seheeten
195 episodes — Page 4 of 4

Өөрийгөө ялж, нөөц бололцоогоо ашигла - Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар | Нямын Найм #51
Ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга , олон улсын их мастер, Геннисийн дэлхийн рекорд эзэмшигч Н.Мөнхшүр, Н.Энхшүр нартай ярилцсан дугаараа хүлээн авна уу. Энэхүү дугаарыг Б.Тайвантайгаа хамтран хөтлөсөн бид дараах сэдвүүдийн талаар ярилцав: - Ой тогтоолтод хэрэглэх хоёр гол хүчин зүйл - Боломжийг турших нь - Хүний тархи, оюуны чадамж хязгааргүй тул нөөц бололцоогоо ашиглах нь - Бахархал, хүсэлт тэмүүлэл, бодлын биелэл амжилтад хөтлөсөн түүх - Хүнд хэцүү зүйлийг давж мөрөөдлөө биелүүлэх нь - Амжилт гэдэг бол өөрийгөө ялах тухай гэх мэт гайхалтай сэдвүүдийг хөндөв.

Сэтгэлийн таашаал хүртэж буй зүйлээ зоригтойгоор хий - Нямын Найм #50 | Радио дугаар
Хагас зуу дахь дугаараа бид илүү амьд, илүү олуулаа хамтдаа бүтээх гэж оролдсон маань нэг дугаарт 11-үүлээ ээлж дараатайгаар ярилцах, нэг нэгэндээ үнэтэй зөвлөгөө өгч, сонин хачинаа хуваалцах боломжыг олгосон юм. Unlock Подкастын хамтран хөтлөгч О.Батнайрамдал (Nagi) ах, Франц Улсын Борду хотноо суралцаж буй Ананд, АНУ-ийн Засгийн Газрын Фулбрайтын тэтгэлэгээр Хюьстоны Их Сургуульд суралцаж буй Г.Оюундарь, МҮОНРТ-ийн сэтгүүлч С.Энхжин, СЭЗИС-ийн оюутан Д.Анхболд болон ирээдүйн их үйлстэнгүүд болох А.Анужин, Хулан, Г.Сарнай, У.Мөнхтунгалаг гэсэн сурагчидтай холбогдсон юм. Монголын шилдэг ном дүгнэгч ах маань өсвөр үе, залууст юу гэж захив, ямар номыг заавал уншвал зохих гэж онцлов; Дуу чимээ, шуум цуглуулдаг сонирхолтой хоббитой болж буй сэтгүүлч бүсгүйн алдаа цуглуулахыг уриалсан нь; Өөрийгөө бусдаас айж ичилгүйгээр илэрхийлэх; Тэмдэглэл хэрхэн хөтлөх, хэзээ хөтлөх, яаж хөтлөх гээд олон сэдвийг хөндсөн дугаар.

Зуршлын хүч - Чарльз Духик | Тайвантай Хамт #16
Бид заримдаа өөрийн мэдэлгүй ямар нэгэн үйлдлийг тогтмол үйлдэг. Гэхдээ тэрхүү дадлыг өөрчлөх боломжтой. Үүнийг доорх номонд дурдсанаар зуршлын тойргийг бий болгох гэж тодорхойлжээ. Нэгэнт тогтсон зуршил таны тархинаас хэзээ ч устаж алга болдоггүй. Тиймээс зөв дадал зуршлийг өөртөө бий болгож чадсанаар амьдралдаа илүү сэтгэл ханамжтай, аз жаргалтай, эрүүл амьдрах боломжийг өөртөө бүрдүүлж чадах нь. Өөртөө өөрчлөлт хийхэд бэлэн хэн бүхэнд энэ удаагийн яриа зориулагдсан болно.

Харамсахгүй амьдрах нь амьдралын зорилго биш гэж үү? - Б.Номин-Эрдэнэ | Нямын Найм #49
Мэдрэмж дээрээ тулгуурлан бидэнтэй ярилцсан, подкастын маань хамгийн залуу зочин Б.Номир-Эрдэнэтэй танилцана уу? Манай подкастын урт хугацааны сонсогч тэрээр сурсан, мэдсэн хийгээд мэдэрсэн, ухаарсан зүйлсээ амьдрал дээр гарт баригдах бодит зүйл болгохийн төлөө тэмүүлдэг нэгэн. Энэ ярилцлагаас та яагаад өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь танд амьдралаа дүгнэхэд, өөрийгөө таньж мэдэхэд илүү туслах тухай; Оргил өөдөө мацаж эргээд буух нь яагаад амжилтын үндэс болох тухай; Өглөө болгон амьдралд талархаж сэрэх болон үг, бодлийн хүчний тухай; Энэ цагтаа хэрхэн амьдрах вэ гэдэгт практикал хариулт өгөх гээд олон гайхалтай сэдвүүдийн талаар манай хүндэт зочин, подкаст хөтлөгч хоёроос сонсох болно оо. #Үсэрцгээе!

Подкаст гэж юу вэ? | Нэг биш зочидтой, Зочин хөтлөгч Маргадтай | Нямын Найм #48
"Өдөр болгон, маргааш болгон бэлэг байдаг" гэж энэ удаагийн дугаарын 6 зочны нэг Ариунзаяа бид бүхэнд сануулж, өдөр бүр үр бүтээмжтэй байхыг уриалсан. Нэг биш нилээд олон зочидтой энэхүү тун сонирхолтой дугаарыг "тав тухтай бүсээсээ гарахын мастер", манай подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ маань зочин хөтлөгчөөр ажиллаж хийлээ. Тэгэхээр та энэ дугаараас маань ганцхан нэг хүний долоо хоногоос суралцах бус олон хүнээс сонсох боломжтой юм. Түүнчлэн энэ дугаарын эхэнд би подкаст гэж юу болох тухай өөрийн бичиж байсан блогоо та бүхэндээ хүргэсэн байгааг хүлээн авна уу?

