PLAY PODCASTS
seheeten

seheeten

195 episodes — Page 3 of 4

Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин | Номын Хэлэлцүүлэг #36

Сэхээтэн Подкастын 100 дахь дугаараараа бид АНУ-ын зохиолч агсан Ог Мандиногийн "Дэлхийн Хамгийн Аугаа Худалдаачин" нэртэй урам зоригийн, уран зохиолын бүтээлийг хүргэж байна. Энэхүү Номын Хэлэлцүүлгийн дугаарыг Тайванаа биш Билгүүнээ хөтөлж буй шалтгаан нь 2020 онд Сэхээтэн Подкастад орж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь бид илүү уян хатан байхаар шийдсэнд билээ. Сэхээтэн Подкаст маань үнэ цэн дээр төвлөрсөн платформ байсаар ирсэн тиймээс бид хоёр хэн хэн нь чөлөөтэйгөөр Сэхээтэн Подкаст сувгаа ашиглаж хүссэн контент булангийнхаа хүрээнд та бүхэнтэйгээ холбогдохоор шийдсэн юм. Энэхүү ном нь зоригжуулалт болон сэтгэлгээний тухай ном гэж ойлгож болно. Тиймээс ч энэхүү дугаар маань яг энэ хоёр хэсэгт хуваагдаж энэхүү номыг хэлэлцсэн. Ингээд Билгүүнээгийн зориг зүрх гаргаж Тайвангийн контентыг анх удаа хөтөлж хийсэн дугаарыг хүлээн авна уу?

Jan 27, 202059 min

О.Отгонбаяр: Бусдад өгөх нь амжилтыг араасаа дагуулдаг | Тайвантай хамт ТМ #10

Сэхээтэн подкаст - Дугаар 99 Анх АНУ-ыг нэг халаасандаа 300 доллартой, нөгөө халаасандаа цаас, бал, харандаатай зорьсон түүний хувьд хөдөө орон нутагт арван жилийн сургуулиа төгсөж дэлхийн нөгөө бөөрөнд орших дэлхийд шилдэг сургуулиар зүй ёсоор нэрлэгдэх UTAH-ын их сургуулийг геологич мэргэжлээр 4 жил суралцаж төгсөөд одоогоор Оюу толгой ХХК-д ил уурхайн геологич мэргэжлээр ажиллаж байна. Анхан шатнаас англи хэлээ бэлдэж IELTS шалгалтыг 4 удаа өгч үзсэний үр дүнд тэтгэлгийн болзол хангах оноогоо өвөртөлж чадсан нь түүнийг ямар уйгагүй, хичээл зүтгэлтэй нэгэн гэдгийг батлан хэлнэ. АНУ-д суралцах хугацаандаа UTAH-ын их сургуулийн оюутны зөвлөлд төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж байсан төдийгүй Мексикийн Монтеррей хотод Мексик залуучуудад сайн дураараа англи хэл зааж байсан туршлагатай нэгэн. Оюутан байх хугацаандаа Эквадор, Чили, Перу, Панам мөн Шинэ Зеландад судалгааны ажил хийх, мэргэжлийнхээ хүрээнд танилцах аялал хийж Монгол оюутнуудтай хамтарч 3000 гаруй мэргэжлийн номыг 3 жилийн хугацаанд цуглуулж Монголын их дээд сургуулиуд, хөдөө орон нутгийн сургуулиуд уруу хандивлаж байсан удаатай. Одоогоор мянга мянган бяцхан үрсэд амьдрал бэлэглэх "Эрүүл нярай" аяны идэвхтэй гишүүнээр ажиллаж буй даруухан залууг урьж урам зориг өгөх түүний түүхээр хамтдаа аяллаа.

Jan 19, 20201h 42m

Ц.Тэгшбаяр: Боломжийг Бүтээх, Цэгүүдийг Холбох, Тухтай Бүсээсээ Гарах | НН #79

Сэхээтэн Подкастын 2020 оны хамгийн анхны хүндэт зочин бол амьд хөгжмийг сонгодог хөгжимтэй хослуулж Synth-pop хөгжмийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Redline хамтлагийн дуучин, төгөлдөр хуурч Цээпил овогтой Тэгшбаяр юм. Тэрээр СУИС-ийн Концертмейстр /accompanist /мэргэжлээр төгссөн ба одоо мөн сургуульдаа магистрын зэрэг хамгаалж, мэргэжлээ дээшлүүлэнгээ багшилж буй нэгэн юм. Хөтлөгч миний хувьд Тэгшээ бол зөвхөн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолч биш харин зурагчин, аялагч, Youtube-чин, сошиал медиа нөлөөлөгч, өндөр бүтээмжийн эзэн юм. Маш олон сонирхлуудаа тэгш хөгжүүлж, мэдлэг чадваруудаа холбож зөвхөн өөрийнхөө амьдралын баяжуулаад зогсохгүй урлаг уран бүтээл, контентоороо маш их үнэ цэн бүтээж буй залуу бол Тэгшбаяр билээ. Бид хоёр энэ дугаартаа боломжийг хүлээх бус харин олж, хайж, бүтээх сэтгэлгээ, танилын хүрээ буюу сүлжээ, холбоог эрхэмлэх нь яагаад чухал болох тухай, хамт олон дундах ондоо болон төсөөтэй зан ааш, чадвар зэргийг хэрхэн зөв таньж, ганцаараа зүтгэх биш хамтаараа лаг байж хөгжих тухай, сошиал медиа хөгжүүлэлт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцав. #Үсэрцгээе

Jan 13, 20201h 17m

Жилийн дүгнэлт + Шинэ оны зорилгууд | Архирч буй 2020!

Хамтдаа 2019 оноо дүгнэж мөн 2020 оноо төсөөлж бид хоёр энэхүү нэг арван солигдож буй мөчид зориулсан тусгай дугаарыг бүтээлээ. Шинэ ондоо та өөрийгөө илүү ихээр сорьж, сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө сонсож, үл сатаарагч нэгэн байгаарай!

Dec 31, 20191h 19m

Тоглоом мэт хандаж, сониуч байх- Б. Хүрэлбаатар | Тайвантай хамт ТМ #9

Энэ удаагийн дугаарт "One Young World Summit" чуулганд “Рио Тинто” группийг төлөөлөн оролцсон Оюу толгой компанийн Удирдлагын Системийн инженер Бат-Оршихын Хүрэлбаатар хүндэт зочноор оролцлоо. Түүний хувьд Эрдэнэт хотод төрж, өссөн ба бага наснаасаа Орос цэцэрлэг, сургуульд суралцаж цаашлаад Томскийн Удирдлагын Систем болон Радио-электроникийн Их Сургуульд Инновацийн Удирдлага мэргэжлээр төгссөн.

Dec 14, 20191h 6m

Оргилыг биш өөрсдийгөө эрхшээх гэж мацдаг- Б.Батсүрэн | НН #78

2005 онд Монгол Улсдаа 10 жилийн сургуулиа төгсчихөөд Америкийн Нэгдсэн Улсад хэлний бэлтгэлд суралцаж улмаар тус улсын их дээд сургуульд элсэн орох зорилгыг өвөртлөн ирсэн нэгэн залуу хүүгийн түүхийн эзэн бол Нямын Наймын энэ удаагийн 78-р дугаарын хүндэт зочин Б.Батсүрэн юм. Энэ цаг үеэс хойш 11 жилийн хугацааг АНУ-ын Калифорниа, Иллиной‎, Небраска‎, Юта зэрэг мужуудад ажиллаж, амьдарч, суралцаж өнгөрөөж улмаар АНУ-д хожим хойно түүний араас ирсэн Монгол хүүхэд, залууст замыг нь засаж, жимийг нь тодруулж өгсөн нэгэн бол тэр билээ. АНУ-д үлдэж ажиллах саналыг нэгэн топ компанийн захирлаас хүлээн авсан ч, Монгол Улсдаа эргэж очих шийдвэрийг оронд нь гаргасан түүний энэ шийдвэр нь амьдралдаа гаргаж байсан хамгийн зөв шийдвэр яагаад мөн байсан бэ? Анх Компьютерийн Шинжлэх Ухааны мэргэжлээр суралцаж байсан тэрээр яагаад мэргэжлээ сольж бизнесийн чиглэлээр суралцаж, төгссөн бэ? Түүний яг одоо хүрэх гэж хичээж буй амьдралын зорилго нь Монголчуудыг, Монгол Улсыг дэлхийн тавцанд BBC телевизийн дурангаар тольдуулах боломжийг бидэнд авчирна. Тэгвэл бид түүний ямар зорилгыг, яаж, хэрхэн дэмжиж чадваас бид энэ боломжийг хүртэж болох вэ? Ингээд та бүхэн маань энэхүү хувийн санхүү, сахилга бат, хариуцлага, сэтгэлгээ ярьсан нэгэн баялаг дугаарыг маань хүлээн авна уу? ҮСЭРЦГЭЭЕ!

