UNLOCK Podcast
185 episodes — Page 4 of 4

#35 The Subtle Art of not giving a F***
АНУ-ын алдарт блогчин Марк Мэнсоны бичсэн "Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам" хэмээх гайхалтай бүтээлийг энэ удаа танилцуулж байна. Энэхүү ном маань 2016 онд хэвлэгдсэнээс хойш 60 гаруй долоо хоног Нью-Йорк Таймсын шилдэг номын жагсаалтад зүй ёсоор орж байгаа бүтээл юм. Үндэслэлтэй бодит судалгаа болон залуус хоорондох ярианы хошигнолыг хослуулан бичсэн энэхүү бүтээл нь хүмүүс бид алдаа дутаглдлаа өөртөө хүлээн зөвшөөрснөөр бидний сэтгэлийг ямагт зовоож байдаг алдахаас айх айдас, эрсдэл, эргэлзээг даван туулах нь хэрхэн илүү хялбар байдгийг танд ойлгуулах болно. Хэдий энэхүү үйл явц бидэнд хүнд бэрх байх боловч хэрхэн амьдралд тохиолдох аливаа асуудалд уурлаж бухимдалгүй, зөвхөн утга учиртай, өөрт чухал зүйлсэд анхаарах хэрэгтэйг ойлгоно. Энэ бол тоомжиргүй амьдрах урлагийн ухаан юм.

#34 Contagious
#34 Contagious by Jonah Berger Ямар зүйл хүмүүсийн анхаарлыг илүү татаж амнаас ам дамжин яригддаг вэ. Ямар мэдээ нийтлэл хамгийн их шэйр хийгдэж, ямар youtube бичлэг хамгийн олон хүнд хүрч хурдан хит болдог юм бэ? Энэ асуултанд энэ удаагийн бидний уншиж танилцуулж буй "Contagious" ном нь энгийн бөгөөд ойлгомжтойгоор хариулах болно. Уг ном нь Америкийн Маркетингийн холбооноос 2014 оны шилдэг маркетингийн номоор шалгарсан New York Times-ийн бэстсэллэр бүтээл бөгөөд зөвхөн маркетинг-д сонирхолтой залуус төдийгүй, бусдад өөрийн санаа, дуу хоолойгоо сошиал медиагаар түгээхийг хүссэн хүн бүрт хэрэг болох ном юм. Дугаарынхаа төгсгөлд, сонсогчдынхоо санал бодол, бидний танилцуулсан номнуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байгаа сонирхолтой яриаг хүргэх болно. Энэ дугаарт дуу хоолойгоо хуваалцсан Мандхай, Оргилбаяр, Чимгээ, Биндэр нартаа маш их баярлалаа. Хэрвээ та дараагийн дугааруудад дуу хоолойгоо хуваалцахыг хүсвэл 2 минутын ярианы файлаа бидний Facebook хуудасны мэссэнжерээр явуулаарай.

#33 Homo Deus
#33 Homo Deus: A Brief History of Tomorrow by Yuval Noah Harari Энэ дугаараа бид өмнө нь та бүхэндээ танилцуулж байсан алдарт "Sapiens: A Brief History of Humankind" номны цуврал болох 2017 онд Time сэтгүүлээс шалгаруулсан шилдэг 10 nonfiction номны нэг "Homo Deus: A Brief History of Tomorrow" номыг тоймлон хүргэж байна. Бүх зүйлийг дата, логикоор шийддэг мөнх амьдралтай супер хүмүүс Дэлхийг ноёлох цаг ирэх үү? Хүн төрөлхтөний амьтнаас ялгарах давуу талууд нь ирээдүйд супер хүмүүстэй өрсөлдөхөд хангалттай байж чадах уу? Энэхүү асуултанд хариулахын тулд түүхийн профессор Харари Дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн ноёлох болсон шалтгаан, хүний онцлог чадваруудын талаар сонирхолтойгоор тайлбарладаг. Ирээдүйгээ мэдье гэвэл түүхээ судлах хэрэгтэйг энэ номноос ойлгох болно.