Мэдлэгт нэгэн бус мэргэн ухаант баатар болох нь | Нямын Найм #47
Мэдлэгтэй нэгэн бус мэргэн ухаант баатар болох тухай буюу Dan Millman-ий Peacefull Warrior зохиол; Өөрийн дотоод дуу хоолойгоо эрүүл эерэг байлгах тухай; Дуртай зүйлээ дургүй зүйлээ хийж олох тухай; Хонгирийн үзүүрт асаж буй гэрэл мэт итгэлтэй байдал сайн сайхан бүхнийг авчирдаг тухай; Түм буман мэдээллийг хүлээн авагч бус тэр нэг санааг хэрэгжүүлэгч болох тухай; Боловсрол гэдэг бол авах, мэдэх, хураах бус өгөх, гаргах, хасах тухай; Хүсэл мөрөөдлөө бодит болгох 6 алхам буюу Сэтгэ Баяж гэх мэт сэдвүүдийн талаар болон бусад зүйлсийн тухай энэ дугаартаа ярилцлаа.

Өөрийгөө сонсож, юу хүсэж байгаагаа дагаарай! - Б.Сарантуяа (The Nomadic Soul) | Нямын Найм #46
Өөрчлөлт бол амьдралын нэг хэсэг. Тэгвэл амьдралд хамгийн их өөрчлөлт, шинэ мэдрэмж, арвин их туршлагуудыг авчирдаг зүйл бол аялал гэдэгтэй хэн ч маргахгүй. Үүнийг өөрийн амьдрал, үйл хэргээрээ баталж яваа хүн бол The Nomadic Soul гарааны бизнесийг үүсгэн байгуулагч Баярын Сарантуяа. 2016 онд “25 насандаа 25 улсаар аялах" зорилгыг өөртөө тавьж 2 жилийн дотор тэрхүү зорилгынхоо эзэн болсон тэрээр одоо бусдад хэрхэн хамгийн хямд зардлаар үүргэвчтэй аялал хийхийг санал болгон, ухуулан таниулахаар ажиллаж байна.

Амар эсвэл ажил! Аль аль нь амжилтын үндэс | Нямын Найм #45
Наадмын дараа намар гэж Монголчууд хэлдэг. Ийнхүү 8-р сар гарч зуны адаг сар үргэлжилж байна. Тэгвэл хэдүүлээ энэ дугаараараа дамжуулан зуны улирлаасаа суралцан 8-р сараа цэнэглэж намрын улиралдаа бэлдэцгээе! Сэхээтэн гэр бүлийн та бид энэ зуныг гайхалтай сайхнаар хамтдаа өнгөрүүлж чадлаа! Одоо бидэнд сурсан, мэдсэн, ухаарсан зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх их даваа хүлээж байна. Энэ дугаарын зочин хөтлөгч нь Сэхээтэн подкастын продюсер Б.Маргад-Эрдэнэ тэрээр Билгүүнээгийн хамт энэ зун зохион байгуулсан үйл ажиллагаануудаасаа авсан мэдрэмжүүдээ; 8-р сар нэг бол бусдаас тасран хөгжих эсвэл амрахад хамгийн зөв сар болох тухай; Алхимич номын тухай; Амьдралдаа аливаа зүйлийг хүлээн зөвшөөрч сурахын тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

Тархиа дасгалжуулан тухтай бүсээсээ гар! - Э.Сэргэлэн | Нямын Найм #44
Монголын гарааны бизнесийн эко системийг хөгжүүлэгч Startup M байгууллагын Өсөлт Хариуцсан Захирал, Life-hacker Энхбаатар овогтой Сэргэлэн ахыг та бүхэндээ танилцуулж байна. Амьдралын хэв маягийн подкастын хувьд хүний хөгжил, амьдралын өсөлт зэрэг сэдвүүдийн мэргэжилтэн хүнтэй ярилцсан нь туйлын олзуурхмаар. Энэ удаагийн дугаарт Эерэг зүйл уруу тэмүүлнэ гэдэг нь сөрөг зүйл болох тухай; Таталцлын хуулийн нууц юу вэ?; Амьдралын мөч бүрийг таашааж сурах тухай; Бясалгалын ач тус; Тав тухтай бүсээсээ гарах тухай; Яагаад энтрепренер хүн тамирчинтай адил вэ?; Амьдрал бол ойр зайн гүйлтийн хурдаар марафонд гүйхтэй адил гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

Залуу хүн та бүхнийг хийж чадна - МУГЖ О.Анужин | Нямын Найм #43
23 насандаа Монгол Улсын Гавъяат Жүжигчин цолийг хүртээд буй Отгонтөгсийн Анужин маань энэхүү хүндэт цолийг хүртсэн долоо хоногтоо бидний Нямын Найм подкаст нэвтрүүлэгт оролцох урилгыг хүлээн авч сонсогч та бүхэнтэй ийнхүү уулзалдаж байна. Энэхүү ярианаас та Тавьсан зорилго өөдөөгөө тууштай тэнцэх тухай; Багш, томчуудаасаа үргэлж суралцаж тэдний сургаалийг дагах тухай; Дуртай хийгээд хийх ёстой зөв зүйлээ олсон тохиолдолд түүнийхээ төлөө тэнцэх; Хариу нэхэлгүй сэтгэлээр бусдад өгдөг хүн илүү гайхалтай зүйлсийг эргүүлээд авдаг тухай; Амжилт гэдэг маш их хичээл зүтгэлийн үр дүнд бий болдог зүйл гэдэг тухай болон Анужингийн амьдралын хэв маяг, ертөнцийг харах өнцөг, түүх сонин хачин зэргийг сонсох болно.

Эрч хүчтэй амьдрал уруу үсэрцгээе! - "Амьдаараа" үйл ажиллагаанаас | Нямын Найм #42
Өнгөрөгч 8 сар хүрэхгүй хугацаанд та бүхнийхээ сонорт хүрч нийт 180 мянга гаруй сонсогчдын хандалтыг аваад буй Сэхээтэн Подкастын Нямын Найм нэвтрүүлгийн хамгийн анхны амьд үйл ажиллагаа 7-р сарын 8-ны Ням гарагт болж өнгөрлөө. "Нямын Найм: Амьдаараа" үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочид, сонсогч нартайгаа ярилцаж сэтгэгдлийг нь асууж нэвтрүүлгийн үндсэн асуултуудаас сонгож зарим асуултуудыг юуны түрүүнд тавив. Үйл ажиллагаа маань зохион байгуулагдсан Workcentral Mongolia coworking space-ийн талаарх танилцуулгыг Г.Учрал маань хүргэв. Олон нийтийн сүлжээ, мэдээллийн технологийн хэрэгсэл ба амьдралын хэв маяг сэдвээрх хэлэлцүүлгийн хэсгээс тасдан оруулав. Үйл ажиллагааны төгсгөлд хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний ээж доктор Н.Сарантуяа үг хэлэв. Мөн Positive Mongolians төслийн Төвшөө ах, Дөлгөөнөө эгч үйл ажиллагааг маань дүгнэсэн сайхан зөвлөгөө өгөв.