Dec 1, 20191h 34m

Сэтгэцийн эрүүл мэнд ба Миний 2 цент | Нямын Найм #77

Сайн уу? Подкастын хамтран хөтлөгч Билгүүнээ нь байна. Удаан уулзсангүй шүү. Эргээд уулзахдаа хөнгөн биш хүнд сэдвээр ярилцахаар шийдлээ. Тиймээс юуны түрүүнд уучлалт хүсэж байна. Магадгүй миний ганцаараа бичиж байсан соло дугааруудаас минь энэ дугаар хамгийн "vulnerable" буюу өөрийн бамбайгаа буулгасан дугаар маань болов уу? - Энэ дугаартаа би өөрийн сэтгэл зүйчтэйгээ уулзаж байгаа уулзалтуудынхаа хураангуйг, үүнээсээ суралцсан анзаарсан зүйлсээ хуваалцсан юм. - "Self-care" буюу өөртөө халамж анхаарал тавих нь яагаад чухал вэ гэдгийг мөн чин сэтгэлээсээ буюу өөрийн амьдралынхаа сүүлийн үеийн туршлага, мэдрэмжүүд дээр тулж байж ярилаа. - Мөн өөрийн амьдралдаа хэрэгжүүлэхийг зорьж буй, хүнд цаг үед хамгийн их надад тусалсан буюу өөрөөр хэлбэл шалгарсан дадал зуршлуудаа хуваалцлаа. - Эцэст нь амьдралын ямар ч өөрчлөлт, цаг үе, даваа саад нь таныг эцсийн эцэст илүү том хүн болгодог юм шүү гэдэг мэссэжийг энэ дугаараараа түгээхийг хүслээ.

Nov 26, 201958 min

Боловсрол гэдэг бол урт хугацааны тоглоом - Б.Батжин | Тайвантай хамт ТМ #8

Хөлбөмбөгчин болох сонирхолтой байсан түүний хувьд Forbes сэтгүүлээс АНУ-ын хамгийн шилдэг коллежоор нэрлэж байсан Williams коллежийг төгсөж дэлхийд шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллах сонголтоос илүү Монгол улс, эх орондоо буцаж ирээд боловсролын салбарт өөрийн үнэ цэнийг бүтээлцэхийг эрхэм зорилгоо болгосон. “Томүжин” академийн үүсгэн байгуулагч түүний хувьд өөрийн гайхамшигтай баг хамт олонтойгоо цуг Америкийн шилдэг их сургуулиудад суралцах хүсэлтэй мянга мянган хүүхэд залууст хөтөч болон амжилттай ажиллаж байна. Одоогоор төгсөгч нар нь ойролцоогоор 19 сая долларын тэтгэлгийг АНУ-ын шилдэг их сургуулиудаас авч чадсан. Аливаа бүхнийг түүхий шүүмжлэх биш яаж болон яагаад гэдэг асуултын тусламжтайгаар уг суурийг нь засаж өөрчлөх хязгааргүй боломж хүн бүрд бий.

Nov 6, 20191h 41m

Өглөөний Гайхамшиг - Хэл Элрод I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #35

Энэхүү өглөөний гайхамшиг гэх амьдралын өөдрөг, зугаатай хэв маяг нь анх номын зохиолчийн залуу насандаа туулсан хоёр хүнд цөхрөлийн үр дүнд үүсэн бий болсон. Эхнийх нь 20 настайд нь согтуу жолоочтой халз мөргөлдөж 6 минутын турш нөгөө ертөнцөд очоод эргэж ирсэн үе. Дараагийнх нь 2007 онд өөрийнх нь орлого нэг өдрийн дотор 50% буурч 425,000 ам.долларын өрөнд орж, сэтгэл санааны хямралд автсан үе байлаа. Таны амьдралд яг энэ мөчид ямар ч бай эсвэл ямар ч хэцүү зовлон бэрхшээлтэй бай үүнийг даван туулах боломжтой гэдгийг зохиолч өөрийн түүхээр батлан харуулж тодорхой аргачлалыг энэхүү бүтээлээр туурвисан болно.

Oct 19, 20191h 20m

Зогсолтгүй зүтгэх хүчийг өөрөөсөө ол - Х.Эрдэнэчимэг | НН #76

Өөрийн хайртай зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж, энэ хайртай зүйлээ утга учиртай зорилгоо биелүүлэхэд хөшүүрэг нь болгож ашиглаж, чин хүсэл, зориг тэмүүлэл, чадал зүтгэлийнхээ хир хэмжээгээр зүтгэж үйл хэрэг, амьдралын хандлагаараа надад болон олон түмэнд үргэлж үлгэрлэдэг эрхэм эгч Халтархүүгийн Эрдэнэчимэг бол бидний энэ удаагийн хүсэн хүлээсэн дугаарын зочин. Чимгээ эгч нь Хойд Америкийн хамгийн том хүүхэд залуусын циркийн сургууль Ювентас Циркийн дасгалжуулагч багш ба 2010 онд өөрийн Мандухай Циркийг АНУ-д байгуулж түүнээс хойш Миннесотагаас Монгол хүртэл 1-с 2 жил тутамд аялж Монгол Улсын хөдөө орон нутгуудаар Америк Монголын хамтарсан циркийн багтайгаа аялан тоглолтуудыг үнэ төлбөргүйгээр зохион байгуулж улмаар гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл орон нутгийн иргэдэд өгч, хүчирхийлэлд өртөгсдөд хоёргүй сэтгэлээр тусалдаг юм.

Oct 13, 20191h 23m

С.Асланбек: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт | Тайвантай хамт ТМ #7

Энэ удаагийн дугаарын гол санаа нь залуусын нийгмийн идэвх оролцоо, иргэний нийгмийн амин чухал сэдвийг хөндөж ярихыг хичээлээ. Хүндэт зочиноор уригдан оролцсон С.Асланбек нь Эрдэнэс Монгол ХХК-д хуулийн мэргэжилтэн, хуулийн салбарт 5 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хуулийн баклаврын зэргээр төгсөж, ХБНГУ-ын Виадрина их сургууль, БНАзУ-ын Хазар их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлж байсан.

Oct 9, 20191h 0m

Квант компьютер гэж юу вэ? | Технологийн хувьсал #1

Өдрөөс өдөрт гарч ирж байгаа шинэ асуудал, бодлого, өгөгдлүүдийг бодох, хурдан боловсруулахад бидний өнөөгийн ашиглаж буй технологи хангалттай юу?

Sep 28, 201925 min

Эго гэж юу вэ? | НН #75

Сэхээтэн Гэр Бүлийнхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Нямын Наймын маань хамгийн анхны хичээлийн жилийн дугаар маань хүрэхдээ бэлэн боллоо. Ийм ч учраас би өөрийнхөө хичээлийн жил хэрхэн эхэлсэн тухай болон хичээлүүдээсээ ухаараад буй зүйлүүдээ хуваалцаж байна. Мэдлэг боловсрол туршлага дээрээ үндэслэж буй болсон итгэл үнэмшилүүдээ эргэн нэг харах тухай. Өөртөө сэтгэл ханамжгүй байгаагаасаа болж өөрийгөө хүнээс дор хүн гэж үзэх сэтгэлгээнээс салах, үүнээс сэрэмжлэх. Эго гэж юу болох, өөрийн эгогийн талаар мэдлэг ойлголттой байх нь ямар чухал тухай гэх мэт сэдвүүдийн хүрээнд ярилцлаа.

Sep 22, 201950 min

Гадаадын тэтгэлэгт хэрхэн өөрийгөө бэлтгэх вэ? - Ё. Лхамаа | Тайвантай хамт ТМ #6

“Оюу толгой” ХХК-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Ёндонгийн Лхамаа Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо. Өөрт оногдсон нөхцөл байдалтайгаа эвлэрээд суух биш өөрийн хүчин чармайлтыг бүрэн дайчилж, зүтгэж чадсан хүнд үр дүн заавал ирдэг. Цаг хугацааны хувьд л өөр байдаг. Тэрээр Австралийн засгийн газрын тэтгэлэгт материалаа бүрдүүлж өгөөд татгалзсан хариу авсан ч гэсэн шантралгүй дахин боломжийг эрэлхийлж АНУ-д мэргэжлийн боловсрол, чадвараа дээшлүүлэх боломжийг олгодог Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөрт Монгол улсаас шалгарч мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн. Жижиг, том нийлсэн 4 тэтгэлэг авсан түүний хувьд энэ бол аз биш хичээл зүтгэл байсан гэж ам бардам хэлэх дуртай. Зүтгэсний эцэст түүнийгээ барьж авна гэдэг үнэхээр амттай.