#32 Positive Discipline
Энэ дугаараараа зочин Маякаг урьж, баруунд хүүхдийн хүмүүжлийн заавал уншиx номнуудын нэг хэмээн тооцогддог "Positive Discipline" буюу "Эерэг Хүмүүжил" номыг ярилцлаа. Хүүхдийг загналгүйгээр, шийтгэлгүйгээр, элдэв зүйлээр хахуульдахгүйгээр, тэгэхдээ эрхлүүлэхгүйгээр хэрхэн зөвөөр хүмүүжүүлж, өөрөө өөрийхөө алдаанаас суралцдаг, эерэг шийдлийг хайдаг хүн болгож төлөвшүүлэх вэ? Энэ асуултанд нэрт сэтгэл зүйч, сурган хүмүүжүүлэгч, 7 хүүхдийн эх Jane Nelsen-ий бичсэн энэхүү ном маш оновчтойгоор хариулт өгдөг бөгөөд, эцэг эхчүүд багш нар хүүхэдтэй харьцахад тулгардаг өдөр дутмын олон асуудлын шийдлийг жишээн дээр ойлгомжтойгоор тайлбарладаг. Зөвхөн хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүмүүст ч гэсэн энэ номноос суралцах зүйл олон байгаа тул хүүхэдгүй залуучууд ч бас сонсоод үзэхийг зөвлье.

#31 Drawdown
Энэ удаагийн дугаартаа бид Дэлхийн дулаарлыг хэрхэн бууруулах талаар 200 гаруй эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчдийн нэгдэн бичсэн Drawdown буюу Бууруулалт номыг хүргэж байна.Уг ном нь Дэлхийн дулаарал агаарын бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй 100 шилдэг шийдлийг нэгтгэсэн бөгөөд шийдэл тус бүр 2050 он хүртэл ямар үр дүн авчрах талаар бодитой зураглалыг гаргаснаараа онцлог. Шийдлүүдийн дотроос Монголчуудын эрхэлдэг бэлчээрийн мал аж ахуйн талаар, хөрсний үржил шимд хэрхэн нөлөөтэй, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль экологид тустай талаар дурдагдсан байдаг нь сонирхолтой.

#30 The Innovator's Dilemma
Бизнеcийн ухааны салбарын "библи" -үүдийн нэгт зүй ёсоор тооцогдох "The Innovator's Dilemma" by Clayton Christensen номыг хүргэж байна. 1997 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн бизнесийн салбарын шилдэг ном, түүнээс хойш 2011 онд The Economist сэтгүүлээс гаргасан бизнесийн салбар дахь хамгийн чухал 6 номны нэгээр нэрлэгдсэн ном бѳгѳѳд ѳдгѳѳ та бидний олонтаа сонссон Disruptive technology буюу тухайн салбарт тэсрэлт үзүүлж буй технологи гэдэг нэр томьёолол энэхүү номноос эхлэлтэй гэж бизнесийн салбарынхнаар хүлээн зѳвшѳѳрѳгдсѳн ном юм. Та энэхүү номноос яагаад чадвартай, агуу том компаниуд Disruptive technology-д ялагддаг, цаашлаад disruptive technology-той хэрхэн харьцах талаарх ойлголтыг авах болно.

#29 The Lean Startup
Та бүхэндээ ээлжит дугаараараа Дэлхийн гарааны бизнес эрхлэгчдийн ширээний ном болсон "Lean Startup" by Eric Ries номыг хүргэж байна. 2011 онд анх хэвлэгдсэн цагаасаа эхлэн Дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж, Дэлхий даяар гарааны бизнесийн давалгааг эхлүүлж чадсан хэмээн тооцогддог уг ном нь өөрийн бизнесээ эхлүүлэхийг зорьж буй залуус төдийгүй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаар ажиллаж буй том компаний ажилчдын хувьд ч заавал уншвал зохих ном юм. Та энэхүү номноос гарааны бизнес эрхлэх үр дүнтэй менежментийн аргачлалтай танилцаж, яавал зах зээл дээр илүү зардалгүй, хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах талаар ойлголт авах болно.

#28 Algorithms to Live By
Та бүхэндээ ээлжит дугаараараа "Algorithms to Live By" буюу "Xүний амьдралын шийдвэрүүдийг алгоритмаар тайлбарлахуй" нэртэй номыг хүргэж байна. Алгоритм гэдэг нь компьютер, математикийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг аливаа үйлдлийн заавар зааварчилгааг хэлж байгаа бөгөөд өдөр тутмын амьдралдаа бид тэр бүр компьютер шиг сэтгэж тооцоолж шийдвэрээ гаргаад байдаггүй билээ. Энэ нь заримдаа ухаалаг бус шийдвэр гаргахад хүргэдэг. Харин энэхүү номыг уншсанаар, хэдийд хүнтэй сууж амьдрал зохиовол зүгээр, чөлөөт цагаа сайн найзуудтайгаа өнгөрүүлэх үү эсвэл шинээр хүмүүстэй танилцахад зарцуулах уу, юмаа яаж эмхэлж цэгцэлэх үү гээд бидэнд тулгардаг олон асуудлыг алгоритмаар яаж шийдэж болох талаар сонирхолтой тайлбаруудтай танилцах болно.