Хувийн амьдрал маань холдсон ч алдаанаасаа би суралцсан - Дуучин A Cool | Нямын Найм #41
Найрамдал зуслан, Ариунзаяа дуугаараа овоглогддог дуучин A Cool буюу Баттулга овогтой Анхбаяр ах 7-р сарын анхны дугаарын маань зочноор оролцлоо. Аливаа зүйлээс авахыг нь авч гээхийг нь гээх сэтгэлгээтэй байх тухай; Уламжлал шинэчлэлийг хослуулан хувь хүний хувьд хөгжих тухай; Амьдралын том шийдвэрүүдээ гаргахдаа сэтгэл хөдлөлөөр өнгөцхөн хандах бус нухацтай хэрхэн бодох тухай; Өөрөө өөртэйгөө ярилцаж амжилтыг төсөөлөн харах тухай гэх мэтчилэн олон гайхалтай сэдвүүдийн талаар хөдөлмөрч, бүтээлч дуучин ах түүнтэй ярилцлаа. Мөн подкастаасаа энэ долоо хоногт буюу 7-р сарын 8-ны өдөр болох "Нямын Найм: Амьдаараа" нэг өдрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллээ сонсоорой!

Бүсгүйн Код: Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний нууц | Тайвантай Хамт #32
Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний стратегийн нууцад нэвтрэхүй - Барбара Коркоран: - Тэрээр энэхүү номоор бүсгүйчүүдэд хандаж юуг хэлэхийг хүсэв - Түүний хүсэл мөрөөдөл хаанаас эхэлсэн, ажлын гараагаа эхэлж байсан түүх - Өөрийн хувийн бизнесээ найз залуугаасаа зээлсэн мянган доллар аар эхлүүлж байсан зоримог шийдвэр - Үүрд хамт байна гэж бодож явсан найз залуу нь түүнээс урваж, хаяж явсан цаг мөчийг хэрхэн даван туулсан - Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтын үед тэр өөрийн хамт олонтойгоо хэрхэн даван туулсан тухай - Өөрт байгаа сул талаа нууж давуу талаа хөгжүүлснээр бид юунд хүрч болох вэ? - Эрчүүд давамгайлсан ажлын талбарт эмэгтэй хүн байна гэдэг ямар сонирхолтой гээч - Хэрэглээний зах зээлийн 80 орчим хувийг эмэгтэйчүүд атгаж буй боловч дээд шатны удирдлагуудын түвшинд эзлэх хувь хангалтгүй байна. - Тэдэнд өөртөө итгэх итгэл чухам яагаад дутагддаг вэ? Дээрх асуултуудын хариултыг номын хэлэлцүүлгийн энэ дугаараас хамтдаа олж мэдэхийг хичээе.

Аминчхан бус сэтгэлтэй байх нь амжилттай амьдрал – Б.Маргад-эрдэнэ | Нямын Найм #40
Шатрын олон улсын зэрэгт тамирчин, олон амжилтын эзэн Батбилэг овогтой Маргад-эрдэнэ бол бидний энэ долоо хоногын хүндэт зочин. Удирдлагын Академийн шинэхэн төгсөгч тэрээр Сэхээтэн төслийн ард олон ажлыг амжуулж, зүтгэж яваа нэгэн бөгөөд миний 15 жил нөхөрлөж буй анд найз маань билээ. Энэ долоо хоногт бид хоёр Амьдралыг өөдрөгөөр харах тухай; Дотоод сэтгэлийн аз жаргалыг юунаас авдаг бэ буюу амьдралын зургаан сургамж; Хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлж цаг хугацааг үржүүлэх тухай; Шатрын спорт болон оюуны спортоор хичээллэх ач тус, амьдралын хэв маягт үзүүлэх нөлөө; Юуг хэлэх нь бус хэрхэн хэлэх нь чухал болох тухай гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.

Мэдээллийн чанараас амьдралын чанар хамаарна – Доктор Н.Сарантуяа | Нямын Найм #39
Эх орондоо ирээд ярицлсан анхны зочин маань Доктор Нансалын Сарантуяа (PhD/ScD) юм. Сэхээтэн төслийн санаа анх ээжийн маань туурвисан ном бүтээлээс сэдэл авч буй болж байсан тул энэ удаагийн дугаар бусдаасаа ондоо дугаар болсон. Учир нь ээжтэйгээ би түүний долоо хоногын тухай бус харин түүний залуучуудад хэлэхийг хүсдэг зүйлсийн талаар ярилцсан билээ. Яагаад мэдээллийн чанараас амьдралын чанар хамаардаг тухай, Өрнө Дорнын гүн ухаан, соёл иргэншил, сэтгэлгээний ялгаа, Сэхээтэн гэж хэн болох, Хэрхэн бие дааж боловсол мэдлэг эзэмших түүнд юуг анхаарах зэрэг олон үнэ цэнэтэй сэдвүүдийг хөндсөн дугаар боллоо.