Sep 6, 201953 min

Төслийн санал бичих болон төслийн удирдлага гэж юу вэ? - М. Билгүүндэмбэрэл | Тайвантай хамт ТМ #5

PMI Монгол улс дахь салбарын удирдах зөвлөлийн гишүүн, гишүүнчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч, "Эм Би Ди" Консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Мөнхдэмбэрэлийн Билгүүндэмбэрэл Тайвантай хамт танин мэдэхүйн булангийн энэ удаагийн дугаарт хүндэт зочноор уригдан оролцлоо. Төслийн санаанаас эхлүүлээд түүнийг цаасан дээр буулгаж тодорхой хугацаанд онцгой үр дүн авчрахын тулд төслийг хэрхэн удирдаж, хэрэгжүүлэх талаар энэ удаагийн зочинтойгоо ярилцсан.

Aug 24, 20191h 6m

Дэлхийг засах Дэлхийн Нүүдэлчин болохуй - Ц.Анударь | НН #74

Энэ долоо хоногын маань зочин Хятадын Ivy League гэгддэг C9 Лигийн нэг сургууль болох Zhejiang University-д Олон Улсын Худалдаа болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцаж буй оюутан, Global Nomads подкастын санаачлагч, хөтлөгч Цоггэрэлийн Анударь юм. Анударийн суралцдаг их сургууль оршдог Жэжян мужийн төв Ханжоу хот нь Хятадын бүхий л том технологийн компанууд гэр болсон хот ба 21-р зуунд Хятад залуучуудын төдийгүй олон улсын мэргэжилтнүүдийн ирж ажиллаж, амьдрахыг хүсдэг Хятадын Цахиурын Хөндий болсон хот билээ. Энэ удаагийн дугаарт бид хоёр: - Яагаад Хятад улсыг сонгож суралцсан бэ?; Бусад хүмүүсийг хэрхэн байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хүлээн авах бэ?; Эргэн тойрон, хүрээлэл, нөхөрлөж буй хүмүүс тань таны амьдралд ямар нөлөө үзүүлдэг вэ?; Хэрхэн бусдын амжилтаар, тэр дундаа найз нөхдийнхөө амжилт сайн сайхнаар бахархаж, баярлаж сурах вэ?; Подкаст бүтээгчийн хувьд подкаст сонсох нь болон бүтээх нь ямар давуу талтай вэ?; Дэлхийн хүн гэж хэн бэ? Хэрхэн дэлхийн хүн болох вэ?; Яагаад жүжигчин, найруулагч болох хүсэл мөрөөдлөө орхиж худалдаа, эдийн засгийн мэргэжил сонгосон тухай болон бусад олон сэдвүүдийн хүрээнд ярилцав. Түүнээс гадна энэ дугаараасаа эхлэн бид ГАЛ-АСУУЛТУУДАА асууж эхэллээ!

Aug 21, 20191h 15m

Амьдралд нөлөөлөх контент хэрхэн бүтээх вэ?| НН #73

Сэхээтэн Подкаст маань 1.5 сая удаа татагдсан буюу давхардсан байдлаар Монголын хүн амын тооны талтай тэнцэхүйц хэмжээнд татагдсан байна. Энэ подкастын хамтран хөтлөгч миний хувьд (Билгүүнээ) үнэндээ контент бүтээгээд аль хэдийн 10 жил өнгөрсөн байна. Тэгвэл энэ бүх жилүүдэд миний дижитал контент бүтээсэн туршлагаас ямар 5 зүйлийг би онцолж контент бүтээж эхлэх гэж буй хэн нэгэнд зөвлөх байсан бол? Тэр зөвлөгөөг маань энэ удаагийн дугаараас маань хүлээн авч сонсоорой.

Aug 11, 201936 min

Долоо хоногоо үнэлж дүгнэх шалгарсан арга | НН #72 + БОНУС

Долоо хоногоо үнэлж дүгнэн улмаар илүү сэтгэл хангалуун долоо хоногуудыг ирээдүйд бүтээх тухай дугаар маань бэлэн боллоо. Энэхүү аргыг та мэдээж өөр хаанаас ч олохгүй, учир нь Сэхээтэн Гэр Бүл бид хамтдаа өнгөрсөн хугацаанд энэхүү Нямын Найм гэдэг амьдралын хэв маягийг хамтдаа бүтээж, долоо хоногын сүүл бүрт өөрсдөөсөө асуултууд асуудаг болцгоосон. Тэр асуултууд ямар асуултууд байх вэ? гэдэгт бид хамгийн ухаалгаар хандсаар ирсэн тул бидний ГАЛ АСУУЛТУУД бий болсон билээ. Иймд энэ бол миний болон таны бүтээл! Дугаарын сүүл хүртэл хүлээж байгаад миний зарлаж буй бонус-бэлгийг хүлээн аваарай.

Aug 4, 201928 min

Машин сургалт/Machine learning гэж юу вэ? Д.Одсэлмаа | Тайвантай хамт ТМ#4

Мэдээлэл технологийн салбарт өөрийн ур чадвараа сорьж, хиймэл оюун ухаан, машин сургалтыг ашигласан төслүүд дээр амжилттай ажиллаж яваа энэхүү талбартаа хэрэгцээтэй, үнэ цэнтэй мэргэжилтэн болохоор зорьж буй "Оюу толгой" ХХК-ийн өгөгдөл системийн шинжээч Д.Одсэлмаа уригдан оролцсон. Түүний хувьд 2015 онд ШУТИС-г програм хангамж мэргэжлээр бакалаврын зэрэг, 2018 онд Бауманы нэрэмжит Москвагийн Техникийн Их сургуулийг тус мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. 2018 оны 8 сараас 2019 оны 2 сар хүртэл "Оюу толгой" ХХКомпанийн Мэдээлэл Технологийн хэлтэст дадлагажигч оюутнаар ажиллах хугацаандаа машин сургалт ашиглан үр бүтээмжийг нэмэгдүүлэх төслийг амжилттай гүйцэтгэж дадлагажигч оюутнаас үндсэн ажилтан болох боломжийг өөртөө бүрдүүлж, туршлагатай мэргэжилтнүүдэд үнэлэгдэж яваа залуу мэргэжилтэн. Тэрээр код бичих, програмчлалын хэл судлахад өөрийн чөлөөт цагаа зарцуулж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг судалж дэлхийд өрсөлдөх чадварлаг мэргэжилтэн болохоор зорин ажиллаж байна.

Jul 31, 201951 min

Үнэ цэнэ бүтээгч байх 5 алхам | НН #71

Өөрийгөө олж таньж үнэ цэнэ бүтээгч байхын тулд хамгийн чухал 5 зүйлс юу вэ? гэсэн асуултад хариулсан энэхүү дугаараар та бусдад дорд мэт мэдрэмж төрүүлэхгүй байх тухай, бие дааж эрэмбэлж сурах тухай, бусадтай дотно байж дипломат мэт харилцаагаа хадгалах тухай, Бабилоний хамгийн баян хүний сэтгэлгээтэй байх тухай болон өөрчлөлтөд бэлэн байх гэсэн 5 зарчмаас суралцах болно.