#27 Promise me, Dad
Ээлжит дугаараараа New York Times-ийн шилдэг номын жагсаалтыг хэвлэгдэн гарсан даруйдаа тэргүүлж байсан "Надад амлаач, ааваа" хэмээх АНУ-ын 47 даxь дэд ерөнхийлэгч Жой Байдиний бичсэн энэхүү элэг эмтэрч, сэтгэл хөдөлгсөн намтар бүтээлийг та бүхэндээ хүргэж байна. Хорт хавдартай тэмцэж буй хүү Бөү, түүнтэй хамт бүхнийг туулсан өөрийн гэр бүлийнхэн, мөн АНУ-ийн дэд ерөнхийлөгчийн хувьд тулгарсан асуудлууд (жишээ нь Украйн, Ирак гэх мэт) мөн тэднийг хэрхэн шийдэж дэлхийн түүхийг өөрчилж байгаа талаар дэлгэрэнгүй гарах болно. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүлээлттэй байсан ч хэрхэн нэрээ татаж авсан болон түүний шалтгааныг энэ номоор та бүхэнтэй хуваалцах болно. Энэ номноос та яагаад олон сая Америкчууд Жой Байдиний улаан фэн байдгийг ойлгох болно.

#26 Sapiens: A Brief History of Humankind
Ээлжит дугаараараа бид олон сонсогчдоосоо санал авч байсан The New York Times -ийн шилдэг ном "Сапиенс буюу Хүн төрөлхтөний хурайнгуйлсан түүх"-ийг хүргэж байна. Уг ном нь xүн төрөлхтөн өөрийн биологийн нөхцөл боломжийг ашиглан ямар үе шатуудыг дамжин өнөөдрийн Дэлхий ертөнцийг бий болгосон, цаашид бид хэрхэн хөгжих магадлалтай талаар ойлгомжтой бөгөөд маш сонирхолтойгоор өгүүлж чадсан бүтээл юм. Анх 2011 онд Израйл профессор төрөлх хэлээрээ хэвлэн гаргаж байсан ном өдгөө 45 хэлээр орчуулагдан, Дэлхийн сая сая уншигчдыг оюуны мэлмийг тэлсээр байна. Дунд сургуулийн түүхийн хичээлээсээ мэдрээгүй, ойлгоогүй тэр сонирхолтой түүхийн ойлголтуудыг та энэ номноос олж авах болно.

#25 What I know for sure
Та бүхэндээ ээлжит дугаараараа Америкийн Телевизийн нэрт хөтлөгч, медиагийн хатан хаан гэгддэг Опрагийн бичсэн "Миний сайн мэдэх зүйлс" номыг хүргэж байна. Хүнд хэцүү бага наснаас Америкийн анхны ѳнгѳт арьстан тэрбумтан болтлоо үзэж туулсан амьдралаасааа ойлгож ухаарсан зүйлс, бид бүгдэд хүргэх зөвлөгөөнүүдээ Опра уг номондоо багтаажээ. Америкийн сая сая хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн, энгийн атлаа гайхамшигт Опрагийн бичсэн энэхүү ном яах аргагүй бидний мэддэг атлаа мэддэггүй амьдралын үнэнг ухааруулахад хэрэгтэй ширээний номны нэг болох нь эргэлзээгүй. Дашрамд, энэ сард дэлхийн телевиз, кино урлагийн дээд шагнал Golden Globe-ийн хүндэт шагнал Cecil B. DeMille Award-ийг гардан авах үеэрээ хийсэн илтгэлийг нь сонсч үзэхийг зөвлөе. https://www.youtube.com/watch?v=fN5HV79_8B8

