PLAY PODCASTS
#72 - Сигма эр хүн гэж яг юу юм бэ? /Anaro/

#72 - Сигма эр хүн гэж яг юу юм бэ? /Anaro/

Энэ өдрийн мэндийг хүргэе аа, хайрт сонсогчид мин…

Nisdeg Tavag Podcast · Anand

April 13, 20231h 45m

Audio is streamed directly from the publisher (feeds.soundcloud.com) as published in their RSS feed. Play Podcasts does not host this file. Rights-holders can request removal through the copyright & takedown page.

Show Notes

Энэ өдрийн мэндийг хүргэе аа, хайрт сонсогчид минуу. Заа, энэ хавар чинь одоо яг юу болоод байна? Нэг дулаараад л, нэг хүйтрээд л... Хаврын намар, хавар, өвөл болоод байгаа ч юм шиг тэ? Энэ ойлгомжгүй цаг агаарт тааруулж хувцаслана гэдэг бол бас урлаг ч юм шиг. За за, юу ч бичээд байгаа юм. Энэхүү 72 дахь дугаараар маань График дизайнер, манай подкастын хамгийн анхны зургийг зурж өгч байсан зураач, артист, скейтбоардер, чөлөөт сэтгэгч нэгэн орсон болнооо. Түүнийг Анар гэдэг(Анандын хамаатан бас). Мэдээж Нисдэг Таваг Подкаст болсон хойно олон сэдэв базаж ярьсан хэдий ч гол сэдэв нь өнөө цаг үед бидний интернэтээр их тархаж буй "Alpha, Sigma эр хүн"-ий тухай ойлголт болон энэ яг юу яриад байгааг ерөнхийд нь авч хэлэлцсэн, ярилцсан, бас маазарсан болнооо хөө. (Авахыг нь аваад хаяхыг нь хаяна, тэ?)