоглох тэр мэдрэмжийг үгүйлдэг үү? Австрали хэдийгээр ногоон тив нэрлэгддэг ч энд цасаар тоглох боломж ч бий. Энэ дугаарт бид цасны аяллаа төлөвлөхөд тань хэрэгтэй бүх мэдээллийг хүргэх болно: юу бэлдэж, хаашаа явах, хэрхэн дулаан, аюулгүй, тухтай аялах талаар ярилцъя.

Jun 16, 202510 min

MiniPod: Ep 5 Галт тэрэгний буудал дээр | Out and About| English on Repeat (Easy)

FULL

"English on Repeat" подкастыг сонсож, ярианы чадвараа сайжруулаарай: Хотын төвруу явах дараагийн галт тэрэг хэзээ хөдлөх вэ? | 'Сентрал' буудал руу яаж явах вэ? | Энэ галт тэрэг 'Сентрал' буудал дээр зогсох уу? | Би чамтай 1-р тавцан дээр уулзъя.

Jun 15, 20255 min

How do Australia's new laws help prevent and respond to hate speech? - SBS Examines: Австралийн шинэ хуулиуд үзэн ядах үг хэллэгийг зогсоох, хариу үйлдэл хийхэд яаж тусладаг вэ?

According to the United Nations, governments around the world are struggling to counter hate speech. - Нэгдсэн Үндэсний Байгууллагын мэдээлснээр, дэлхийн улс орнууд үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх амаргүй даваатай тулгарч байна.

Jun 12, 20256 min

How does media work in Australia? - Австралид хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрхэн ажилладаг вэ

FULL

A free, independent and diverse press is a fundamental pillar of democracy. Australia has two taxpayer-funded networks that serve the public interest (ABC and SBS), plus a variety of commercial and community media outlets. Although publicly funded media receives money from the government, it is unlike the state-sponsored outlets found overseas. - Үнэгүй, хараат бус, олон талт хэвлэл мэдээлэл нь ардчиллын тулгуур багана юм. Австралид олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлдөг төрийн санхүүжилттэй хоёр сүлжээ (ABC болон SBS) бий. Мөн төрөл бүрийн арилжааны болон коммунити мэдээллийн хэрэгслүүд ч байдаг. Олон нийтийн хөрөнгөөр санхүүждэг мэдээллийн хэрэгслүүд нь засгийн газраас мөнгө авдаг ч, бусад гадны орны төрөөс санхүүждэг мэдээллийн хэрэгслүүдээс ялгаатай.

Jun 12, 202512 min

SBS 50 жилийн түүх ба ирээдүй – 60 хэлний хөтөлбөрт SBS Mongolian нэгдсэн нь

FULL

2018 онд SBS Монгол хэлээр хөтөлбөр явж эхэлсэн юм.

Jun 12, 20257 min

Резинэн сумны хэргээр АНУ-д хандсан гэж Албанезе мэдэгдлээ

FULL

Ерөнхий сайд Channel Nine-ийн АНУ дахь сурвалжлагч Lauren Tomasi-тэй ярилцсан гэлээ. Гэхдээ уг хэргийн талаар Donald Trump-тай уулзах үедээ хөндөх эсэхийг асуухад тодорхой хариу хэлсэнгүй.

Jun 10, 20256 min

Х.Цэндсүрэн: Австралид физикийн чиглэлээр тэтгэлэг авах, судалгаа хийх боломж бүрэн бий

FULL

Х.Цэндсүрэн классик физикийн үүднээс “Хориотой муж” гэж нэрлэгддэг “Квант хонгил (quantum tunneling)” дотор электрон буцаж ойж/сарниж байгаа үзэгдлийг анх удаа олж илрүүлсэн нь Physical Review Letters сэтгүүлд хэвлэгджээ.

Jun 10, 202516 min

MiniPod: Ep 4 Хүргүүлэх тухай| Out and About| English on Repeat (Easy)

FULL

"English on Repeat" подкастыг сонсож, ярианы чадвараа сайжруулаарай: Хамт явах уу? | Намайг хүргээд өгч болох уу? | Хэдэн цагт ирж намайг авах вэ? | Хүргэж өгсөнд баярлалаа.

Jun 9, 20254 min

This rural town has grown into a thriving multicultural hub - Хөдөөний энэ жижиг хот олон соёлын төв болон хөгжжээ

FULL

In the central west of New South Wales, Dubbo is home to some of the largest Nepali and Indian communities in the state. - Шинэ Өмнөд Уэльсийн баруун төв хэсэгт орших Дуббо хотод тус мужийн Непаль, Энэтхэгийн хамгийн коммунити амьдарч байна.

Jun 4, 20258 min

Австралид байгалийн гамшгийн хохирол 2025 онд 2,2 тэрбум долларт хүрчээ

FULL

Байгалийн гамшгийн хохирлыг бууруулахын тулд илүү ихийг хийх ёстой хэмээн уриаллаа

Jun 3, 20257 min

Австралийн хамгийн бага цалинтай ажилчдын цалинг нэмлээ

FULL

Энэхүү шийдвэрээр цэвэрлэгч, жижиглэнгийн худалдааны ажилчтан болон цэцэрлэгийн ажилчид зэрэг гурван сая орчим хүний цалин нэмэгдэх болно.