#24 The Industries of the future
Та бүхэндээ 2018 оны эхний дугаараар Барак Обама, Хиллари Клинтон нарын инновацийн зөвлөх хийж байсан Америкийн томоохон технологийн мэргэжилтэн Алэк Росс-ын бичсэн "Ирээдүйн технологийн салбарууд" гэсэн сонирхолтой бүтээлийг хүргэж байна. Уг бүтээл нь биднийг болон ирээдүй хойч үеийг маань ямар ертөнц хүлээж буй, түүнд одооноос хэрхэн бэлдэж болох талаар чухал ойлголтуудийг өгөх болно. Зохиолч нь, Хиллари Клинтоныг төрийн нарийн бичгийн дарга хийж байх үед түүний албанд Дэлхийн 41 орноор аялж, технологийн сүүлийн үеийн дэвшилттэй танилцаж бодлого тодорхойлогчид болон гарааны бизнесийн манлайлагчидтай уулзаж байсан туршлагааcаа Дэлхий ирээдүйн 20 жилд хаашаа чиглэн хөгжих, ямар салбарууд аль улсуудад давамгайлах вэ гэдэг талаар бодитой том зураглалыг харуулахыг зорьсон ажээ.

#23 How will you measure your life?
Та бүхэндээ 2017 оны хамгийн сүүлийн дугаараар Харвардын Бизнесийн Сургуулийн нэрт профессор Clay Christensen-ий James Allworth болон Karen Dillon-тай хамтран бичсэн New York Times-ийн bestseller "Та амьдралаа хэрхэн үнэлэн дүгнэх вэ?" гэсэн гайхалтай бүтээлийг 3 хөтлөгчийн зүгээс хамтдаа хүргэж байна. Хэрхэн ажил төрлөө зөв сонгон сэтгэл дүүрэн амьдрах вэ? Яаж хувийн амьдралаа зөв зохицуулж аз жаргалтай амьдрах вэ? Хэрхэн шудрага ёс, үнэ цэнээ алдалгүй амьдрах вэ? гэсэн хүний амьдралд хамгийн чухал үндсэн асуултуудад Clay Christensen профессор маань өөрийн хувийн амьдрал болон олон жилийн судалгаа дээрээ үндэслэн энэхүү бүтээлийг олонд хүргэсэн байна.

#22 How Not to Die
Хэрхэн өвчин эмгэггүй урт наслах вэ? Энэ асуултанд эмч, хоол тэжээлийн мэргэжилтэн, NutritionFacts.org-ийн үүсгэн байгуулагч Michael Greger олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн ойлгомжтойгоор хариулах болно. Хүний эрүүл мэндэд хор уршиг авчирдаг хамгийн том хүчин зүйл бол буруу хооллолт бөгөөд эсрэгээрээ зөв хооллосноор та бидний сайн мэдэх аюулт өвчнүүдээс сэргийлээд зогсохгүй бүр эмчилж эдгээх боломжтой юм. Энэхүү New York Times -ийн шилдэг номондоо эмч маань 15 аюулт өвчний шалтгаан нь ямар хүнснүүд болох, мөн тэдгээрийн эсрэг хэрэглэж хэвшвэл зохих 12 эрүүл хүнсний талаар тайлбарлах болно. 12 хүнсний жагсаалтыг та эндээс харж болно: https://nutritionfacts.org/video/dr-gregers-daily-dozen-checklist/

#21 Nudge
2017 оны эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналыг хүртсэн Чикагогийн их сургуулийн профессор Ричард Тейлерийн Харвардын профессор Касс Санстэйнтэй хамтран 2008 онд бичсэн сэтгэл зүйн эдийн засгийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарласан номыг хүргэж байна.

#20 Machine Platform Crowd
"Machine Platform Crowd" ном бол хиймэл оюун ухаан хүн төрөлхтний тоглоомууд дундаас хамгийн түвэгтэй нь гэгддэг Го даамаар хүнийг ялж, гэнэт гарч ирсэн стартапууд Nokia зэрэг дийлдэшгүй мэт байсан "аваргуудыг" унагаж, олон нийтийн дундаас гарч ирсэн санаанууд томоохон судалгааны лабораториудаас илүү инновацилаг байдаг болсон сонин сонирхолтой энэ цаг үед хүмүүс хэрхэн бодож сэтгэж, бизнесүүд хэрхэн хөгжих ёстойг харуулсан даацтай бүтээл юм. Нэг ёсондоо дижитал технологийн эрин үе бидний амьдралд ямар өөрчлөлтүүдийг авчирч байна, бид тэдгээрийг хэрхэн хүлээн авч, технологитой хэрхэн зэрэгцэж амьдарбал зохилтойг харуулсан ном гэж хэлж болно.

