PLAY PODCASTS
Mongolian Queer Podcast

Mongolian Queer Podcast

98 episodes — Page 2 of 2

Күийр кино ярилцъя: Лесбиян сэдэвтэй кинонууд

ЛГБТИК+ хүмүүсийн түүхийг өгүүлэх хайртай кинонуудаа ярилцахаар боллоо. Удахгүй тохиож буй Эмэгтэйчүүдийн эрхийн өдөртэй холбогдуулан энэхүү дугаарыг бэлтгэлээ. Та энэхүү дугаараас киноноос гадна, феминизм болон хүний эрхийн хөдөөлгөөн, мөн тэгш эрхийн тухай Гонто Анука хоёрын үзэл бодлыг сонсоорой. Зочин: Анука Хөтлөгч: Гонто Яригдсан кинонууд: The L Word, Freeheld, Summertime 2019 оны кино наадмын шилдэг бүтээл: Hidden Love https://www.youtube.com/watch?v=xF_LNGP7c2c&list=PLAGYFTbRlgDYpSOrbugOcYZwKqqjwixhW&index=4 "Цэнхэр тэнгэрийн цаана" кино наадмын талаар https://wp.me/p8N2oa-5MB The Q Project төслийн кинонуудыг: https://www.youtube.com/playlist?list=PLAGYFTbRlgDa4hGTFd3ro5tB_qUTzhfVz

Mar 2, 202028 min

Күийр кино ярих уу? teaser

Гонто болон Анука хоёр лесбиян кинонуудын талаар ярьцгаалаа. Тун удахгүй Mongolian Queer Podcast-аар шинэ дугаараа хүлээн авч сонсоорой.

Feb 28, 20201 min

Хайртай гэдэг мэдрэмжээ дагадаг. Энэ бол хайр.

Бисексуал эрэгтэй хүний түүхийг сонсох уу? Өөр өөр хүйсийн хүнд татагддаг нь ямар мэдрэмж төрүүлдэг бол? Энэ удаагийн зочноор өөрийгөө бисексуал гэж тодорхойлдог залуу бидэнд түүхээ нээлттэй хуваалцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу. Зочин: Алекс Хөтлөгч: Үүлээ

Feb 18, 202015 min

Валентины онцлох дугаар: Бидний хайрын түүхүүд

Бүх хосууддаа Гэгээн Валентины өдрийн мэндийг хүргэе! #ХайрболХайр Мөн ганц бие хүмүүс ээ цоглог байгаарай! Бид хайрын тухай дугаарыг бэлдлээ. Өмнө жил хайрын түүхээ хуваалцсан Шики, Ууганаа хоёр зочноор оролцсонг дуулгахад таатай байна. Мөн манай подкасттай холбоотой хайрын түүх өгүүлэх лесбиян хосыг сонсоно уу. Зочид: Шики&Ууганаа, Эмма&Зулаа Хөтлөгч: Кенна Шинэ интрог: Grous

Feb 11, 202040 min

Болзооны талаар ярилцах уу? Хэн нь даах ёстой юм бэ?

Гэгээн Валентины баяр дөхөж байгаатай холбогдуулан болзооны талаар ярилцлаа. Энэхүү дугаараар Монголд байгаа гей хүний хувьд болзоход ямар асуудлууд тулгардаг болон түүний хажуугаар хөгжилтэй, сургамжтай түүхүүдийг хүлээн авч сонсоно уу. Болзохдоо хэн нь дааж, ямар бэлэг өгвөл зүгээр байдаг юм бэ? гээд олон олон энгийн хэрнээ тодорхойгүй асуудлуудын талаар ярилцана. Зочин: Баагий Хөтлөгч: Кенна

Feb 4, 202036 min

Сэтгэл зүйн зөвлөгөө: Б.Нарантулга зочноор оролцлоо

Сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн гаргаж, сэтгэл зүйгээ тогтвортой байлгах вэ? Ямар ямар энгийн аргууд байдаг талаар сэтгэл зүйч, арт терапист Б.Нарантулга бидэнтэй нээллттэй ярилцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоорой. Зочин: Б.Нарантулга Хөтлөгч: Кенна

Jan 30, 202013 min

Эксийнхээ тухай ярих уу? Кенна ер нь экcтэй юм уу?