Jul 28, 201935 min

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын хамгийн анхны Монгол оюутан А.Анхбаяр | Тайвантай хамт ТМ#3

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их Сургуулийн улс төр, хуулийн сургуулийн магистрын төвшний оюутан Алтангэрэл овогтой Анхбаяр оролцож байна. Тэрээр албан ёсоор Монголоос Иран улсад суралцаж буй хамгийн анхны оюутан болж дараа дараагийн оюутнууд тус улсад суралцах үүд хаалгыг нь нээж өгч байна. Түүний ярианаас онцлох зүйлс 1.Хамгийн анх Иран улсад очоод залуусынх нь харилцааны өндөр соёлтой байдал, олон талын мэдлэгийн төвшинг нь хараад гайхаж байлаа. 2.Хамгийн анхны хичээл шууд Перс хэл дээр орж эхэлсэн. Тэр үед багш минь Перс хэлнээс өөр хэлээр ангид ярихгүй байхыг сануулаад перс хэлний хамгийн анхны шинэ үсгийг зааж байсан цаг саяхан. 3.Иран Улсын Тегераны их сургуульд 45 орны оюутнууд сурч байна. 4.Перс хэлийг сурч чадахгүй уйлаад сууж байх үед буцаад эх орон уруугаа явахыг маш ихээр хүсэж байсан. Тэр үед хэрвээ би сургуулиа орхиод явах юм бол буцаж ирж чадахгүй. Зөвхөн Анхбаяр гэдэг хүний нэр биш Монгол улсын нэрийг төлөөлж ирсэн болохоор бууж өгөлгүй сургуульдаа үргэлжлүүлж сурах маш том шалтгаан байлаа. 5.Харвардын Их Сургуулийн танилцуулсан судалгаагаар хүний мэдрэмжийг хамгийн сайн илэрхийлж чадаж буй хэл бол Перс хэл.

Jul 23, 201957 min

Хангалуун ирээдүйг өнөөдөр бүтээх нь - Н.Одонхүү | НН #70

Сэтгэл хангалуун, аз жаргалтай, тэнүүн ирээдүйг бүтээх боломж өнгөрсөнд бус гагцхүү өнөөдөрт оршдог. Тэгвэл таны өмнө буй энэ өдрийг ямар сэтгэлгээ, ямар хандлагаар өнгөрөөж өөрийн хүсэж, мөрөөдөж, төсөөлж буй ирээдүйг бүтээх вэ? Энэ асуултыг хариултыг та Нямын Наймын 70-р дугаарын зочин Нямжавын Одонхүүгээс авах болно. Тэрээр ОХУ-д Нислэгийн Инженер мэргэжлээр төгсөж улмаар хүлгийн жолоог АНУ уруу залж өнөөдөр тус улсын хөдөлгөх хүч болсон тээвэрлэлтийн салбарт ажиллаж буй чадварлаг Монгол мэргэжилтэн юм.

Jul 21, 20191h 16m

Санхүүгийн эрх чөлөө-А.Идэрбат | Тайвантай хамт танин мэдэхүй #2

А.Идэрбат нь энтерпренер, зөвлөх, хөрөнгө оруулалтын банкир бөгөөд одоогоор "Апекс капитал ҮЦК" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэсэн албан тушаалтайгаар ажиллаж байна. Түүний ярианаас онцлох зүйлс 1. 6 настай байхдаа зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалаад ХБНГУ-д амьдрахаар нүүсэн. 2. Англи хэл нь муу байсан болохоор түүний ээж нь Их Британы Манчестер хот уруу 6 долоо хоногийн хугацаатай ганцааранг нь явуулсан сорилт нь маш том боломжийг түүнд авчирсан. 3. Санхүүгийн эрх чөлөө бол цаг хугацааны эрх чөлөөний төлөөх тэмцэл. 4. Хэрвээ чи 5 жил тасралтгүй ажиллаад өөрийн гэсэн хуримтлалгүй байгаа бол өөрийн цагаа ажлын байрандаа барьцаалаад зүгээр л хог цуглуулсан гэсэн үг. 5. Бусдад хэрэгтэй хүн бай. 6. Жинхэнэ болон элэгддэг хөрөнгийн ялгааг ойлго. 7. Мөрөөдлийнхөө төлөө нэг зүйл дээр төвлөрөөд тууштай тодорхой хугацаанд хичээгээд үз.

Jul 14, 201954 min

Мэдрэмжийн чадвар(Soft skills)| Тайвантай хамт танин мэдэхүй #1

Хувь хүний зан төлөв дээр суурилсан нийлмэл чадварууд болох бусдыг ойлгох, багаар ажиллах, хүнтэй харилцах гэх мэт чадварууд нь техникийн болон мэргэжлийн ур чадваруудаас ялгаатай ойлголт юм. Энэ удаагийн дугаараар мэдрэмжийн ур чадварын тухай болон түүнд ямар ур чадварууд багтдаг талаар хүргэж байна.

Jul 9, 201945 min

Тайзны ард ороод ир!

Сэхээтэн Подкаст маань салбарлаж Anchor дээр Seheeten Backstage буюу Сэхээтэн Тайзны Ард гэсэн шинэ подкаст сувагтай боллоо. Ийнхүү та бүхэндээ хамгийн анхны 3 тайзны ард талын дугаараа нийлүүлээд 1 дугаар болгож Сэхээтэн Подкаст дээрээ хүргэж байна. Үүнээс хойш шинэ дугаарууд маань дан Anchor дээр цацагдах тул Anchor апп-ийг ухаалаг утас дээрээ суулгаж биднийг хүлээн авч сонсоорой, мөн мэдээж компьютер дээрээ ч сонсож болно. Шинэ подкастын маань холбоос: https://anchor.fm/seheeten Энэ шинэ подкаст маань мэндэлж Тайванаа бид хоёр Монголд анх удаа 2 суваг бүхий подкастыг бий болгож байна. Гэхдээ хоёр тусдаа зүйл гэж ойлгохоос илүүтэйгээр нэг нь нөгөөхийгөө дутууг нөхсөн зүйл гэж ойлгож болно. Учир нь чанартай подкаст хийхийн тулд микрофон, дуу чимээ багатай өрөө, мэргэжлийн програм гээд олон зүйл шаардагддаг иймд заримдаа газар дээрээс нь төрсөн бодлоо Инстаграм дээр стори оруулж байгаа юм шиг аудио байдлаар хүргэх боломжгүй. Харин Anchor-ийг подкаст бүтээгч нь гар утас дээрээ суулгаад гар утсаараа, шууд, хүссэн үедээ бичээд, дуу дэвсээд оруулж болдог тул бидэнд маш олон боломжийг нээж өгч байгаа юм. Мэдээж Сэхээтэн Подкастын хувьд цаашдаа илүү чанартай подкаст контент бүтээхийг зорьж ажиллах болно. Харин Сэхээтэн Тайзны Ард подкастын хувьд илүү чөлөөтэй, засвар өөрчлөлт үгүй түүхий, халуухан контентуудыг цензургүй хүргэх болно.

Jun 27, 201931 min

Хөрөнгө оруулалтын 10 дүрэм-А.Идэрбат I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #34

Сайн хөрөнгө оруулагч, мөнгөний менежер болоход цаг хугацаа хэрэгтэй. Та эрсдэлд дуртай бол бүр ч их цаг хугацаа хэрэгтэй. Энэ ном ямар нэг онол, сайхан санаа, шинэ философийг хуулбарлан бичээгүй. Харин номын зохиолч өөрийн 10 гаруй жил энэ салбарт ажиллан олон харилцагчдынхаа алдаа оноо, өөрийн гаргасан алдаа оноог нэгтгэн дүгнэж бичсэнээрээ онцлогтой. ☀️Энэхүү номоор та дараах 3 асуултад хариулт авах болно. 1. Санхүүгээ хэрхэн зөв удирдаж, хөрөнгө оруулах илүүдэл мөнгийг бий болгох вэ? 2. Хэрхэн зөв хөрөнгө оруулалтын боломжийг сонгож, хөрөнгө оруулах вэ? 3. Хэрхэн багцаа зөв удирдаж, хөрөнгө оруулалт хийх, гарах тохиромжтой цагийг сонгох вэ?

Jun 16, 201950 min

Чи миний оронд байсан бол ингэх л байсан | НН #69

Энэ бол нөхөрлөл, хүрээллийн тухай дугаар. Тиймээс ч энэ дугаарыг АНУ-ын топ их сургуулиудын нэг болох Аризонагийн Их Сургуулийн (U of A) шинэхэн төгсөгч Б.Бат-Оргилын хамт Тайванаа, Билгүүнээ гурав хамтдаа ярилцан өрнүүлэв. Бидний ярилцсан сэдвүүдээс дурдвал: Нөхөрлөл, хамтрал хүний ямар хэрэгцээ шаардлага, мэдрэмжийг хангадаг тухай, энэ нь яагаад чухал болох. Минималист хандлагыг амьдралын хүрээлэлдээ мөн хэрэглэж хортой нөхөрлөлөө өндөрлөх. Нөхөрлөл, хүрээлэл хувь хүний хөгжил болон мэргэжлийн өсөлт дэвшилтэд хэрхэн нөлөөлдөг. Хүмүүст илүү их сайн уу гэж хэлэх, бусадтай түрүүлж мэндлэх түүний ач холбогдол. Өөрийгөө илэрхийлэх, сэтгэлээ онгойлгож ярих нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ. Найз нөхөрлөлөө илүү удаан хадгалж үлдэх аргууд.