Бүгд нурж унах цагт сэтгэлийг дүүргэх, биеийг тэтгэх хүч | Нямын Найм #38
Америкт оюутны амьдрал сэдвээр ярьсан подкаст. Гарчиг нь өөртөө зориулж ингэж бичиж мөнхлөхийг хүссэн юм шүү. +++++++++ Хагас жил гаруй үргэлжилсэн Нямын Найм подкастаа анх удаа хийлгүй орхиё гэж бодоод та бүхэндээ уучлалт хүсэх гэж байснаа болиод ийнхүү 38 дахь дугаараар би та бүхэнтэйгээ золгож байна. Энэ долоо хоногт нэгэн хүндтэй, хайртай хүнтэйгээ ярилцаж та бүхэндээ маш том бэлэг баръя гэж бодож байсан ч тэр хүн дээрээ би очих цаг өдөртөө очиж чадаагүй юм. Тэр хүн бол ээж маань. Энэ Пүрэв гарагт би Миннесота мужаасаа гараад эх орон Монгол Улсдаа Баасан гарагт ирэх байсан боловч үйл хэрэг маань саад тотгортой учраад би төлөвлөсөн цагтаа очиж чадахааргүй болсон. Гэхдээ зүгээрээ, дэндүү сайхан сэтгэлтэй, хайртай дотнын хүмүүсийнхээ ачаар бүх зүйл маань бүтээд л явж байгаа шүү. Тиймдээ ч тэр хүмүүсийнхээ хайрыг дааж хийж буй зүйлээ зогсоолгүй хийе гэж хүссэн билээ. Баасан гарагийн үдэш эх орондоо ирээд Бямба гарагт нь би Америк дахь Монгол Оюутны Холбооноос зохион байгуулсан Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг нэртэй үйл ажиллагаанд гишүүн илтгэгчээр хийгээд хэлэлцүүлгийн зочноор оролцох хүндтэй урилга авсан байсан юм. Харамсалтай нь би тэнд очиж чадаагүй тул хэлэлцүүлгийн үеэр хариулах байсан Америк дахь Монгол оюутны амьдралын хэв маягтай холбоотой асуултууд нь ийнхүү хариулъя гэж бодлоо. Учир нь манай сонсогчид хийгээд найзууд маань уг үйл ажиллагаан дээр надтай уулзах гэж ирсэн боловч би байгаагүйд их гайхсан гэж хэлж байсан. Тэр бүх хүмүүстээ баярлалаа! Мөн уучлаарай. Ингээд та бүхэн маань миний хийж байсан хамгийн төлөвлөөгүй, анх удаа цуцалж мэдэх байсан дугаарыг минь хүлээн авна уу

Алдахаас бүү ай - Г.Учрал | Нямын Найм #37
Амьдралдаа чухал шийдвэрүүд гаргаж буй цаг үед тань түлхэх хүч болох зочин бол Ганбаатар овогтой Учрал юм. Монгол Улсын Их Сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн түүний блог, нийтлэлүүдийг та Medium.com платформоор яг одоо шууд уншиж түүний ертөнцөөр аялах боломжтой. Тэрээр яахын аргагүй өнөөдрийн Монгол Medium блог бичээчдийн шилдэг төлөөлөл болсон бүсгүй юм. Гарааны бизнес эрхлэгчид, энтрепренерүүдтэй маш ойр ажилладаг тэрээр яг одоогоор Монголын анхны олон улсын хамтын оффис Workcentral Mongolia-д төслийн зохицуулагчаар ажилладаг билээ.

Үзэл бодол, үйл хэрэгтээ итгэлтэй байж айдсаа даван туулахуй - М.Халиун | Нямын Найм #36
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Магадгүй энэ подкастыг сонсож, энэ дугаарын маань зочин Мөнхөө овогтой Халиунтай танилцах нь таны гайхалтай аяллын нэгэн чухал алхам байж мэдэх юм. Учир нь Халиунаагийн зорилго бол бусдад ирээдүйдээ итгэлтэй байхыг сануулах ба гайхалтай ирээдүйгээ бүтээхэд нэн шаардлагатай мэдлэг, боловсрол, чадварыг түгээх зааж сургах юм. Тиймдээ ч тэрээр "Haliunaa Teaches English" нэртэй онлайн видео сургалтыг бэлтгэн хүргэж, нийт 80 гаруй бичлэгээр та бүхэнтэй уулзсан байдаг. М.Халиун нь одоогоор New York University (NYU)-д Эдийн засгийн чиглэлээр суралцдаг. Ирэх семестр сургуулиа төгсөхөөр зэхэж байгаа. Одоогоор тэрээр Америк дахь Монгол Оюутны Холбооны (АМОХ) Тэргүүнээр ажиллаж Монголын олон олон хүүхэд залууст ч мөн Америкт суралцах боломж олгохоор ажиллаж байгаа нэгэн юм.

Бусдаас түрүүлж алхахаас бүү ай | Нямын Найм #35 (Блог дугааруудаас онцлох нь)
Найм Найм маань подкаст болоод 6 сар болжээ. Анх 2017 оны 11-р сарын 19-ны өдрөөс эхлүүлэн подкаст хэлбэр уруу блогоо хувиргаж анхны подкаст дугаараараа та бүхэнтэйгээ уулзаж байсан. Иймд өнөөдөр буюу 2018 оны 5-р сарын 19-ны өдөр бид хамтдаа Сэхээтэн Монгол Подкастын эхлэл Нямын Найм подкастын хагас жилийн баярыг тэмдэглэх гэж байна. Би Нямын Найм подкастыг гаргахаас өмнө Нямын Найм блогийг 2017 оны зун хөтөлж нийт 9 дугаар бичсэн байдаг. Тэрхүү есөн блог дугаараа подкаст болгохыг удаан хүсэж байгаад ийнхүү 35 дахь дугаартаа 2017 оны зунаас онцлох 8 зүйлсийг онцолж та бүхэндээ хүргэж байна. Энэ дугаартаа би уг 9 блог тус бүрээс онцлох нэг зүйлсийг сонгож та бүхэндээ ярьсан ба ярианы гол зорилго нь хэрхэн 2018 оны зуны улирлыг үр бүтээмжтэй, үнэ цэнэтэй, үр өгөөжтэй өнгөрүүлэх вэ? гэдэг сэдэв юм.

Шинэ өдрийн тунхаг #MongolMotivation
Урам зориг өгөх, сэдэл төрүүлэх зорилготой бүтээгдэж байсан #MongolMotivation илтгэлийн цувралын анхны контент. Та бүхэндээ бэлэг болгож дахин хүргэв. Та цаашдаа ийм төрлийн контент хүлээн авахыг хүсэж байвал бидэнд сэтгэгдэл үлдээгээрэй!

Санаа зоволтгүйгээр хийгээд, үзээд ав! - Д.Болд | Нямын Найм #34
АНУ-н топ сургууль Жиоржиагийн Технологийн Институтийг Үйлдвэрийн Инженер болон Эдийн Засагч мэргэжлээр төгсөж одоогоор Америкийн хамгийн том компаниудын нэг болох The Home Depot-д Дата Шинжээчээр ажиллаж буй Доржпүрэв овогтой Болдыг энэ удаагийн 34 дөх дугаартаа урьж оролцууллаа. Дэлхийн шилдэг боловсрол эзэмшсэн түүний Монгол туургатны түүх соёл, ёс уламжлалд хайртай зан чанар нь дэндүү бахархам. Америк дахь Монгол Оюутны холбооны Тэргүүнээр ажиллаж байсан түүний амьдралын хэв маяг нь гүйх, аялах гээд олон гайхалтай зүйлсээр дүүрэн тун сонирхолтой.