Хайр дурлал, үерхэл нөхөрлөл, болзоо, салалт гээд хүний амьдралд зөндөө л зүйл тохиолдоно. Кенна өнөөдрийн дугаарт өөрийн эксийн талаар нээлттэй ярилцаж, эрүүл харилцаа болон хортой харилцааны талаар үзэл бодлоо хуваалцлаа. Та бүхэн өөрсдийн харилцаагаа тодорхойлох бол энэ холбоосоор ороорой. http://lgbtcentre.mn/2020/01/28/%d1%82%d0%b5%d1%81%d1%82-%d0%b1%d0%b8%d0%b4%d0%bd%d0%b8%d0%b9-%d1%85%d0%b0%d1%80%d0%b8%d0%bb%d1%86%d0%b0%d0%b0-%d1%85%d1%8d%d0%b2%d0%b8%d0%b9%d0%bd-%d2%af%d2%af/

Jan 28, 202031 min

Оюу: Өөрийгөө тодорхойлох гэж битгий яараарай

5-р улирлын анхны дугаарт Оюу маань өөрийгөө олж нээсэн тухайгаа нээлттэй ярилцлаа. Тэрээр өөрийгөө асексуал хүн гэж тодорхойлдог бөгөөд түүнд ямар бэрхшээлүүд тулгардаг тухайгаа ярилцлаа. Мөн асексуал найзтай эсвэл хамтрагчтай бол яах ёстой талаар хүлээн авна уу. Зочин: Оюу Хөтлөгч: Кенна Эвлүүлэгч: Цэвээнээ

Jan 23, 202025 min

Танилц! Подкастын арын багийнхан

Шинэ жилийн тусгаар дугаар болгож подкастын арын багт байдаг нөхдүүд цуглалаа. Бид өөрсдийн мөрөөдөл, зорилго бас Mongolian Queer подкасттай холбоотой хөгжилтэй, дурсамжтай түүхүүдээ хуваалцсан юм. Та аль хөтлөгчид нь дуртай вэ? Саналаа өгөөрэй, шалгарсан хөтлөгчид бяцхан бэлэгтэй шүү. Сонсогчиддоо Шинэ оны мэнд хүргэе! Дараа жил олон олон шинэ дугааруудтай эргэн уулзъя! Өнөөдрийн дугаарт: Билгүүн, Үүлээ, Гонто, Зоро, Аагий, Кенна

Dec 30, 201945 min

Сэцэн: ХДХВ/ДОХ, урьдчилан сэргийлэх, PrEP болон PEP

Энэ удаагийн дугаараар та бүхэндээ бэлгийн эрүүл мэнд ба ХДХВ, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл бэлдлээ. Та бүхэн өөрөө зөв зүйтэй мэдлэгтэй болохын хажуугаар найз нөхөд, дотны хүмүүстээ мэдээлэл түгээгээрэй. Зочин: ЗЭМ Төв ТББ-ын эмч Сэцэнзаяа ЗЭМ ТББ-тэй холбогдох утас 70111240

Dec 18, 201919 min

Улана: Ухаан орсон цагаасаа л эмэгтэй гэдгээ мэдэж байсан.

Энэхүү дугаарт 18 настай үзэсгэлэнтэй, зоригтой, трансжендэр охин өөрийн түүхээ бидэнтэй хуваалцлаа. Түүний амьдралын түүхийг, бага насны дурсамж болон АНУ Монгол улс хоёрын ялгаа, нөхөрлөл зэргийн тухай та бүхэн хүлээн авч сонсоно уу. Зочин: Улана Хөтлөгч: Кенна Уланадаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Тайлбар: Трансжендэр гэдэг нь өөрийн хүйсээ мэдрэх мэдрэмж нь төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэй нь нийцдэггүй хүнийг хэлнэ.

Dec 11, 201918 min

Цагаанаа: Айж амьдах хэрэг байхгүй юм биш үү?

Энэхүү дугаарт 30 гаруй насны гей эрчүүдийн төлөөлөл өөрийн түүхээ хуваалцлаа. Та бүхэн түүний тухай, кам аут хийсэн түүхээс нь сонсоорой. Та бүхэнд таалагдсан бол цааш нь түгээж ЛГБТИ хүний эрхийг дэмжиж буйгаа илэрхийлнэ үү. Зарим үгсийн тайлбар: Кам аут- ЛГБТИ хүмүүс өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээ бусдад хэлэх, илэрхийлэх. Шүүгээнээс гарах- Кам аут хийгээгүй, өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсийг шүүгээндээ байгаа (in the closet) гэж хэлдэг.