#19 Emotional Intelligence
Emotional Intelligence ном бол өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрч удирдах, бусдыг ойлгох, үр дүнтэй харилцах чадварыг илтгэдэг EQ хэмээх ойлголтыг олон нийтэд анх дэлгэрэнгүй танилцуулсан бүтээл юм. Хувь хүний оюуны чадамжийг зөвхөн IQ-гаар илэрхийлдэг байсан цагийг улирааж, ухаантай байх тухай ойлголтод цоо шинэ хэмжүүрийг гаргаж ирсэн жинтэй бүтээл гэж хэлж болно. Ингээд орчин цагт ажил амьдралдаа амжилт гаргахад нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг EQ-ийн талаар илүү сайн танин мэдэцгээе.

#18 Mindset by Carol Dweck
Энэ бол Станфордын их сургуулийн сэтгэл зүйн профессор Карол Двекийн 2006 онд бичиж гаргасан шилдэг бүтээл юм. "Амжилтын сэтгэл зүй" хэмээн тодотгосон энэ номонд, хүн ямар үзэл хандлагатай байвал өсөж дэвждэг тухай, ямар үзэл бодолтой байвал ахиж урагшилдаггүй талаар задлан шинжилжээ.

#16 What Happened by Hillary Clinton Part 1
Хиллари Клинтон 2016 оны АНУ-ын сонгуулийн ялагдалынхаа талаар энэхүү номондоо дэлгэрэнгүй, бүгдийг бичжээ. Хүлээн аван сонсоно уу! "What Happened" by Hillary Clinton Дугаар-16&17:

#17 What Happened by Hillary Clinton Part 2
Хиллари Клинтон 2016 оны АНУ-ын сонгуулийн ялагдалынхаа талаар энэхүү номондоо дэлгэрэнгүй, бүгдийг бичжээ. Хүлээн аван сонсоно уу! "What Happened" by Hillary Clinton Дугаар-16&17:

#15 Living with a SEAL
SEAL буюу АНУ-ын зэвсэгт хүчний тэнгис, агаар, газрын (Sea, Air, and Land) аль алинд үүрэг гүйцэтгэхээр бэлтгэгдсэн "супер" тусгай хүчинд алба хаасан нэгэн цэрэг эртэй 31 өдөрт хамт амьдарч, хамтдаа бэлтгэл хийсэн нэрт бизнесмэний уулга алдуулам түүхийг энэхүү подкастаар хүлээн аван сонсоно уу!

#14 The Presence
#14 Presence, by Amy Cuddy Энэхүү номыг Харвардын Бизнесийн Сургуулийн профессор, нийгмийн сэтгэл зүйч Эми Кадди бичжээ. Тэрээр 2012 "Таны биеийн хэлэмж хэн байхыг тань тодорхойлж мэднэ" гэх сэдвээр TED Talk хийсэн нь TED-ийн түүхэнд үзэлтээрээ хоёрт орох амжилттай илтгэл болсон юм. Энэ илтгэлийн дараагаас олон хүн түүнтэй холбогдон санаа сэтгэгдлээ болон өөрсдийн түүхийг хуваалцах болжээ. Улмаар тэр өөрийн хийсэн судалгаанууд, тэдгээр хүмүүсийн түүх, жишээнүүд дээр тулгуурлан илтгэлийнхээ санааг дэлгэрүүлэн энэхүү номыг бичсэн байна. Зохиогч эмэгтэйг Тайм сэтгүүл "Тоглоомын дүрмийг өөрчлөгч" (Game Changer), Сэтгэл зүйн шинжлэх ухааны холбоо "Өсөж буй од" хэмээж, ДЭЗФ-аас Дэлхийн залуу лидер (YGL)-ээр тодруулж байжээ.

#13 Тусгай дугаар with Unread
#13 Тусгай дугаар with Unread by UNLOCK Podcast

#12 The one thing
#12 The One Thing Агуу амжилт болон үр дүнгийн хойно байдаг энгийн зүйл бол Цор ганц зүйл дээр төвлөрөх гэдэгийг The One Thing номонд тайлбарлана. Цор ганц зүйл дээр төвлөрөх нь өрж тавиж байгаад нураасан даалуу шиг дараагийн даалуугаа илүү их хүчтэйгээр нурааж , эцэст нь гайхамшигтай үр дүнд хүргэдэг. Зөвхөн хувь хүнээр зогсохгүй гэр бүл , найз нөхөд, байгууллагынхантайгаа хамт хэрэгжүүлж болох 6 алдаа болон тэдгээрийг засах арга барилууд, боломжыг нээх зам гэх мэтийг тайлбарлана.