Ирээдүйд би хэн байх вэ? - Х.Цогтбилгүүндарь | Зочин хөтлөгч Б.Тайван | Нямын Найм #33
Их сургуулийн сүүлийн өдрүүд маань үргэлжилсээр. Тун удахгүй 5-р сарын 13-ны Ням гарагт би Миннесотагийн Их Сургуулийг төгсөнө. Энэ цаг үед надтай адил олон оюутан залуус сургуулиа төгсөж, амьдралынхаа дараагийн бүлгийг бичиж эхлэх гэж буй. Иймд амьдралд хөл тавьж буй өсвөр үеийнхэн, үе тэнгийн залуус маань өөрсдөөсөө ирээдүйд би юу хийх бэ? гэж өөрөөсөө асуухаас илүүтэйгээр Би Ирээдүйд Хэн Байх Вэ? гэж өөрөөсөө асуугаасай гэж хүсэн энэхүү ярилцлагыг Б.Тайван андтайгаа хийлээ. Энэ дугаарт ярилцсан зүйлсийн зарим жишээ: - Яагаад АНУ-г сонгосон бэ? Энэ сонголтод маань хэн нөлөөлсөн бэ? - TOEFL-ийн хангалттай оноо авч байгаагүй ч дэлхийн шилдэг их дээд сургуульд хэрхэн элссэн бэ? - Ээж аавын маань надад өөрөө биеэ даан шийдвэр гаргаж сурах чадварыг суулгасан нь миний оюутан насны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? - Оюутан насны хийж байсан анхны ажил, хоосон хонож байсан хүнд хэцүү өдрүүд - Оюутан насны ухаарал, хамгийн ихээр ойлгосон зүйлс. - Шүүмжлэл хүртсэн бол түүнийг зөвөөр эерэгээр хүлээн авах тухай. - Үл ойлголцол, зовлон бэрхшээл зарим тохиолдолд илүү гайхалтай сайхан зүйл уруу хөтөлдөг тухай - Ирээдүйгээ хийх зүйлсээрээ төсөөлж харахаас илүүтэйгээр хэн байхаараа төсөөлж харах тухай - Сэхээтэн гэж хэн бэ? Сэхээтэн төсөл гэж юу вэ? - Та бидний хамтдаа бүтээж буй сэхээтэн төсөл ирээдүйд хааш чиглэх вэ? ...

Өөрийн чадвартаа итгэж, өөрийгөө хайрлах – Б.Булган(Mongolian Students in Vienna) | Нямын Найм #32
Австрийн Вена хотын Технологийн их сургуульд Монгол Улсын Засгийн Газрын тэтгэлгээр Архитектор мэргэжлээрээ магистраа хамгаалж буй Буйдхаан овогтой Булган нь энэ удаагийн 32 дахь дугаарын маань зочин юм. Тэрээр ажил, сургуулийнхаа хажуугаар The Mongolian Student буюу Mongolian Students in Vienna нэртэй Youtube сувгийг найзуудын хамт хөтлөн явуулдгийг та бүхэн сайн мэдэх байх. Эмээ, ээжийн хайртай охин тэрээр ШУТИС ийн БИАС-н Архитектурын ангийг 2012 онд төгсөөд эх орондоо ажиллаж байгаад Австри улсад ирсэн байдаг. Энэ удаагийн дугаараар бид хоёр бусдаас авч буй их хайрын хариуд өөрийгөө хайрлах тухай; Хэрхэн зөв гүйх, гүйхдээ ямар дуу сонсож ямар апп хэрэглэх тухай; Эрүүл зөв хооллож улмаар хувийн санхүүгээ зөв зохицуулах; Өөрийн чадвар давуу талдаа итгэх хийгээд хүсэл эрмэлзлэлтэй байх тухай; бусдын өнцгөөс ямарваа нэгэн зүйлийг харах гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярисан юм.

"Дэлхийг захирч буй 30 эрхмүүд" - Д.Гэрэлт-Од | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #5
Дэлхийн хамгийн том програм хангамжийн “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Google-ийн Стив Жобс гэж хэн бэ Интернетийг бизнестэй холбосон анхдагч бизнесмений амжилтын түүх Facebook вебсайтыг зохион бүтээгч эрхэм Ноён хүснэгт гэж хэнийг хочилдог вэ? XX зууны хамгийн их амжилт олсон хөрөнгө оруулагч

Хичээл зүтгэл үнэ цэнийг, хариуцлага итгэлийг - Т. Азжаргал | Нямын Найм #31
Хүүхэд багачуудын инээд хөөр, баяр баясгалангийн төлөө өөрийгөө ч үл хайхрах нь гэрэлтэй ирээдүйн хөшүүрэг. Энэ удаагийн 31-р дугаарын зочин Төгсөө овогтой Азжаргал бол үүний үлгэрлэл юм. Урин дулааны улирал эхэлж, сургууль хичээл завсарлах цаг дөхөж буй энэ үед Турк улсад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Азжаргал эгчийн түүх танд улам бүр хичээх эрч хүч бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Тэрээр 2014 оны 4-р сараас өнөөг хүртэл “Хамтдаа Инээмсэглэе” сайн үйлсийн аяныг удирдан зохион байгуулсаар яваа юм. Зорьж тэмүүлж буй зорилго уруугаа хичээл зүтгэлээр дүүрэн давших нь эцсийн үр дүнгийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг болох тухай: Турк хүмүүсийн соёлын онцлог зан авир: Аз жаргалтай урт удаан амьдралаар бялхдаг гэж хэлж болох Японы Окинава арлын ардын түмний амьдралын нууц юу байж болох тухай г.м олон гайхалтай сэдвүүдийн талаар та энэхүү подкастаас сонсох болно.