Dec 4, 201924 min

А.Цолмонтуяа "Нийгэмд маш олон өнгийн хүмүүс байдаг."

Өнөөдрийн дугаарт А.Цолмонтуяа жендэрийн тухай, жендэр ба хүйсийн ялгаа, феминизмын онол зэргийн тухай ярилцлаа. Та бүхэнд сонирхолтой бас өгөөжтэй байна гэдэгт итгэж байна. Дараах асуултуудад хариулт олоорой~! -Яагаад жендэрийн тэгш эрхийг хангах нь чухал юм бэ? -Феминизмын онол яг юунд хэрэгтэй вэ? -Кам аут хийх нь нийгэмд ямар ач тустай вэ? Унших холбоос: wp.me/p8N2oa-5Jm Инстаграм: @lgbtcentre.mongolia Зочны фб: www.facebook.com/tsolmontuya.altankhundaga

Nov 27, 201935 min

Үерхэл гэж ийм зүйл байдаг юм байна гэж ойлгосон

20 орчим насны охид хэрхэн үерхдэг вэ? Лесбиян хосын хайрын түүхийг сонсоорой. 24 цагийн турш инстаграм болон ФБ-ээр санал асуулга явуулж, дийлэнх сонсогдчын хүсэлтээр өнөөдөр хайрын түүхийг та бүхэндээ хүргэж байна. Хөтлөгч: Үүлээ, Кенна Instagram: @lgbtcentre.mongolia www.instagram.com/lgbtcentre.mongolia/

Nov 20, 201936 min

Эрхэс: Монголд анхны гей хуримыг хийхийг хүсдэг.

Энэ удаагийн дугаараар 24 настай гей залуу Эрхэс зочноор орж өөрийнхөө түүх болон амьдралын туршлагаа нээлттэй бидэнтэй хуваалцаж байна. Та бүхэн түүний ээждээ, найздаа, үеэлдээ өөрийгөө илэрхийлсэн, өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрсөн болон түүний дараа амьдрал нь, сэтгэл санаа нь хэрхэн өөрчлөгдсөн тухай сонсоорой. Постер дээрх зургийг ЗЭМ Төв сэтгүүлд зориулан авав. Гэрэл зурагчин: Гонто @gontography Хөтлөгч: Кенна @ktrxy ЛГБТ Төв: @lgbtcentre.mongolia

Nov 6, 201935 min

Сүрэнхор: Би ганцаараа биш юм байна лээ.

Энэ удаагийн дугаараар та бүхэн жендэрфлуид байдал, анх өөрийгөө таньж мэдсэн үйл явц, найз нөхөд болон ээждээ хэрхэн өөрийгөө илэрхийлсэн (кам аут) болон болзооны түүхүүдийг хүлээн авч сонсоорой. Зочин: Сүрэнхор Хөтлөгч: Кенна ЛГБТ Төвийн инстаграм: @lgbtcentre.mongolia

Oct 30, 201944 min

Туяа: Өөртөө зориулж кам аут хийгээрэй

Өнөөдрийн дугаараар нээлттэй гей эмэгтэй* өөрийн түүхээ хуваалцах гэж байна. Та бүхэн Туяагийн түүхийн хүлээн авч сонсоно уу. Гей гэдэг нь ижил хүйсийнхээ хүнд татагддаг хүмүүсийг тодорхойлох үг бөгөөд зөвхөн эрчүүдийг хэлдэггүй. Хөтлөгч: Гонто @gontography Зочин: Туяа

Oct 23, 201929 min

Тусгай дугаар "Тэгш эрх, Бахархлын өдрүүд"-ийн бэлтгэл

"Тэгш эрх, Бахархлын өдрүүд"-ийг зохион байгуулахад оролцдог сайн дурынхантай ярилцлага хийлээ!

Aug 23, 201922 min

MQP Гонто "Өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж их удсан"

Mongolian Queer Podcast-ын ээлжит дугаараар чөлөөт уран бүтээлч, хүний эрхийн активист Гонто өөрийнхөө түүхээ нээлттэй хуваалцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу. Зочин: Гонто @gontography Хөтлөгч: Кенна

Aug 9, 201927 min

MQP Бондоолой "Стрэйт хүмүүс шиг болзохыг хүсдэг"

Mongolian Queer Podcast-ын энэ удаагийн дугаарт Бондоолой өөрийн гэгээлэг, сонирхолтой түүхээ хуваалцаж байна. Та бүхэн хүлээн авч сонсоно уу.