Jun 3, 20252 min

How to avoid romance scams in Australia - Австралид романтик залиланд өртөхөөс хэрхэн сэргийлэх вэ

FULL

Last year alone, over 3,200 romance scams were reported by Australians, resulting in losses of more than 23 million dollars. Three experts explain how scammers operate, the red flags to watch for, and what to do if you’re the victim of a romance scam. - Зөвхөн өнгөрсөн онд гэхэд Австраличууд 3,200 гаруй романтик залилангийн тохиолдлыг мэдээлж, нийт 23 сая гаруй долларын хохирол амссан байна. Бид энэ чиглэлээр ажилладаг гурван мэргэжилтэнтэй ярилцаж, луйварчид хэрхэн ажиллад, анхаарах ёстой дохионууд болон хэрвээ та хохирогч болсон бол юу хийх ёстой талаар тайлбар авлаа.

Jun 3, 20259 min

Г.Туяа: Тэгэхэд би өөрийгөө шуурган дундуур алхаж яваагаа мэдсэн

FULL

Олон жил иог, бясалгалаар хичээллэсэн ч төрсний дараах эмзэг үед тус болохгүй байх үе байдаг. Яг тэр үед Г.Туяа бусдаас тусламж авах хэрэгтэйгээ мэдэрч, эхлээд нөхөртэйгөө ярилцаж бас найзуудаасаа ч тусламж хүсчээ. Энэ бол хүүхдийг зөвхөн ээж нь эсвэл эцэг эх нь л өсгөх биш нийтээрээ өсгөдөг юм гэдэг үгний утга учир юм гэж тэр тайлбарлаж байна.

Jun 2, 202517 min

MiniPod: Ep 3 Splitting the bill| Out and About| English on Repeat (Easy) - MiniPod: Ep 3 Тооцоогоо хувааж төлөх| Out and About| English on Repeat (Easy)

FULL

Listen to 'English on Repeat,' a podcast to help us improve our speaking skills: How much do we owe? | Shall we split the bill?| It’s my shout. | I’ll pay half. - "English on Repeat" подкастыг сонсож, ярианы чадвараа сайжруулаарай: Бид хэдийг төлөх вэ? | Тооцоогоо хуваах уу? | Энэ удаад би даая. | Би талыг нь төлье.

Jun 1, 20254 min

Г.Туяа: Бурханаас надад өгсөн бэлэг - миний гайхамшигтай гэр бүл

FULL

PwC-д хүний нөөцийн бодлого зохицуулалтын албанд менежер хийж, хажуугаар нь карьер коучинг, манифест хөтөлбөр хэрэгжүүлдэг гээд Г.Туяагийн карьерийн түүхийг олон хүн мэдэх байх. Харин энэ удаад Туяаг ээж хүний хувьд илүү танилцуулахыг хичээлээ.

May 30, 202516 min

Bonus Practice: #86 When? Talking about time (Med) - Bonus Practice: #86 Хэзээ? Цаг хугацааны тухай ярьж сурцгаая (Med)

FULL

Practise speaking the dialogue from episode #86 Talking about time (Med). - #86 Хичээлийн ярианы дадлага.

May 28, 20253 min

#86 When? Talking about time (Med) - SBS Learn English #86 Хэзээ? Цаг хугацааны тухай ярьж сурцгаая (Med)

FULL

Learn how to talk about time. - Цаг хугацааны тухай хэрхэн ярихыг эндээс сураарай.

May 28, 202514 min

Alfred and Clinton are unlikely friends. Their friendship can teach migrant communities about reconciliation - SBS Examines: Альфред, Клинтон хоёр найзууд байх боломж бага. Тэдний нөхөрлөл цагаачдын нийгэмлэгүүдэд Эвлэрлийн талаарх үлгэрлэл болно

Alfred is an Indonesian migrant, and Clinton is an Aboriginal man from Western Australia. Their friendship changed the way Alfred understood his identity as a migrant Australian. - Альфред бол Индонезоос ирсэн цагаач. Харин Клинтон бол Баруун Австралийн уугуул хүн юм. Тэдний нөхөрлөл Альфредын цагаач Австрали хүн гэх өөрийн мөн чанарыг илүү танихад томоохон өөрчлөлт авчирсан юм.

May 28, 20258 min

Who are the Stolen Generations? - Хулгайлагдсан үеийнхэн гэж хэн бэ?

FULL

Australia has a dark chapter of history that many are still learning about. Following European settlement, Aboriginal and Torres Strait Islander children were removed from their families and forced into non-Indigenous society. The trauma and abuse they experienced left deep scars, and the pain still echoes through the generations. But communities are creating positive change. Today these people are recognised as survivors of the Stolen Generations. - Австралийн түүхийн олон мянган хуудас дунд хүмүүс одоо ч судалсаар байгаа нэгэн бараан бүлэг байдаг. Европчууд ирж суурьшсны дараахан Аборигин болон Торресийн хоолойн арлын хүүхдүүдийг системтэйгээр гэр бүлээс нь салгаж, уугуул бус нийгэмд хүчээр оруулдаг байв. Тэдний туулсан амьдрал, мэдэрсэн хүчирхийлэл гүн гүнзгий шарх болон үлджээ. Энэ өвдөлт өнөөдөр ч үргэлжилсээр үе амжин мэдрэгдсээр байна. Гэхдээ олон нийтийн зүгээс эерэг өөрчлөлтүүдийг бий болгож байна. Өнөөдөр эдгээр хүмүүсийг Хулгайлагдсан үеэс амьд үлдсэн хүмүүс хэмээн хүлээн зөвшөөрдөг болжээ.

May 27, 202511 min

Сайнгүй мэдээ: Цахилгааны үнэ 7-р сарын 1-нээс нэмэгдэнэ

FULL

Шинэ Өмнөд Уэльс, Өмнөд Австрали болон Куинслад мужуудад эрчим хүчний үнэ нэмэгдэнэ гэдгийг Австралийн Эрчим хүчний зохицуулагч байгууллагаас мэдээллээ.

May 26, 20255 min