May 27, 20191h 16m

Сапиенс-Хүн төрөлхтний товч түүх-Юваль Ной Харари I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #33

Барак Обама, Билл Гейтс болон Марк Зүкерберг нарын сонголт. Иерусалемын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн хүн төрөлхтний үүслээс эхлээд түүний хувьслыг өгүүлсэн энэхүү ном нь олон улсад бестселлэр болсон юм. Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Др.Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан. ☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 11-р сарын 18-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

May 18, 20191h 34m

Жэк Ма-гийн бүтээсэн Алибаба-Данкан Кларк I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #17

Хорин жилийн өмнө, англи хэлний багш Жек Ма Алибаба-г байгуулсан нь өдгөө хэдэн зуун сая хэрэглэгчтэй интернэт худалдааны эзэнт гүрэн болж цогцолж, Walmart, Amazon-тай өрсөлдөхүйц дэлхийн шилдэг компани болжээ. 2014 онд IPO гаргаж, 25 тэрбум долларыг хөрөнгийн зах зээлээс босгосон нь дэлхийн санхүүгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн том амжилт юм. Энэ номын зохиогч Данкан Кларк 1999 онд Алибаба-гийн анхны оффис болох жижигхэн сууцанд Жектэй танилцаж, тус компанийг дөнгөж байгуулагдсаны дараа зөвлөхөөр нь ажиллаж байв. Тухайн үед Жек түүнд Алибабагийн 100’000 гаруй хувьцааг, нэгж хувьцааг 30 центээр авах боломжийг өгчээ. Харамсалтай номын зохиолч энэ саналд татгалзаж, 30 сая долларын алдаа хийх нь тэр. 2014 оны 9-р сард Алибаба IPO гаргаж, өнөөх гайхамшигт шийдвэр 30 сая долларын алдаа болж хувирчээ. Жек Алибаба группийн амжилтыг эмэгтэй ажилчидтайгаа үргэлж холбодог. Алибабагийн нийт ажилчдын 47 хувь нь, үүсгэн байгуулагчдын 1/3 нь эмэгтэйчүүд билээ. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 1-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

May 9, 201946 min

Дадал зуршлын ХҮЧ тогтоон барих ЧАДАЛ | НН #68

Энэ бол хүч чадлын тухай дугаар. Зөв дадал зуршлын хүний амьдралд бий болгож болох боломжит хүч болон уг хүчийг тогтоон барихад шаардлагатай чадлын тухай ойлголтыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь миний бие өөрийн ажиглалт болон мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээ дээр үндэслэн хүүрнэв. Ярьсан сэдвүүдээс: Шинэ дадал зуршил бий болгоход өөрөөсөө өнөөдөр юу шаардах вэ? Хэрхэн шинэ зуршил эхлүүлэх; Зуршлын тэмдэглэл гэж болох мөн хэрхэн хөтлөх; willpower буюу сэтгэлийн тэнхээ гэж вэ, үүнийгээ хэрхэн шавхахгүй байх тухай; 21 хоногт дадал зуршил тогтдог эсэх тухай гэх мэт

Apr 24, 20191h 14m

Миний сайн мэдэх зүйлс-Опра Уинфри I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #31

Опра Гайл Уинфри 1954 онд Миссиссипийн хөдөө газар өсвөр насны охины анхны хүүхэд болон төржээ. Тэднийх тун ядуухан айл байсан бөгөөд Опра өсвөр насандаа бэлгийн хүчирхийлэлд удаа дараа өртөж, ердөө 14 настай байхдаа хүүхэд төрүүлсэн ч хүү нь удалгүй эндсэн гэдэг. Энэ бүх зовлон зүдгүүрийг туулсны эцэст тэр "эфирийн хоолой"-ныхоо ачаар 16 настайдаа радиод ажилд орж, 19 насандаа телевизийн оройн мэдээний хөтлөгч болсон байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэдэрч бэлтгэлгүйгээр сайн хөтөлж чаддаг авьяас нь түүнийг улмаар ток шоу руу хөтлөв. Чикаго хотын рэйтингээрээ гуравт ордог ток шоуг нэгт оруулсныхаа дараа тэр өөрийн медиа компанийг үүсгэн байгуулж, "Опра Уинфригийн Шоу"-г хөтлөх болжээ. ☀️Энэхүү контентыг бид анх 2018 оны 2-р сарын 12-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

Apr 8, 201956 min

Шилдэгүүдийг бусдаас тусгаарладаг чадвар - О.Мөнхжин | НН #67

Отгонбаатарын Мөнхжин ах бол дэлхийн бизнес санхүүгийн төв болсон Нью-Йорк хотод амьдарч ажиллаж буй бизнес, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн. Олон нийтийн сүлжээгээр дамжуулан зөв мессеж, санааг илэрхийлэн хүргэсээр ирсэн тэрээр дэлхийд тэргүүлэгч Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургуулийн төгсөгч билээ. Амжилттай хөрөнгө оруулах, хувьцаа арилжих талаарх мэдээллүүдийг өөрийн сонирхолтой, хувь хүний эрх чөлөө ханхалсан амьдралын хэв маягтайгаа хослуулан бидэнтэй хуваалцдаг үнэ цэнэ бүтээгч О.Мөнхжин ахтай энэ дугаарт ярилцсан онцлох сэдвүүд: 1. Дунд сургуулиа төгсөөд Америкт ирж өөрийгөө сорьж, таньж, өөрийгөө дахин нээж олж өнөөдрийнхөө амьдралыг бий болгосон түүх 2. Өөрийн хэрсүү гярхай зангаараа олж авсан ойлголтууд, ухаарлуудаа Монголчуудтайгаа хуваалцаж байсан туршлага 3. Дэлхийн манлайлагчид, удирдагчид, хөрөнгөтнүүдийн шүүн тунгаах чадвар маш хөгжсөн байдаг. Яагаад энэ шүүн тунгаах чадвар чухал вэ? 4. Карьер сонголтоо хэрхэн хийх буюу харамсахгүй амьдрахын тухай 5. Мөнхжин ба Алим буюу үнэ цэнийг бүтээж байж бизнес амжилттай байдаг түүх

Apr 8, 20191h 37m

Сингапурын хөгжлийн нууц-Ли Куан Ю I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #21

Дэлхийн II дайнаас өмнө Англи улсын тэнгисийн цэргийн баазыг байрлуулж байсан, намгархаг жижиг арал дээрх байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн энэ жижиг хотыг улсыг тухайн үед олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа товчхондоо "баларна" гэж үзэж байв. Гэвч энэ хот улсын түүх “Сингапурын гайхамшиг”-ийн эцэг, тус улсын анхны ерөнхий сайд асан Ли Куан Юг хэмээх хүний ачаар капиталист болон коммунист хөгжлийн загвараар бус, өөрийн онцлогтой өвөрмөц замаар хөгжин цэцэглэсэн юм. Энэ бол байгалийн баялаггүй энэ хот улс хэрхэн дэлхийн хамгийн баян орнуудын нэг болсон тухай дэлгэрэнгүй түүх. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 3-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

Mar 25, 20191h 14m

Баян аав Ядуу аав-Шарон.Л Лектер, Роберт.Т Киуозаки I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #26

Амьдралд хэр их мөнгө олсон нь чухал биш хэр их мөнгийг тогтоон барьсан нь чухал байдаг юм. Энэ ном таныг баян болгохгүй, гагцхүү санхүүгийн хувьд эрх чөлөөнд хүрэх сахилга бат, сэтгэлгээний талаар өгүүлэх болно. Санхүүгийн хувьд тэр дундаа мөнгөө захиран зарцуулах арга ухаанд суралцаагүйгээс олон хүн өөрийн амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнд, цаг хугацаа хоёроо золиослодог. Таныг дээрх эрсдлийг байж болох хамгийн бага алдагдалтай туулаад өнгөрөх арга зам руу чиглүүлэхэд тус номын агуулга оршиж байна. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 6-р сарын 11-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