Aug 1, 201917 min

Тамираагийн түүх

ЛГБТ Төвөөс эрхлэн гаргадаг Mongolian Queer Podcast-ын 3-р улирлын ээлжит дугаараар транс хүй олны төлөөлөл болох Тамираа уригдаж оролцлоо. Тэрээр өөрийн мэдрэмж, амьдралын туршалагаасаа сонсогчидтой нээлттэй хуваалцсан юм. Тамираагийн түүхийг хүлээн авч сонсоно уу. Зочин: Тамираа Хөтлөгч: Кенна

Jul 24, 201916 min

MQP Күийр Театраар сонин юутай?

Mongolian Queer Podcast-ын маань 3-р улирлын ээлжит дугаар та бүхэнд хүрж байна. Күийр Театрын тухай шинэ мэдээг та бүхэнд товч, тодорхой подкаст хэлбэрээр бэлдлээ. Зочин: Синна Хөтлөгчид: Аагий, Кенна

Jul 16, 201919 min

Ямар ч нууцыг хүн үүрд нууж чаддаггүй

ЛГБТ Төвөөс сайн дурынхантайгаа хамтран эрхлэн гаргадаг "Mongolian Queer Podcast"-ын 3-р улирлын 2 дах дугаарыг хүлээн авч сонсоно уу. Энэ удаагийн дугаарын зочноор Хүрэлээ оролцож, өөрийн түүхээ хуваалцлаа. Хөтлөгч: Кенна Зочин: Хүрэлээ

Jul 4, 201917 min

MQP season 3 #1 Би өөртөө үнэнч байдгаараа бахархдаг

E

Mongolian Queer Podcast-ын 3-р улирлын анхны дугаараар Буржаак маань оролцлоо. Та бүхэн түүний хайр дурлалын түүх, найз нөхөддөө болон гэр бүлийнхэндээ хэрхэн өөрийгөө илэрхийлж байсан тухай хүлээн авч сонсоно уу. Зочин: Буржаак Хөтлөгч: Кенна

Jun 26, 201923 min

MQP "Homo Liber" номын хэсгээс

Mongolian Queer podcast-ын ээлжит дугаараар ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан Ариунсанаа "Homo Liber" номын хэсгээс уншсаныг сонсоно уу.

May 22, 20197 min

Кеннатай ярилцлаа

Mongolian Queer podcast-ын ээлжит дугаараар хүний эрхийн активист, ЛГБТ Төвийн залуучуудын хөтөлбөрийн менежер Кенна оролцлоо. Та бүхэн түүний кам аут болон болзооны түүхүүдийг хүлээн авч сонсоорой!

May 15, 201937 min

Coming out ба Болзоо

E

Mongolian Queer Podcast-ын ээлжит дугаарт нээлттэй күийр төлөөлөл Энхмаа өөрийн түүхээс нээлттэй хуваалцлаа. Та бүхэн хүлээн авч сонсно уу. Зочин: Энхмаа Хөтлөгч: Кенна

May 8, 201925 min

Family Come Out

E

Лхагва гараг бүр цацагддаг Mongolian Queer podcast-ын шинэ дугаараар та бүхэндээ ЛГБТИ олон нийтээс өөрдсийнхөө түүхийг хуваалцаж байна. Гэр бүлийнхээ хүмүүст анх өөрсдийгөө хэрхэн илэрхийлсэн тухай та бүхэн хүлээн авч сонсоорой.

May 1, 201922 min

Эрүүл байх талаар ярилцъя

Лхагва гараг бүр шинэ дугаараа аль болох олон сэдвээр та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт ЛГБТ Төвийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Г. Доржжанцантай (Жаак)ярилцлаа. Та бүхэн дуустал нь сонсоорой. Хөтлөгч: Аагий, Кенна

Apr 17, 201922 min

Нөхөрлөл

Mongolian Queer podcast-ын ээлжит дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт өсвөр насны 2 найзууд оролцож өөрсдийнхөө нөхөрлөлийн талаар, ком аут хийхээс өмнөх ба дараах найзуудын харилцааны талаар нээлттэй ярилцлаа. 2019 он гарсны дараахан бэлтгэсэн ч та бүхэнд 4-р сард хүргэв.