#11 10% Human
Хүний биеийг үүсгэж буй 1 эс тутамд цаана нь 9 микроб эс байдаг бөгөөд, эсийнхээ тоогоор бол бид бүгд үнэндээ зөвхөн 10% Хүн гэдэгийг уг номонд тайлбарлсан. Бидний цус, булчин, арьс, эрхтэн , тархи гээд хүнийг бий болгож буй зүйлээс гадна микроб, бактери, мөөгөнцөр зэрэг нь хувь хүн болгоны салшгүй хэсэг юм. Түүгээр ч зогсохгүй тэрхүү микробууд нь хэрхэн бидэнд нөлөөлж байдаг тухай олон маргаантай сэдвүүд дээр тайлбарлана.

#10 the Undoing Project by Michael Lewis
#10 The Undoing Project by Michael Lewis Энэ дугаарт зѳвхѳн ном уншиж танилцуулахаас гадна, сэтгэл судлалын шинжлэх ухааны мэргэжилтэй зочинтойгоо эхний хэсэгт (00:00-22:00) хэрхэн мэргэжлээ сонгосон, сэтгэл судлалын шинжлэх ухааны тухай яриа ѳрнүүлсэн. Мѳн сүүлийн хэсэгт (52:00-с хойшоо) зочин маань хэрхэн 300 хуудас номыг 3 цагт уншиж дуусгадаг нууцаасаа хуваалцаж зѳвлѳгѳѳ ѳгсѳн байгаа. Номны тухай яриа 22:00 минутаас эхэлж байгаа болно. The Undoing Project нь хэрхэн 2 найзын энгийн нэг нѳхѳрлѳл нь бидний амьдрал болон олон шинжлэх ухааны хѳгжилд, бодлогот нѳлѳѳлсѳн салбар үүсэхэд хүргэсэн тухай гардаг. Hebrew Univesity-д анх судалгаагаа хийж эхэлсэн 2 найз бол Нобэлийн шагналт Danniel Kahneman, Amos Tversky 2 юм.

#9 Brain Rules for baby
#9 Brain Rules for Baby Xүүхдээ хэрхэн аз жаргалтай, ухаантай, хүмүүжилтэй хүн болгож өсгөх вэ? Энэ асуултанд тархи судлаач биоинжинер Жон Медина Хүүхдийн тархиний хөгжил, сэтгэл зүйн талаарх олон арван жилийн алдартай судалгаанууд дээр үндэслэн энгийн ойлгомжтойгоор хариулах болно. Зөвхөн эцэг эхчүүдэд төдийгүй, хүүхэдгүй залуучууд ч гэсэн өөрийнхөө ямар хүмүүжлээр өссөнийг, тэр нь одоогийн чамайг хэрхэн бүтээснийг ойлгоход хэрэгтэй ном. Хүүхдийн ямар хүн болж төлөвших вэ гэдэг нь төрөлхийн эх эцгээс удамшиж авсан чанар 50%, хүмүүжлээс шалтгаалах нь 50% байдаг аж. Нэн ялангуяа 0-5 насны хүмүүжил хүүхдийн ирээдүйн ихэнх хэсгийг тодорохойлдог. Ажил, хүүхэд гэсээр ном унших завгүй гүйдэг эцэг эxчүүд маань энэхүү дугаарыг сонсож ном унших цагаа хэмнэхээс гадна, номны сайтаар ороод өөрийнхөө хүмүүжлийн арга барилыг 20 асуултаар шалгаад үзээрэй: http://www.brainrules.net/brain-rules-for-baby-parenting-quiz

#8 The Happiness Advantage
Хүмүүсийн олонх нь амжилттай явахыг хүсдэг, нөгөө талаар бүх хүн Аз Жаргалтай амьдралыг хүсдэг гэдэгт эргэлзэх хүн байхгүй биз. Бидний мэдэх улиг болсон томъёолол бол сайн ажилла, амжилтант хүр, тэгээд аз жаргалтай болно гэдэг боловч энэ томъёогоор аз жаргалтай болсон нь цөөхөн. Сүүлийн 20 жилд үсрэнгүй хөгжиж буй Эерэг сэтгэл зүйн шинжлэх ухааны салбарт харин эсрэгэээр аз жаргал нь амжилтанд хүрэх илүү дөт зам болохыг тайлбарлах болсон. The Happiness advantage-д энэ тухай тайлбарлах болно.