Mar 16, 201952 min

Өгөх нь амьдралын хэв маягийн чухал хэсэг - Гаррет Вилсон | Нямын Найм #66

Gerege Creative Solutions компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Гарретт Вилсон бол энэ долоо хоногийн дугаарын эрхэм зочин. Вагнер Ази Автомотив ХХК - ийн гүйцэтгэх захирал байснаар нь бид түүнийг сайн мэднэ. Тэрээр бусдад туслах, буяны ажил хийх болон ажил мэргэжил хоёрыг тусад нь ялгаж салгах хэрэггүй харин нэг болгож амьдарч болдог гэдгийг үлгэрлэж яваа нэгэн юм. Иймдээ ч Вагнер Ази компанид ажиллаж байх хугацаандаа компани дотроо Нийгмийн Хариуцлагын Хороог байгуулан ажиллуулж байсан ба өдгөө Монгол Улсын гагцхүү эдийн засагт бус нийгэмд мөн хөрөнгө оруулалт хийдэг, үлгэр жишээч нэгэн билээ. Санхүүгийн хөрөнгө оруулалт хийх, ажлын байрны тоо олшруулахаас илүүтэйгээр оюун санааны хувьсгалд хувь нэмрээ оруулж, өв үлдээхийг эрхэмлэдэг Гаррет Вилсон ах бид хоёр энэ дугаартаа: - Байгаль эх дэлхийтэйгээ ойрхон байх нь бясалгал болдог тухай - Эко амьдралын хэв маяг, минималист амьдралын хэв маяг тэдгээрийн хувийн амьдралд өгөх ач холбогдол - Түүний 20 жилийн туршид хэвшүүлсэн өглөөний дадал, зуршлууд - Уралдааны гараа мэт өглөөг эхлүүлэх тухай - Яагаад электроник төхөөрөмж дээр бус цаасан дээр амьдралын зорилгуудаа болон тухайн өдрөө төлөвлөх нь илүү үр ашигтай болох - Оюутан, сурагчид гагцхүү дүн үзүүлэлт дээрээ анхаарахаас илүүтэйгээр харилцааны соёл, урлагт анхаарлаа хандуулах хэрэгтэй шалтгаан - Бусдаас авч амьдралаа залгуулж амьдрах бус, бусдад өгч амьдралыг бүтээж амьдрах тухай - Түүний хүндэлж, биширдэг Монголын баялаг бүтээгчид болон эрхмүүдийн тухай болон - мөн илүү олон залуус, эрчүүд маань женьтлемен болоосой, мөн энэ шалгуурыг эмэгтэйчүүд маань залуучууддаа илүү их тавиасай гэсэн сэдвийн хүрээнд ярьсан нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр тохиосон амралтын өдрүүдэд бидэнд өгсөн гайхалтай мэссэж болсон юм. Ингээд хэдүүлээ эдгээр болон бусад гайхалтай сэдвүүдийн хүрээнд Гаррет ахтай энэ дугаар уруу үсэрцгээе!

Mar 10, 201958 min

"Мөнгө"-ний тухай хамгийн чухал ярианууд-Сайбара Риэко I Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #24

Бидний өдөр тутмын амьдралд мөнгөө үр, зарцуул гэсэн комманд бүхий зар сурталчилгаа өөрийн хүчирхэг байр сууриа эзэлсэн байдаг. Харин бид нар түүнийг анзаарч харсан болов уу? Энэ удаагийн дугаараар Кочи их сургуулийн төгсөгч Байгаль орчин, усны инженер мэргэжилтэй Аминзул зочин хөтлөгчөөр уригдан оролцсон. Бид хоёрын хувьд Сайбара Риэко гийн бичсэн “Мөнгө”-ний тухай хамгийн чухал ярианууд гэсэн мөнгөтэй харьцах урлагийг сонирхолтой байдлаар гайхамшигтай жишээгээр баяжуулсан номын тухай хамтдаа ярилцсан. ☀️Энэхүү контентыг бид анх 2017 оны 4-р сарын 22-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

Mar 6, 201958 min

Санаа зовохоо болиод хийж эхэл – В.Баярсайхан | Нямын Найм #65

Анд Глобал компанийн Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал Володяагийн Баярсайхан бол энэ дугаарын маань хүндэт зочин. Түүний MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистрын зэрэг эзэмшсэн сургууль болох Вашингтоны Их Сургуулийн Фостер Бизнесийн Сургууль нь дэлхийд тэргүүлдэг судалгааны их сургууль юм. Мөн Фостер сургуулийн төгсөгчид төгссөний дараах ажил ололтоороо АНУ-д мөн нэг дүгээрт ордог. Тиймээс ч В.Баярсайхан ах сургуулиа төгсчхөөд Dell корпорацад бүтээгдэхүүн хариуцсан менежерээр ажиллаж байсанд нь гайхах зүйлгүй мэт. Турк улсад бакалаврын боловсролоо эзэмшиж байсан, Biznetwork.mn сайтыг бүтээж байсан, Амазон компанид дадлагажиж байсан гээд түүний амьдралын түүх тун баялаг. Та энэ дугаарыг сонссоноор - өөрийгөө хурцалж, амьдралынхаа дараагийн том зүйлд бэлэн байх, - материаллаг хөрөнгө бол баялаг биш харин жинхэнэ баялаг юу болох тухай, - яагаад гэр бүл, хайртай хүмүүстээ илүү цаг гаргах ёстой, - хэрхэн тэнцвэртэй амьдарч, урт хугацаанд их зүйлийг бүтээх тухай, - гадаад хэл, олон хэл эзэмших нь амьдралыг харах өнцөгт хэрхэн нөлөөлдөг, - мөн хамгийн чухал нь хэрхэн сэтгэл ханамжтай, няцалт цуцалтгүй амьдрах тухай гэх мэт бусад олон зүйлүүдийн тухай суралцаж, санаж, сэхээрэх болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд LendMN бүтээгдэхүүнээ Монгол Улсад төдийгүй Зүүн Өмнөд Азийн зах зээлд нэвтрүүлж, 20 жилийн хугацаанд өсдөг бизнесийг 2 жилийн дотор бий болгож болдгийг харуулж буй Анд Глобал компанийн СOO В.Баярсайхан ахтай ярилцсан энэхүү дугаарын маань хүлээн авна уу? ------------ В.Баярсайхан ахыг Инстраграм хаягаар нь дагаж ( @bayarsaikhan), энэ подкаст дугаарыг screenshot хийж авч, та өөрийн Инстаграм Стори дээрээ screenshot-оо, энэ дугаараас ойлгосон зүйлийн хамт бичиж Баярсайхан ахыг болон хөтлөгч намайг (@tsogtbilguundari) дурдаж mention хийснээр та энэ дугаарын тусгай уралдаанд оролцох эрхтэй болно. Энэ дугаар гарснаас долоо хоногын дараа бид нэг сонсогчыг сонгож, тус сонсогчийг Баярсайхан ах хоолонд оруулангаа хүссэн сэдвээр нь зөвлөж, мэнтор хийж, ярилцах болно. ------------ Сэхээтэн Подкаст маань www.Seheeten.com гэсэн шинэ вебсайт болсон гэдгээ дуулгах таатай байна!

Mar 2, 20191h 10m

Микро хурд Макро тэвчээр | Нямын Найм #64

Баяжих сэтгэлгээг олох тухай түүх; Долоо хоногт нэг ном унших буюу хурдан уншиж сурахыг дэлхийн сүпер тархи яаж сургадаг вэ?; Өг өг өг тэгээд асуу /авах биш!/ гэдэг үзэл бодлийг түгээж буй 21-р зууны бизнесмэн түүний микро хурд макро тэвчээрийн тухай ойлголт гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд энэхүү дугаараа бэлтгэв.

Feb 18, 20191h 12m

“Амжилтыг бүтээ” - Зияа Баран | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #13

Бид өдөр тутамдаа ашигладаг ухаалаг гар утас, компьютер зарим хүмүүсийн хувьд унадаг машиныхаа хүчин чадлыг А,Б-гүй мэдэж байдаг. Тэгвэл та өөрийн тархиныхаа хүчин чадал, цар хүрээг ямар түвшинд мэдэх вэ? Мөн далд ухамсраа програмчлах сонголт бидэнд байдаг. Харин яаж? Энэ удаагийн дугаараар дээрх асуулттай холбоотой маш олон судалгаа, бодит жишээг Цогтбилгүүндарь бид хоёр хамтдаа ярилцсан байгаа. ☀️Энэхүү контентыг бид анх 2016 оны 12-р сарын 13-ны өдөр шууд видео хэлбэрээр хүргэж байсан билээ. Ийнхүү та бүхэндээ зориулж аудио хэлбэр уруу хөрвүүлж подкаст сувгаараа дахин нийтэлж байна! Хүлээн авна уу?