Apr 10, 201916 min

Күийр номын тухай

"Mongolian Queer podcast" Лхагва гараг бүр шинэ дугаараа та бүхэнд хүргэхээр болсон билээ. 17дах дугаараар У. Ганбаяр, Ц. Ариунсанаа болон Г. Элбэгзаяа нар Күийр номуудын тухай нээлттэй ярилцлаа. Хөтлөгчид: Гонто, Кенна

Apr 4, 201939 min

Өөрийнхөөрөө зоригтой амьдраарай

Австралийн ЗГ-ын Шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд цуврал подкастуудын ээлжит дугаараар Марта өөрийнхөө хүйсийн баримжаа болон хэрхэн өөрийгөө хүлээн зөвшөөрч бусдад илэрхийлсэн талаар нээлттэй ярилцах болно. Та бүхэн ярилцлагыг тавтай хүлээн авч сонсоно уу. Зочин: С. Марта Хөтлөгч: Зоро, Кенна

Mar 31, 201929 min

#16 Хуульч Н. Орчлонтой ярилцлаа

E

Австралийн ЗГ-ын Шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд цуврал подкастуудын ээлжит дугаарааг хуульч Н. Орчлон бидний зочноор оролцож байна. Та бүхэн ярилцлагыг тавтай хүлээн авч сонсоно уу. Зочин: Н. Орчлон Хөтлөгч: Аагий, Кенна

Mar 20, 201940 min

#15 Хүүхэдтэйгээ аль болох ойрхон байхыг бодоорой

E

Энэ удаагийн зочноор зураач Бадамаа өөрт нь хүү нь хэрхэн өөрийгөө илэрхийлсэн, эх хүү хоёрын харилцаа, бусад эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу."Mongolian Queer podcast"-ын 15 дахь дугаар нь Австралийн ЗГ-ын Шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд хийгдлээ. Зочин: Бадамаа Хөтлөгчид: Гонто, Кенна

Mar 13, 201911 min

#14 Ялгаварлан гадуурхалт гэж юу вэ?

E

"Mongolian Queer podcast"-ын 14 дэх дугаар нь Австралийн ЗГ-ын Шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд хийгдлээ. Энэ удаагийн зочноор Хүний эрх хамгаалагч, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын УЗ-ийн дарга Б. Болорсайхан оролцож "Ялгаварлан гадуурхалт" сэдвээр ярилцлаа, хүлээн авч сонсоно уу. Зочин: Б. Болорсайхан Хөтлөгчид: Аагий, Кенна

Mar 2, 201942 min

#13 Жендэркүийр байх нь

"Mongolian Queer podcast"-ын 13дахь дугаараар жендэркүийр төлөөлөл болох Алунгоо өөрийнхөө талаар нээлттэй ярилцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу. Оролцогч: Алунгоо Хөтлөгчид: Гонто, Кенна

Feb 21, 201910 min

#12 Valentine's special&3rd year anniversary

E

"Mongolian Queer podcast"-ын 2019 оны анхны дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн дугаараар оролцсон хосууд маань өөрсдийн хайрын түүхээ нээлттэй хуваалцах болно. Мөн Шики, Ууганаа Хоёрын маань 3 жилийн ой болж байгаатай холбогдуулан подкастаа цацаж байгааг дуулгахад таатай байна. Аз жаргал, сайн сайханг хүсэн ерөөе! <3 Хайр бол хайр <3 Оролцогчид: Шики, Ууганаа Хөтлөгчид: Гонто, Зоро

Feb 13, 201917 min

MQP #11 The Q project багийхантай ярилцлаа.

E

"Mongolian Queer podcast"-ын 2018 оны хамгийн сүүлчийн дугаараар ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид The Q Project-ын талаар болон дуртай киноныхаа талаар нээлттэй ярилцлаа. Та бүхэн The Q project-ын кино бүтээлүүдийг үзэх бол youtube хуудсаар зочлоорой. Шинэ ондоо шинэхэн дугаартай уулзацгаая! Хөтлөгч: Аагий Зочид: Гонто, Содоо, Оюунаа, Тимоти, Марал, Кенна Эвлүүлсэн: Зоро Постер: Гонто

Dec 30, 201833 min

MQP #10 Захидал

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж "Mongolian Queer podcast"-ыг эрхлэн гаргаж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар ЛГБТ Төвийн вэбсайтад нийтлэгдсэн захидлаас та бүхэндээ унших болно. Та бүхэн захидал илгээх бол [email protected] хаяг руу илгээх боломжтой. Хөтлөгч: Аагий Эвлүүлсэн: Зоро

Dec 18, 20185 min

MQP #9 Хайрын түүхээ өгүүлье

#9 Та бүхэн хайрын түүх сонсох дуртай юу? ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж "Mongolian Queer podcast"-ыг эрхлэн гаргаж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар зочноор ирсэн хосууд анхны болзоо, хайрын түүх, бэрхшээлүүд болон хэрхэн шийддэг талаараа нээлттэй хуваалцаж байна. Та бүхэн хүлээн авч сонсно уу. Зочид: Yuiitsu, Gypsy Gypsy Хөтлөгчид: Аагий, Кенна Эвлүүлэгч: Зоро

Dec 7, 201828 min

#8 Та түгээмэл асуултуудад хариулахад бэлэн үү?