Жэк Ма-гийн амжилтын нууц 2-р хэсэг | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #4
Жэк Ма-гийн амжилтын нууц /2-р хэсэг/ Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн. Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй. Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан. Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг. Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг. Ма ба түүний баг хамт олны алдаа Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэцүү. Тэд үргэлж маргалдаж, мэтгэлцэж байдаг. Тэднээс шийдвэр гарна гэдэг хэцүү.

Эерэг хандлага бол сонголт- Н.Ананд (Anantoshka)| Зочин хөтлөгч Б.Тайвангийн хамт | Нямын Найм #30
Дэлхийд Олон Улсын Харилцааны мэргэжлийн сургуулиараа хамгийн шилдэгт тооцогддог American University-д уг мэргэжлээр боловсрол эзэмшиж буй Нямдоржийн Ананд маань энэ удаагийн дугаарт оролцлоо. Мөн энэхүү 30 дахь дугаарт 3 ихэр найзууд хамтдаа ярилцсан гэдгээрээ маш онцлогтой буюу Баясгалангийн Тайван маань зочин хөтлөгчөөр мөн уригдсан билээ. Харин яагаад ихэр найзууд гэх болсныг та подкастаас сонсож мэдээрэй :) Бид 3 энэ дугаараар залуус бид өөрсдийн хийгээд эх орны ирээдүйгээ хэрхэн төсөөлж харж байна; Бидний зан чанар, авир бол сонголт; Дадал зуршлыг хэрхэн бий болгох; Юмыг хойш тавих нь үргэлж муу зүйл байдаггүй; эцэг эх гэр бүлийн хүмүүжил сургаал гээд бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа.

Жэк Ма-гийн амжилтын нууц | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #3
“Алибаба” группийг үндэслэгч Жэк Ма-гийн амжилтын нууц: - Жирийн нэг их сургуулийн англи хэлний багш хэрхэн сардаа 280 сая хэрэглэгчтэй, 23 мянган ажилчинтай том групп компанийг бий болгож чадсан бэ? - Бага насанд нь үеийн залуучууд нь түүнийг яаж ялгаварлан гадуурхаж байсан тухай - Тооны хичээлдээ тун муу нэгэн дэлхий хэмжээнд түгсэн бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ? - Их сургуульд ажилласан түүний он жилүүд - Харвардын бизнесийн их сургуульд тэнцээгүй тэрээр хожим тухайн сургууль дээр оюутан биш илтгэгчийн хувиар очсон түүх - Хэрхэн хүнээр ажил хийлгэх арга ухаанд суралцах - Ма гэдэг хүнийг дийлэх амархан ч манай хамт олныг хэзээ ч дийлэхгүй - Forbes сэтгүүлийн нүүрэн дээр гарсан хамгийн анхны Хятад хүн. - Тэрээр хэзээ ч илтгэлээ цаас харж толилуулж байгаагүй. - Бага насандаа тулааны урлагт ихээр сонирхолтой хүүхэд байсан. - Алибаба компани ажилтнуудаа 3 төрлөөр ангилдаг. - Жижиг компанийн стратеги хүчтэй байдаг. - Ма ба түүний баг хамт олны алдаа - Ухаантай хүмүүсийг нэг дор ажиллуулна гэдэг хамгийн хэцүү. Тэд үргэлж маргалдаж, мэтгэлцэж байдаг. Тэднээс шийдвэр гарна гэдэг хэцүү.

267 хуудсын дараа - Франц Ананд | Нямын Найм #29
Яг 119 өдөр буюу 4 сарын өмнө Нямын Найм подкаст маань хамгийн анх зочин урьж оролцуулж, нэгэн гайхалтай хүмүүний долоо хоногоос суралцаж байсан нь бидний сайн мэдэх Франц Ананд хэмээн алдаршсан найз маань юм. Энэ долоо хоногт түүний оролцсон 12 дахь дугаар маань 8000 дахь удаагаа тоглуулагдаж олон түмний сонорт хүрсэн сайхан үйл явдал тохиож би Анандаа дахин урьж нэвтрүүлэгтээ урьж оролцууллаа. Догдлуулсан, хүлээлгэсэн дугаар миний хувьд хийгээд бүх сонсогчдын маань хувьд байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дугаарт би Цэг Холболт гэж дэд гарчиг өгмөөр санагдав. Учир нь Ананд маань өмнө нь оролцсон дугаараараа бидний амьдралд гайхалтай нөлөө үзүүлэх мэдлэг мэдээлэл түгээсэнтэй адил тийм л дугаар болж чадсан ба эргээд нэг өнгөрсөн амьдралаа дүгнэхэд туслах, өөрийнхөө дахин нээж олоход дэм болох олон шинэ гайхалтай зөвлөгөөг өглөө.

Израиль улсын хөгжлийн загвар | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #2
Еврей үндэстэн бол дэлхий дээрх хамгийн их ном уншдаг ард түмэн. Еврейн Талмуд сургаалд дурдсанаар “Их уншаад үл хэрэгжүүлэгч нь их ном ачсан илжигтэй адил” Өглөө бүр хүүхдэдээ заавал өглөөний цайг нь уулгаж байж хичээлд нь явуулдаг учир шалтгаан Үргэлж бие биедээ талархах зуршлыг бий болгож бай. “Шорон сүм хоёр нийгмээс тусгаарлагдсан байдлаараа ижилхэн Харин гомдлож байна уу Талархаж байна уу гэдгээрээ ялгаатай” Бусдын яваагүй замаар явсан суперменүүд АНУ-аас Еврей оюутнуудыг их сургуульд элсэх тоог бууруулахын тулд авч хэрэгжүүлж байсан бодлого Амлалтаа биелүүлэх тухай “Оройн хоолон дээр цагтаа ирээгүй хүүхдэд хоол өгдөггүй дэг журам”

Зэмлэл магтаалыг зэрэг хүртсэн хүн зүгээр суугаагүй байдаг – Д.Түвшинбаяр (PM)| Нямын Найм #28
Бүх зүйл шинээр эхэлдэг хаврын улиралын 4-р сарын анхны дугаарт Positive Mongolians онлайн төслийн удирдагч, жүжигчин найруулагч Д.Түвшинбаяр ах оролцлоо. Энэхүү дугаар таны шинэ сарын эхлэлд амьдралаа төлөвлөх, илүү хөдөлмөрлөх, зөв шийдвэрүүд гаргах сэдэл өгнө гэдэгт би итгэлтэй байна. Өөрийн эрүүл мэнд хийгээд байгаль дэлхийд ээлтэй эрүүл хооллолтын хэв маяг; Ажил амьдралынхаа хажуугаар дуртай зүйлдээ цаг зарцуулах тухай; Positive Mongolians төсөл өнгөрсөн хугацаанд ямар бэрхшээлүүдийг давж, асуудлуудыг зөв шийдсэн тухай; 13-с 43 насыг хэрхэн зөв төлөвлөж, өнгөрүүлэх тухай г.м бусад олон гайхалтай сэдвүүдийн талаар ярилцлаа!