Feb 12, 20191h 43m

Зөв амьдрах ноу хау - Б.Мандуул | Нямын Найм #63

Спортын Сэтгэл Зүйч, Дасгалжуулагч, Монгол ТВ-ийн хөтлөгч Баасансүрэнгийн Мандуул нь бидний энэ дугаарын эрхэм зочин юм. Бүгд Найрамдах Куба Улс дахь Олон Улсын Биеийн Тамир Спортын Их Сургуулийг Спортын Сэтгэл Зүйч болон Сагсан Бөмбөгийн Дасгалжуулагч мэргэжлээр сурч төгссөн Мандуул нь мэргэжлээрээ ажиллах хугацаандаа Монголын сагсан бөмбөгийн үндэсний эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах саналыг хүлээн авч 2014 онд Азийн Наадамд анх удаа түүний дасгалжуулсан баг Шилдэг Наймд шалгарч байсан түүхтэй. Улмаар 2015 оноос Мандуул нь ТВ-ийн салбарт хөл тавьж хамгийн сүүлд гэхэд хоёр хөтлөгч хамтдаа хөтөлдөг байсан Дэлхийн хэмжээний шоуг ганцаараа хост хийж хөтлөгчөөр нь ажилласан болохыг бид бүхэн сайн мэдэх билээ. Мандуул ах бид хоёр энэ дугаартаа - Куба улсад очиж суралцсан түүний цаг хугацаагаар аялсан мэт түүх - Спортын гол 4 багана болон тэдгээрийг бид өөрсдийн амьдралдаа хэрхэн нэвтрүүлж болох тухай - Куба улсад эзэмшсэн мэргэжил болон ааваасаа сурсан эрдмээ ашиглаж Монгол үндэсний шигшээ багийг дасгалжуулсан түүх - Бид эрүүл, урт удаан, эрч хүчтэй амьдрахын тулд тогтмол хийж болох хамгийн хямд хамгийн боломжтой спорт түүнийг хэрхэн амьдралдаа зуршил болгох - Сониуч байхын, байнгын асуулт асуудаг байхын хамгийн том хүч болон дасан зохицох тухай гэх мэтчилэн бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцсан билээ. Ингээд хэдүүлээ хамтдаа энэхүү ухаарах ёстой зүйлсийг эрт ойлгуулах, тархи дэлбэлж, магнай тэнийлгэх дугаар луугаа хамтдаа үсэрцгээе!

Feb 3, 20191h 25m

Өөрийнхөө үнэ цэнийг тодорхойл - Д.Бат-Октябрь (Oko) | Нямын Найм #62

Дэлхийн 150 гаруй орны энтрепренерууд, гарааны бизнес эрхлэгчдийг амжилтад хүргэхэд тусалдаг TechStars компанийн бүс нутаг хариуцсан захирал, гаднын зах зээлд технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн анхны Монгол компани болох АНД Глобал-ийн зөвлөх. Энтрепренершипийн экосистем хөгжүүлэгч START компани болон эрүүл амьдралын технологийн GAMMA компани нарийн хамтран үүсгэн байгуулагч Даваасүрэнгийн Бат-Октябрь буюу олон улсад Око нэрээрээ алдаршсан өндөр бүтээмжийн эзэн бол бидний энэ удаагийн дугаарын зочин юм. Тэрээр түүнчлэн хэмжээгээрээ Олимпын наадмын дараа ордог Азийн наадамд 2018 онд Сквош теннисний спортоор Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин билээ. Око ах бид хоёр энэ удаагийн дугаарт: - Шинэ өдөр өглөө бус урьд оройноос эхэлдэг. Иймд хэрхэн хангалттай, гүнзгий нойр авах вэ? - Өглөөг хэрхэн эхлүүлэх вэ? Гар утас болон бусад технологийн хэрэгслүүдээ өглөө болон үдэш хэрхэн зохистой хэрэглэх вэ? - Хэрхэн төлөвлөгөө гаргаж, гараасаа юм гаргах вэ? - Оюутан, төрийн албан хаагч эсвэл хувийн байгууллагад ажиллаж буй нэгэн өөрийн ажилдаа эзэн болж хэрхэн уян хатан байдал, эрх чөлөөг өөртөө бий болгох вэ - Хийхийг хүсэж буй зүйлээ зүгээр хийхийг сонирхох биш харин түүндээ хэрхэн тууштай байх вэ? - Мөн хүн яагаад том мөрөөдөх ёстой вэ гэх мэт бусад олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцав.

Jan 27, 201958 min

Бяцхан зөрөөнүүд том ялгааг бий болгодог - Ч.Цэлмүүн | Нямын Найм #61

Подкастын маань энэ долоо хоногийн зочин бидэнд амьдралдаа гаргаж буй бяцхан өөрчлөлтүүд том ялгааг бий болгодгийг сануулсан Чинзоригийн Цэлмүүн юм. Дэлхийн ТОП 50 сургуулийн нэг, Япон Улсын Сэндай хотын Тохоку Их Сургуульд докторын зэрэг эзэмшин суралцаж, амьдарч буй нийгмийн эрүүл мэндийн магистр Цэлмүүн эгчийг бид бүхэн уран бүтээлч, дуучин гэдгээр нь түлхүү мэддэг. Тэгвэл энэ подкастаар та нийгмийн эрүүл мэнд тэр дундаа өвчний тархац зүй судлаач, докторант, өндөр бүтээмжийн эзэн Чинзоригийн Цэлмүүн гэдэг хүнтэй танилцах болно. Урлагийн карьерээ өндөрлүүлж, Япон улс дахь судлаачийн амьдралаа эхлүүлсэн түүх; Япон Монгол улсын соёлын, нийгмийн, хүний хандлагын ялгаа; шийдвэр гаргалтын сульдалт; Паретогийн гэгддэг 80/20 -ийн хууль түүнийг амьдралдаа хэрхэн хэрэглэх; асуудалтайгаа нүүр тулах; өдрийг хэрхэн эхлүүлэх мөн хэрхэн дуусгах тухай, хувийн сахилга баттай байх гэх мэт бусад олон гайхалтай сэдвийн хүрээнд бид ярилцав.

Jan 20, 20191h 23m

Боломжгүй зүйлийг боломжтой болгох - М.Ганбаяр (Gremix) | Нямын Найм #60

Боломжгүй зүйлийг боломжтой болгож, болдог гэдгийг нь хүмүүст харуулж, хэний ч яваагүй замаар урагш тэмүүлж, бусдад жим гаргаж өгч буй залуу бол бидний зочин Маамбаярын Ганбаяр буюу Гремикс юм. Өнгөрсөн 2018 онд 100 мянган хүмүүсийг өөрийн Youtube суваг дээрээ дагуулж "Silver Play Button"-ий эзэн болсон тэрээр одоо дэлгэцийн уран бүтээлд ч авъяас чадвараа харуулж байгаа юм. Ярилцсан сэдвүүдээс дурдвал: - Тухтай бүсээсээ гарах - Хойш нь юмыг тавьж, залхуурахаа болих - Төгс бүтээл гэж байдаг уу? Эсвэл зүгээр л хийх үү? - Өөртөө шаардлага тавих, хариуцлагаа ухамсарлах - Асуудлыг олон өнцгөөс харах гэх мэтчилэн -

Jan 14, 20191h 12m

Том зорилгоос бүү ай! - Г.Лхагвацэрэн (Жүжигчин Жижгээ)| Нямын Найм #58

2018 оны зун би эх орондоо ирэхэд Монголд жүжигчин Жижгээ, Цогтоо ах нарыг таньдаггүй хүн гэж бараг байхгүй болсон байлаа. Ёстой л нөгөө нэг шөнийн дотор хүрсэн амжилтын (over night success) эзэд мэт сэтгэгдэл төрүүлж байв. Гэтэл яг үнэндээ +17, Bad Angel зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдсан Жижгээ ах маань энэ амжилтдаа хүрэх гэж маш олон жил хөдөлмөрлөж, тэсэж тэвчиж, бас сэтгэж зүтгэж, том мөрөөдөхөөс үл айж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэж, өөрийгөө таньж энэ амжилтдаа ямар их хичээл зүтгэлийн үр дүнд хүрсэн болохыг та энэ ярилцлагаас маань мэдэх болно. Мөн энэхүү подкаст маань бичигдсэн, түгээгдсэн өдөр бол жүжигчин Жижгээ ах аав болсон гэргий Гантогтох нь ээж болсон, хайртай хүүгийх нь төрсөн өдөр билээ. "Болдог юм болдогоороо" тохиосон энэхүү гайхалтай подкаст дугаараа хүлээн авна уу?