#7 Good to Great - Сайнаас агууд дэвшихүй
Яагаад зарим компани нь үсрэнгүй амжилтанд хүрч бусад нь энгийн түвшинд хэвээрээ үлдэж байна вэ. Энэхуу асуултанд амжилттай явж байгаа дэлхийн олон удирдагчидын ширээний ном, "менежментийн библи" гэж ч гэж нэрлэгддэг Good to Great ном хариулах болно. Америкийн 1500 шахам компанийн санхүүгийн тоо баримтыг цуглуулж, удирдагчидтай хийсэн ярилцлаган дээр үндэслэн 5 жилийн судалгаа хийсний үр дүнд Jim Collins болон түүний багийнхан энэхүү бүтээлийг гаргасан байна.

#6 The Everything store: Jeff Bezos and the Age of Amazon
Цахим ертөнцийн мангас Амазон болон түүний үүсгэн байгуулагч Jeff Bezos -ийн тухай. Анх жижигхэн агуулахаас номны онлайн дэлгүүр болж нээгдсэн Амазон нь ном болон хэвлэлийн салбарыг орвонгоор нь эргүүлээд зогссонгүй одоо бидний амьдралын салшгүй хэсэг , цахим эрин үеийн мангаснуудын нэг болсон. Амазон-ны амжилтийн үндэс, түүний үүсгэн байгуулагч Jeff Bezos-н тухай.

#5 Made to stick
Made to Stick : Яагаад зарим санаанууд бидний тархи толгоод хоногштол үлдэж, зарим нэг зугээр л чихний хажуугаар яваад ѳнгѳрдѳг вэ. Энэ асуултанд ах дүү 2н бичсэн Made to Stick буюу Наалдуулах, Наалдамтгай санаа гэсэн энэхүү ном нь SUCCESS гэдэг товчлолоор хэлэх зүйл болон санаагаа хэрхэн тархинд наалдуулах тухай хариулах болно.

#4 Дадал зуршилын хүч Power of habits
Дадал зуршил гэж юу вэ, бидний өдөр тутам мэдэхгүйгээр хийдэг зүйлс ихэвчлэн дадал зуршил байдаг бөгөөд, тэдгээр дадал зуршил өдөр тутмын амьдралын залшгүй хэсэг, цаашлаад эрүүл мэнд, ажил амжилтын үндэс болж болох боломжтой байдаг. Тэгвэл хэрхэн муу дадал зуршилаас салж, сайн дадал зуршилийг хэвшүүлэх тухай өгүүлсэн ном. Хувь хүний дадал зуршил, албан байгууллага , түүнчлэн нийгмийн дадал зуршилийн тухай ойлгомжтой жишээгээр тайлбарласан.

#3 Richard Branson , founder of Virgin Group
15нхан насандаа сургуулиа хаяж, анхны бизнесээ эхэлсэн Virgin Group-н үүсгэн байгуулагч, тэрбумтан Richard Branson-ны бизнесийн арга барил, амжилт хүрсэн дардан биш замыг Richard Branson-ний ѳѳрийн бичсэн 2 номоор танилцуулна.

#2 Shoe Dog by Phil Knight
Nike-н үндэслэн байгуулагч Phil Knight-н тэр болгон хэвлэл мэдээлэлд ил тод гаргаад байдаггүй Nike-г хэрхэн үүсгэн байгуулсан тухай ном. Дѳнгѳж 20н хэдхэн настай Phil Knight нь хэрхэн жижигхэн гутлын distributor-с анх бизнесээ эхэлж, одоо дэлхий даяаар хэн хунгуй мэдэх Nike брэндийг үүсгэн байгуулсан тухай.

#1 Elon Musk, Tesla, SpaceX and the Quest for a Fantastic Future
Элон Маскын ажил амьдрал, ажилттай яваа "дэлхийн ирээдүйн" төлөөх бизнесүүдийн хойно байгаа арга барал, жинхэнэ бодит амьдралыг хүүрнэн өгүүлсэн ном.