E

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж "Mongolian Queer podcast"-ыг эрхлэн гаргаж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар ЛГБТИ хүмүүсээс өдөр тутамд асуудаг асуултуудыг стрэйт, сизжендэр хүмүүсээс асууж, хөгжилтэй бөгөөд сонирхолтой ярилцлага бэлдлээ. Та бүхэн хүлээн авч сонсно уу. Зочид: Б. Батчимэг, Л. Зүчи Хөтлөгчид: Аагий, Кенна

Nov 30, 201826 min

#7 Өөкө болон Тодоо хоёрын түүхүүд

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж Баасан гараг бүр сонирхолтой шинэ сэдэв, шинэ зочидтой хийсэн подкастаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар зочдоор Өөкө, Тодоо хоёр өөрсдийнхөө түүхийг нээлттэй өгүүлэх болно. Та бүхэн хүлээн авч сонсоорой. Хөтлөгч: Зоро

Nov 15, 201820 min

#6 Нээлттэй лесбиян байх тухай

E

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж Баасан гараг бүр сонирхолтой шинэ сэдэв, шинэ зочидтой хийсэн подкастаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар зочноор Анука өөрийнхөө түүхийг нээлттэй өгүүлэх болно. Та бүхэн хүлээн авч сонсоорой.

Nov 9, 201813 min

#5 Queer theatre

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж Баасан гараг бүр сонирхолтой шинэ сэдэв, шинэ зочидтой хийсэн подкастаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар зочноор 2018 оны"Тэгш эрх, Бахархлын өдрүүд"-ээр анх удаа тайзнаа тоглогдсон Күийр театрын тухай ярилцлаа. Баасан гараг бүр сонирхолтой шинэ сэдэв, шинэ зочидтой хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэх болно.

Nov 3, 201829 min

Mongolian Queer podcast #4: Транс байх нь

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж Баасан гараг бүр сонирхолтой шинэ сэдэв, шинэ зочидтой хийсэн подкастаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар зочноор Н.Билгүүн өөрийнхөө тухай нээлттэй ярилцлаа. Баасан гараг бүр сонирхолтой шинэ сэдэв, шинэ зочидтой хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэх болно.

Oct 25, 201826 min

#3: Чөлөөт ярилцлага

E

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж подкаст хийж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар та бүхний мэдэх Comedy Lab-ын Амараа зочноор оролцлоо. Та бүхэн хүлээн авч сонсно уу. Баасан гараг бүр сонирхолтой шинэ сэдэв, шинэ зочидтой хийсэн ярилцлагаа та бүхэндээ хүргэх болно. Подкастын талаар санал сэтгэгдэл нээлттэй хүлээн авч байгаа шүү.

Oct 19, 201836 min

Mongolian Queer podcast #2: Болзоо, хайр дурлал

E

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж "Mongolian Queer" подкастыг эрхлэн гаргаж билээ. Энэхүү дугаараар "Болзоо, хайр дурлал" сэдвээр манай зочин өөрийнхөө болзооны түүхүүдээс нээлттэй ярилцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу. Хөтлөгч: Аагий Эвлүүлэгч: Лабелло

Oct 11, 201815 min

Mongolian Queer Podcast: Coming out

E

ЛГБТ Төвийн сайн дурынхан нэгдэж "Mongolian Queer" подкастыг эрхлэн гаргахаар боллоо. Анхны дугаараар "Coming out" сэдвээр манай зочин өөрийгөө хэрхэн хүлээн зөвшөөрсөн болон бусдад өөрийгөө хэрхэн илэрхийлсэн түүхүүдээ нээлттэй хуваалцлаа. Та бүхэн хүлээн авч сонсоно уу. Хөтлөгч: Аагий Эвлүүлэгч: Лабелло Оролцогч: Мөнхтуяа

Oct 7, 201814 min