Үнэнтэй нүүр тулах нь зорилгодоо хүрэх эхлэлийн цэг – Б.Батзаяа | Нямын Найм #27
Хувь хүний хөгжлийн "Өрсөлдөх чадвар" номын эрхлэгч, эмхтгэн найруулсан Булганбаатарын Батзаяа ах маань энэ дугаарт маань уригдан оролцлоо. Ахлах ангидаа би анх Батзаяа ахтай танилцаж, их үлгэр жишээ авч өнөөг хүртэл бахархан хүндэлсээр ирсэн билээ. Энэ дугаарт маань Батзаяа ах ямар илтгэгч олныг байлдан дагуулж хамгийн сайн илтгэлийг хүргэж чаддаг тухай чаддаг тухай; Зорилго мөрөөдөлдөө хэрхэн хүрэх тухай; амьдралдаа зөв сонголтууд хийх тухай гэх мэтчилэн бусад олон маш үр өгөөжтэй сэдвүүдийн талаар ярилцаж та бүхэндээ хуваалцлаа.

Хөгжих өрөөг өөртөө гаргаж өгөх - Зочин хөтлөгч С.Алтангэрэл | Нямын Найм #26
Энэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрөө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан сургамж, ухаарал, баясал; Өөрийгөө энэрэх нь хэрхэн хөгжих, илүү дээр нэгэн болох орон зай-өрөөг бий болгодог тухай г.м сэдвүүдийг бусад зүйлсүүдийн хамтаар ярилаа.

Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах - Их Эмч Б.Баярбаатар | Нямын Найм #25
Өөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуулд дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Энэ дугаарт бид хоёр Эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөрөөсөөсөө асуух асуултууд; Сошиал медиа ашиглан олонд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн ач холбогдол; Ухаалаг утсанд тавих ухаалаг хязгаар; Бүтэн өдрийн эрч хүч өгөх өглөөний дэг; Ертөнцийн энерги хийгээд үйлийн үрийн тухай; Дуурь үзэх соёл буюу юуг түүнээс эрэлхийлэх; Хэмнэж гамнан байгаль дэлхийгээ сахих хувь хүний оролцоо г.м олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Энэ ярилцлагыг сонсож долоо хоногоо эхлүүлсэн та амьдралыг цоо шинэ, маш эерэг хандлагаар харна гэдэгт итгэлтэй байна!

"Еврейн Хар Хайрцагны Нууц" | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #1
Уолл Стрийтийн хамгийн нөлөөтэй 25 хүний 10 нь еврей, Америкийн шилдэг корпорацийн 30 хувь нь еврей хүнийх, Нобелийн шагнал хүртсэн нийт хүмүүсийн 22 хувь нь еврей хүн. Адольф Гитлерийн 6 сая еврейн аминд хүрсэн тухай, Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг Еврейчүүд гэж хэн бэ? Тэдгээр хүмүүсийн түүх хэзээнээс яаж эхэлсэн тухай энэхүү подкастаар та бүхэндээ хүргэж байна.

Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23
Амжиж алдрын зэрэгт хүрсэн, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгөхөд бэлэн болсон нийгмийн түүчээ хүмүүсийн үг, сургаалийг хүүхэд залуустаа түгээх ажилд гүүр нь болж өгдөг хүн бол өнөөдрийн маань зочин Билэгтийн Золзаяа. Би зочноо олон жил мэднэ. Мөр зэрэгцэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж явсан тэр өнөөдрийг хүртэл тууштайгаар нийгэмд хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэж яваа нь түүний хамгийн гайхалтай чанар! Энэ дугаарт маань тэрээр завгүй цагийн хуваартай ч өөртөө зориулсан цагуудыг гаргах, бусдын цагийг хүндэлж хайрлах, долоо хоногын төлөвлөгөө гаргаж ажиллах, сайн хамтрагчтай болж хамтдаа зорилгодоо хүрэх тухай гэх мэтчилэн олон үнэтэй зөвлөгөөг өөрийнхөө амьдралын хэв маягаас хуваалцсан билээ.

Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна - Т.Болормаа (Lantuun Dohio USA) | Нямын Найм #22
Нохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтмаар Болормаа эгч маань үеийн залуус, дүү нартаа бүтээлч, тууштай зангаараа ихэд үлгэр жишээ болдог билээ. Бид хоёр энэ ярилцлагаараа Америкт анх ирсэн хийгээд одооны мэдрэмж, энтрепренер хүнд байх ёстой багаар ажиллах чадвар, хүн өөрийнхөө хамгийн том дэмжигч байх, хэрхэн хийх ёстой ажлаа төлөвлөн бүтээлч байх тухай хийгээд бусад олон үр өгөөжтэй сэдвийн талаар ярилаа. Энэ долоо хоногт Болормаа эгч маань өөрийн хань Хишгээтэй гэрлэлтээ батлуулсны 5 жилийн ой болсон билээ, сайхан хосдоо баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе! www.billguun.com/Bolormaa

Далд мэргэн ухаанаа нээх 12 хууль | НН #21
Энэ удаагийн дугаараараа би өөрийн далд мэргэн ухаанаа нээхэд, хүссэн амьдралаараа амьдрахад, тэнцвэртэй амар амгалан оршихуйд туслах ертөнцийн 12 хуулийг тайлбарласан нэгэн номыг юуны түрүүнд онцлов. Үүнээс гадна нэгэн Америк өвөөтэй найзалж амьдралын хичээлүүд сурсан тухайгаа; үр бүтээмж нэмэгдүүлэхэд тусалдаг програм аппууд; 11 насандаа хүнтэй хүчээр сууж, 5 хүүхдийн ээж болсон ч цаасан дээр бичиж газарт булсан хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болсон Зимбабве бүсгүйн тухай болон шинэ оны босго дээр гаргасан зорилго мөрөөдлүүдээ биелүүлж эхлэх тухай энэ долоо хоногт онцлов.