Dec 16, 20181h 38m

Хүний хөгжил гаднаас бус дотроос - Б.Тайван | Нямын Найм #57

Хандлага гэж юу вэ? Хандлага гэдэг сонголт уу? Амьдралд бид ямар хандлагаар хандах нь зүйтэй вэ? гэдэг асуултуудын хариултуудыг та Тайванаагаас сонсох болно. Тайванаа маань ямар хандлагатай амьдрахаар шийдэж, түүнийхээ төлөө зүтгэж байгаа тухай; Тайванаагийн гаргасан хамгийн дуртай алдаа; Бусдаас болон өөрөөсөө асуулт асууж сурах тухай гэх мэт олон чухал сэдвүүдийн талаар та энэ дугаараасаа сонсох болно.

Nov 26, 20181h 37m

Нямын Наймын Найм - Сэхээтэн Подкаст 1 жил - HH #56

Яг энэ өдрөөс 1 жилийн өмнө Сэхээтэн Подкастын санаачлагч, хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь хамгийн анх удаа 1 цаг хагас үргэлжилсэн "Өндөр бүтээмжтэй хүний дадлууд" гарчигтай Нямын Найм подкастыг SoundCloud дээр хүргэж байсан билээ. Түүнээс хойш 1 жилийн хугацаанд бид нийт 40 орчим зочдын хамт Нямын Найм подкастыг долоо хоног бүр (цөөхөн хэдхэн удаа өнжсөн) гаргасаар иржээ. Подкаст маань энэ хугацаанд 792 өдрийн өмнө анхны Номын Хэлэлцүүлгээ Фейсбүүкээр шууд дамжуулан хүргэж байсан Б.Тайвантайгаа хамтарч, Тайванаа маань Сэхээтэн Подкастын хамтран хөтлөгч болж мөн өөрийн контентуудаа аудио байдлаар хүргэж эхлэв. Ингэснээр манай подкаст нь нэг биш хоёр төрлийн нэвтрүүлэг хүргэдэг баялаг платформ болж хувирсан билээ. Нямын Найм подкаст маань энэ нэг жилийн хугацаанд дараах 8 сэдвийн хүрээнд зочдынхоо амьдралтай танилцдаг болсон юм: 1. Талархал - "Аливаа зүйлийг талархлаар эхлүүлэх нь" 2. Контент - "Мэдээллийн чанараас амьдралын чанар" 3. Оршихуй - "Тухайн цаг мөчид амьдрахуй" 4. Зуршил - "Зуршил таныг тодорхойлно" 5. Нөлөө - "Та эргэн тойрныхоо үр дүн" 6. Амжилт - "Таны хувьд амжилт гэж ву вэ?" 7. Ухаарал - "Бүх зүйл холбоотой" 8. Онцгой - "Өнгө" Зочин хөтлөгч С.Алтангэрэл нь Х.Цогтбилгүүндарийн хамт дээрх 8 сэдвийн хүрээнд энэ дугаартаа ярилцлаа.

Nov 18, 201856 min

Юуны түрүүнд талархал - Нямын Нaйм #55

Та амьдралд сэтгэлээр унах, гутрах үе гардаг л биз дээ? Ихэнхдээ бид өөрсдийнхөө одоо байгааг ирээдүйн төгс хувилбартайгаа харьцуулдаг нь бидэнд гутралыг бий болгодог. Тэр тусмаа таны ирээдүйд болохыг хүсэж буй тэр төсөөлөл тань тун хийсвэр буюу тодорхой бус бол. Би турна, би 3 кг хасна гэдэг хоёрын хооронд би баян болно, би 3 сая доллартай болно гэдэг хоёрын хооронд маш том ялгаа бий. Тэгвэл хэрхэн илүү аз жаргалтай амьдрах вэ? Талархал энэ асуултын хамгийн зөв хариулт байх. Учир нь бид аливаад талархаж хэвшсэнээр амьдралд тань буй зүйлс ямар их хүчин зүйлсийн үр дүнд бий болдог вэ гэдгийг илүү сайн ухаардаг. Тиймдээ ч энэ дугаараараа дамжуулан би эргэн нэг өнгөрсөн жилийг сөхөж, энэ жилийн хугацаанд Сэхээтэн Подкаст гэдэг зүйлийг бодит болгоход хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлсэн юм. Тэд нар маань харин хэрхэн хүлээн авсан бол? гэдгийг энэ дугаараасаа сонсоорой. Энэ дугаарын cover зураг дээр би М.Нандинзулын Тайванаа бид хоёрыг дүрсэлсэн бүтээлийг зориуд оруулсан нь мөн талархалаа илэрхийлж байгаагийх юм шүү!

Nov 11, 20181h 12m

Хэрхэн тэнцвэртэй амьдрах вэ? - С.Энхжин | Нямын Найм #54

Бусад хүмүүс юу гэж бодох бол гэсэн айдасгүйгээр үйлдсэн бүх зүйлс амьдралд таашаал авчирдаг. Иймд #ЗоригтойТэнэг амьдрахыг энэ удаагийн зочин маань дахин бидэнд сануулсан юм. Энэ дугаарын хүндэт зочин маань Үндэсний ТВ-ийн сэтгүүлч, Bright Mongolia төслийн лаачин Сождоржийн Энхжин билээ. Түүнтэй ярилцсан энэхүү дугаараас та Талархлын тэмдэглэл хөтлөх тухай; Зэн Буддизмыг амьдралдаа хэрхэн буулгах тухай; Амьдралд хэрхэн тэнцвэр бий болгох тухай гэх мэт болон бусад чухал сэдвүүдийн талаар ярилцсан билээ. Зочинтой холбогдох: Enkhjin Sojdorj (facebook)

Nov 4, 201859 min

Зорилгынхоо төлөө зоригтой тэнэг алхмууд ав - Г.Оюундарь | Нямын Найм #53

Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч энэ жилээс эхлэн АНУ-ын Техас Мужийн Хьюстоны Их Сургуульд (University of Houston)-д Бодлогын Шинжээч мэргэжлээр магистрын зэрэг эзэмшиж буй Ганбаатарын Оюундарьтай бид энэ дугаартаа ярилцлаа. Уг хөтөлбөрт хамрагдаж чадсанаар ямар боломж бололцоонууд бий болсон тухай; Математикт муу хүн гэж байхгүй, өөрийгөө муу гэж сэтгэдэг итгэдэг хүмүүс л байдаг тухай; Дасгал хөдөлгөөн хийх 4 чухал ашиг тус; Аливаа зүйлд өөриймсөг байх тухай; Өөрийн зорилгодоо хэрхэн хүрэх нь илүү чухал тухай; Төлөвлөгөөнөөсөө гажиж gut feeling (гэдэсний мэдрэмж) буюу зөн совиндоо итгэж зоригтой, тэнэг гэмээр алхам нь хэрхэн зорилгодоо хүрэхэд тусалдаг болох тухай гэх мэт олон гайхалтай сэдвүүдээр маш цэгцтэй ярьдаг түүнтэй хамт хөөрөлдлөө.

Oct 22, 20181h 10m

Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх нь амжилт - Б.Бат-Уянга | Нямын Найм #52

"Залуус санхүүгийн биш, мэдлэгийн хуримтлалтай болоосой" гэсэн гарчигтай ярилцлага Монголын залуучуудад нэгэн том сэдэл, түлхэх хүч болж өгсөн. Энэ ярилцлагын эзэн бол Батбаатар овогтой Бат-Уянга юм. Тэрээр Сидней, Мумбай, Сингапур, Дубай зэрэг хотуудад салбар сургуулиудтай дэлхийн ТОП 20 бизнесийн сургуулиудын нэг болох S P Jain School of Global Management-д тэтгэлгээр суралцдаг оюутан юм. Тэрээр сургуулийнхаа шилдэг сурагчийн нэгээр тодорч улмаар сураг солилцооны хөтөлбөрт шалгарч яг одоо Европын топ таван бизнесийн сургууль болох “ESADE”-д суралцаж байгаа юм. Түүнтэй ярилцсан энэ дугаараас та дараах болон бусад гайхалтай сэдвүүдийн талаар сонсох болно: - Сонголтдоо эзэн байх тухай - Тав тухгүй бус уруу өөрийгөө түлхэн оруулж хэцүү нөхцөл байдалд өөрийгөө дасгасан туршлага - Санаанд багтсан бол боломжгүй зүйлийг боломжтой болгож болдог тухай г.м ...

Oct 16, 20181h 28m