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нууц биш нууц - Э.Дөлгөөн (Positive Mongolians) | HH #20
Хүссэн мөрөөдсөн зүйлсээ бодит болгох таталцлын хуулийн нууцыг амьдрал дээрээ бодитоор хэрэгжүүлж буй хүн бол энэ зочин маань юм байна гэж би ярилцаж байхдаа бодож суув. Тэрхүү зочин маань Positive Mongolians төслийн Энхбатын Дөлгөөн эгч билээ. Дөлгөөнөө эгч маань хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хангаж, цагаа төлөвлөж зохицуулдаг тухайгаа, бидний хоорондын амьд харилцаа юунаас ч илүү үнэтэй болох, өөрийн хувийн зорилгодоо хөтлөгдөн өөрийгөө хэт шахах нь ямар муу үр нөлөөтэй болох, сошиал медиа буюу онлайн ертөнцийг хэрхэн өөртөө ашигтайгаар хэрэглэх гэх мэтчилэн олон үнэтэй зүйлсийн талаар ярьсан билээ.

Өөдрөг үзэлтэй, эерэг зөв амьдрах нь - Аризона Б.Бат-Оргил | Нямын Найм #19
Агуу том огторгуй ертөнцийн дэргэд хүмүүн бид ямар өчүүхэн билээ? Иймд нэг л амьрах амьдралдаа орчин тойрон, хайртай хүмүүстээ эерэг сайхан нөлөөллөөр дүүрэн амьдрах нь чухал биш гэж үү? Энэ асуултын хариултыг University of Arizona буюу Аризонагийн Их Сургуульд Улс Төр, Гадаад Харилцаа, Байгаль Орчин Судлалын чиглэлээр суралцаж буй Б.Бат-Оргил маань өгсөн юм. Мөрөөдлөөрөө амьдарч яваа тэрээр энэ дугаарт маань хэрхэн гутранги үзлээс салах, амьдралыг харах өнцөгөө өөрчлөх, манлайлагч гэж хэн бэ? гэх мэтчилэн олон зүйлсийн талаар ярьлаа. Түүний ярианаас та байгаль, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн амьдралын хэв маягаа зохицуулдан амьдрах тухай ойлгож, сэдэл авна гэдэгт туйлын итгэлтэй байна!

Хэн нэгэн болохыг хүсэв үү, болж харагдахыг хүсэв үү? – Б.Тайван | Нямын Найм #18
Та үнэхээр сонгодог урлагийн тоглолт үзэж таашаах гэсэндээ очдог уу? эсвэл элит хүмүүсийн таашаадаг урлаг гэдэг утгаар нь харж тэдний эгнээнд нэгдэх гэсэндээ сонгодог урлагийн тоглолт очиж үзэв үү? Энэ дугаарт маань дээрхтэй адил өөрийн "эго"-г сорьсон, дүгнэсэн асуултууд өөрөөсөө асуухыг уриалсан Б.Тайван маань оролцлоо. Тайван нь цахим ертөнцөд номын хэлэлцүүлгийг өрнүүлж нэгэн шинэ том давлагааг үүсгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр энэ холын амжилт гэж ямар өчүүхэн зүйл болох, мэдээллийн мацаг барих, өглөөний тэмдэглэл хөтлөх, эго гэж юу болох гэх мэтчилэн олон зүйлсийн үнэн сэтгэлээсээ бидэнд ярьсан юм.

Yнэн байхуй - Ц.Ариунчимэг (Мөрөөдлийн Монгол Подкаст)| НН #17
"Хүмүүс үнэн байгаасай. Бусдын өгч буй сэтгэлийг тосоод авдаг, нэгнийхээ хайрыг хүлээх авах чадвартай байгаасай" гэсэн түүний бодрол миний хувьд энэ дугаарын гол мэссэж байлаа. Дэлхийн загварын төв болсон Нью Йорк хотноо хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй Цэдэнбалын Ариунчимэг нь дээрх мэссэжийн эзэн, энэ дугаарын маань зочин юм. Хүн хатуужилтай байж зорилго өөдөө тэмцэх тухай, өглөө эрт босож сурах үүний ач холбогдол, илүү үр дүнтэй завсарлаг амралт авах тухай гээд олон хэрэгтэй зүйлсийг Ариука маань бидэндээ ярьлаа.

Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй | НН #11
Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Илүү дээр нэгэн болоход шинэ он биш шинэ зуршлууд хэрэгтэй.

Ухаанаа саруул байлгая -Д.Дэлгэрзаяа (Ухаарлын 7 Хоног) | НН #16
АНУ-д суралцаж ажиллаж буй оюутан залуучуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Надад Хэлэх Үг Байна 8 тэмцээний ялагч, Вашингтоны Их Сургуулийн (University of Washington) оюутан Д.Дэлгэрзаяа маань Нямын Найм подкастын шинэ оны анхны дугаарт уригдан оролцлоо. Тэрээр Байгаль Орчин Судлал болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцдаг ба үүнийхээ хажуугаар Ухаарлын 7 Хоног нэртэй блогийг хөтөлдөг билээ. Түүний ярианаас та 2018 оноо ухаарлаар дүүрэн эхлүүлэх эрдмийг олж авна гэдэгт би илтэлтэй байна!

Амьдралаа 2 өдөрт өөрчил! -Франц Ананд | НН #12
Подкастын маань анхны зочин болж оролцсон сэхээтэн залуу бол Франц Ананд гэж танигдсан найз маань юм. Орк гэж дуудуулаагүй Монгол хүн үлдээгүй энэ цагт яагаад бид нэг нэгнээ энэ нэршлээр дуудахаа болих хэрэгтэй, цаашлаад бидний өдөр тутамдаа гаргаж буй хэнэггүй зан авир бусдад ямар муугаар нөлөөлдөг тухай энэ нэвтрүүлэгт ярилцлаа. Түүнчлэн спорт хүнд юу сургадаг, өдөр тутамдаа хэрхэн хичээж амжилтад хүрэх, дадал зуршил хүний амьдралд ямар чухал ач холбогдолтой болох тухай гээд олон зүйлийн талаар Ананд найзынхаа долоо хоногоос сурлаа.